Монголын хөлбөмбөгийн шигшээ багуудаас анх удаа Олимпийн наадмын эрхийн төлөөх тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөж байгаа эмэгтэйчүүдийн шигшээ баг Тажикстаны багтай тоглож, 4:1-ээр ялагдлаа.
Энэхүү тоглолт өчигдөр уг тэмцээнийг зохион байгуулагч Тажикстаны багийн талбайд болсон бөгөөд шигшээ багийн ахлагч О.Цасан-Охин нэр төрийн нэг гоол оруулжээ.
Эмэгтэйчүүдийн шигшээ баг хоёр дахь тоглолтоо өнөөдөр Сингапурын шигшээ багтай хийнэ. Харин хэсгийн сүүлийн тоглолтоо энэ сарын 8-ны өдөр Тайваны шигшээ багийн эсрэг хийх хуваарьтай байна.
Л.Сайнаа