“Бухарест 2018” 23 хүртлэх насны бөхийн төрлүүдийн ДАШТ-ий сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн 86 кг-д зодоглосон "Алдар" спорт хорооны тамирчин Г.Ганхуяг Туркийн бөх Ариф Озеныг 4:1 харьцаатай ялж хүрэл медаль хүртлээ.
Ингэснээрээ энэ тэмцээнээc Монголын эрэгтэй тамирчдын анхны медалийг эх орондоо авчирлаа. Өнгөрсөн оноос эхлэн зохион байгуулагдсан тус тэмцээнээс манай эмэгтэй тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл, энэ жил мөн гурван хүрэл медаль хүртээд буй юм.
Р.Хишигээ