Домогт боксчин Флойд Мэйвэдэр өсч буй шинэ од Тэншин Насукаватай “Rizin” холбооны хүрээнд шинэ жилийн үдэш зохиогдох тэмцээн дээр тулалдхаар болжээ. Тэдний ямар төрлөөр ямар дүрэмтэй тулалдах нь тодорхойгүй байгаа юм.
Өдгөө 41 настай Мэйвэдэр 2017 онд холимог тулаанч Конор Макгрегортой боксын дэвжээнд тулалдаж ялсныхаа дараа холимог тулааны ертөнцөд хөл тавих сонирхолтой байгаагаа илэрхийлсэн билээ.
Түүний өрсөлдөгч 20 настай Тэншин Насукава нь мэргэжлийн кикбоксын 27 тулаан хийж нэг ч ялагдалгүй 21-ийг нь хугацаанаас нь өмнө дуусгасан ба дөрвөн удаа холимог тулаанаар тулалдан бүгдэд нь ялсан өсч яваа тулаанч юм.
Л.Сайнаа