УИХ дахь МАН-ын бүлэг Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар шаардлагагүй гэж үзлээ.
Энэ талаарх хуулийн гаргалгааг Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд тайлбар өгсөн юм. Тэрээр,
“Прокуророос Б.Батзоригийг сайдаар ажиллаж байгаа нь хэргийг мөрдөхөд саад болох учраас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал ирсэн. Тиймээс сайдаас нь чөлөөлсөн учраас УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж бүлэг үзсэн. Гэхдээ шалгалтын явцад Б.Батзориг сайд гэмт хэрэг хийсэн нь тодорхой болбол түүнийг хуулийн дагуу УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг ярьж болно” гэлээ.
Бүлгийн зүгээс Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн улс төрийн тохироонд хүрсэн гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдэгдлээ. Тэрээр “Б.Батзориг нь эрхлэх асуудлынхаа хүрээнд алдаа гаргасан учраас өөрөө сайдын албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн. Энэ хүрээнд УИХ Б.Батзоригийг ХХААҮ-ийн сайдаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн. Одоо ямар нэгэн байдлаар ЖДҮХС-гийн үйл ажиллагаанд хамааралгүй болсон учраас хууль хяналтын байгууллага шалгах боломжтой” гэв.
Сэтгэгдэл (4)