Орхон аймгийн Засаг даргын Даваа гарагийн шуурхай зөвлөгөөн хуралдлаа. Энэ удаагийн хуралдааныг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут удирдсан юм.
Өнгөрөгч 7 хоногт буюу 7-8-ны өдрүүдэд “Эрдэнэт ус” ОНӨХК-д 308 дуудлага ирсний ихэнх нь халаалт, дулаантай холбоотой дуудлага байжээ. Орон даяар малын шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг тарих ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд манай аймгийн хоёр суманд ч мөн энэ вакциныг тарих ажил хийгдэж байна. Түүнчлэн мал, малын гаралтай түүхий эдийг иргэдээс худалдан авдаг ченжүүдийг “Таван эрдэнэ” зах дээр төвлөрүүлэн ажиллаж байна.
Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар байгуулсан “Эрдэнэт-Шинжлэх ухаан технологийн парк”-ийн үйл ажиллагаа сайн байгаа бөгөөд өндөр чанарын гагнуурын электрод үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж энэ онд 145 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Энэ оны 8 дугаар сард нерж буюу зэвэрдэггүй гангийн электродыг үйлдвэрлэн амжилттай туршсан байна.
Аймгийн хэмжээнд намрын ургац хураалтын ажил бүрэн дуусав. 2018 онд нийт 4255 га-д тариалалт хийжээ. 3362,5 га-д үр тариа тариалснаас цаг агаарын байдлаас шалтгаалан 207 га-ийн үр тарианы болц оройтсоны улмаас малын тэжээлд шилжиж, 3155 га-гаас хүнсэнд хэрэглэгдэх улаан буудай хураажээ.
Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын зүгээс яаралтай түргэн тусламжийн төвийг байгуулах ажлыг эрчимжүүлэх, малын шүлхий өвчний вакциныг тарих ажил Жаргалант суманд удаашралтай байгаа тул үүнд анхаарч ажиллах зэрэг үүрэг даалгаварыг өглөө.
Л.Сайнаа