УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Мал хамгаалах сангаас таван тэрбум төгрөгийн хүүгүй зээл авсан тухай мэдээлэл цахим хуудаснаа цацагдсан.
Энэ талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Нэгхэн хоногийн өмнө фэйсбүүкт үүсгэсэн “Ноцтой мэдээ” хэмээх пэйж хуудсаар дамжуулан Мал хамгаалах сангаас 5 тэрбум төгрөгийн хүүгүй зээл авсан гэх үндэслэлгүй мэдээллийг мөнгө төлөн түгээж, олныг төөрөгдүүлж байна. Миний бие ямар ч сангаас зээл аваагүй болохыг мэдэгдье. Нэр төрд улстөрийн зорилгоор халдаж буй энэхүү үйлдлийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)