Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баасанхүү: Би Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөхгүй

2018-11-20
0
ЖИРГЭХ

Өчигдөр УИХ-ын гишүүн Д.Хянхярваа тэргүүтэй нэр бүхий 27 гишүүн Засгийн Газрыг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Мөн өнөөдөр АН-ын Улстөрийн зөвлөлөөс Засгийн Газрыг огцруулах саналыг дэмжсэн. Ингэснээр Засгийн Газрыг огцруулахыг УИХ-ын 36 гишүүн дэмжиж байгаа юм. Иймээс уг саналыг УИХ-ын гишүүн О.Баасанхүүг дэмжих үү гэдэг олны анхаарлыг татаж  байна. Энэ талаар болон бусад цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.  

 

-Өчигдөр Д.Хянхярваа тэргүүтэй нэр бүхий гишүүд Засгийн Газрыг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Та энэ тогтоолын төслийг дэмжих үү?

-Өнөөдөр л тогтоолын төслийг харлаа. Судлах юм байна. Тал талаас нь үзэж, нотолгоонуудыг нь харна. Тогтоолын төсөл өргөн барихаас өмнө би байр сууриа илэрхийлж байсан. Я.Содбаатарыг сайдаар томилоход нь “Та даараад байгаа юм уу” давхар дээлтэй байж болохгүй гэж хэлсэн. Тэрний төлөө өрөөндөө намайг дуудаж “Асуумаар зүйл байвал манай өрөөнд орж ирээрэй” гэсэн. Тэрний цаад утга нь, энэ хүнийг ЖДҮ уруу орно гэдгийг хэлж байсан. Яг л миний хэлснээр явлаа.

Мөн Н.Цэрэнбат байна. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр гараа өргөн дэмжих байх гэж бодож байна. Хотгор шанагын гээд яриад байсан нөхрийг огцруулъя гэж Ерөнхийлөгч маань ярьж байсан шүү дээ. Ер нь Засаг унагаахыг Ерөнхийлөгч зуун хувь дэмжих байх. Яагаад гэхээр хуулиар нэг сайдад хариуцлага тооцох ямар ч боломж байхгүй. Үндсэн хуулийн цэцээс сайдад хариуцлага тооцож болохгүй гэсэн хууль гарсан байхгүй юу. Ерөнхий сайд өөрийнхөө хүмүүсийг огцруулахгүй болохоор кабинетаараа огцрохоос өөр арга байхгүй.

Засаг огцруулах уу гэдэг асуултаа түр хойш нь тавиад энэ Засагт хариуцлага тооцох, яаралтай солих сайд нар байна уу гэж би сэтгүүлчдээс асууж байгаа юм. Ерөнхийлөгчөөс эхлээд хэл ам болоод байсан даа. Цэрэнбат, Даваасүрэн, Содбаатар, Сарангэрэл гээд энэ хүмүүсийг цэвэрлэ л дээ. Сэлмээ эргүүлээд л цэвэрлэх ёстой байтал энэ хүмүүстэйгээ зууралдаад эцэст нь ийм юм болж байна. Энэ хүмүүст хариуцлага тооцохын тулд л кабинетаар нь огцруулахаар болж байна гэж харж байна.

-Засгийн Газрын гишүүдийг солих нь зөв үү. Ингэснээр нөхцөл байдал хэр сайжрах вэ?

-Засаг огцрох нь буруу. Тэгвэл ЖДҮ-ийн сайдад хариуцлага тооцох ёстой юу үгүй юу. Тэгэхээр тооцох ёстой гээд Ерөнхий сайдад хандсан. Гэтэл хариуцлага тооцохгүй байна. Тиймээс хариуцлага тооцох хуулийн гарц нь л энэ байна. Анхнаасаа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр С.Баярцогтыг өргөн барих үед 570 маркийн автомашинаар хахуульдаж энэ заалтыг сугалж авсан юм. О.Баасанхүү шударга хүн учраас хулгайг тэвчиж чадахгүй сайдуудыг огцруулна гээд бичиг бариад байнгын хороогоор хэлэлцүүлчихэж магадгүй гээд гишүүн сайдад хариуцлага тооцож болохгүй болгосон. Тэгэхээр ийм л гарц байна. Асуултыг эргээд л тавья. Тодорхой сайдад хариуцлага тооцох ёстой юм уу үгүй юм уу. Ёстой юм бол хуулийн гарц нь л энэ байна. Сайдууд нь ЖДҮ-тэйгээ байг, хулгайгаа ч хууль бус зүйлээ ч хийг, У.Хүрэлсүх чинь гоё хүн юм чинь байж байг гэж яриад байгаа юм. Тэр нь зөв юм уу?

-Чуулганаар хэлэлцэх үед та дэмжиж кноп дарна гэж ойлгож болох уу?

-Өөр яах юм бэ. Эсвэл ЖДҮ зөв юм байна, Хотгор шанага зөв юм байна гээд бодоод байж байх уу. Би Ерөнхийлөгчийг дэмжиж кноп дарах гээд байгаа юм. Ерөнхийлөгч Засгийн газрыг огцрохын эсрэг байгаа хир нь Хотгор шанагын Ч.Хүрэлбаатарыг томилох үед хориг тавьж байсан шүү дээ. Тэгэхээр би одоо тэр хоригийг зөвшөөрье. Ерөнхийлөгч ч энэ алхмыг хүссэн.

-Ж.Мөнхбат гишүүн УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулаад эхэлсэн. Та энд ямар байр суурьтай байна вэ. УИХ тарах ёстой юу?

-Тангараг өргөсөн УИХ гишүүн. Би ажил хийнэ гэж тангараг өргөсөн. Ажил хиймээргүй байгаа хүмүүс нь гарын үсэг зур л даа. Би ажил хиймээргүй байна, энэ төр засагт чинь ажиллах муухай юм, УИХ-д байх чинь онцгүй юм гэвэл болино л биз. Надад хариуцлага үүрэх шалтгаан алга. Би ЖДҮ-ийн зээл авсан, жинхэнэ хулгайч байсан бол би гарын үсэг зурна.

-Хориг тавьсан заалт дунд хэрэгтэй санаа байна. Жишээлбэл, хөдөө аж ахуйг дэмжиж, тодорхой хөрөнгө оруулалт хийе гэдэг нь зөв. Зураг төсөлгүй зарим нэг барилга дээр хөөсрүүлсэн маягаар тавьсан төсвийг болиулъя гэдэг нь зөв. Дээр нь нүүрсний үнийн хэт өөдрөгөөр харж, өндөр төсөв тавьж байхаар эрсдэлээ хар гэдэг нь бас зөв.

Гэхдээ хоригийг хүлээж авах юм бол цалин өгч болохгүй гэсэн үг. Төсөвт бүхэлд нь хориг тавина гэдэг нь тэтгэвэр, хүүхдийн мөнгө, төрийн байгууллагын халуун дулаан, цахилгааны мөнгийг төлж, цэрэг армиа санхүүжүүлж, Цагдаагийн байгууллагад төсөв тавихгүй гэдэг үг.

Алийг нь авах вэ. Энэ нь аятайхан юм байна гээд хуулийг хүчингүй болгох ёстой юм уу. Эсвэл үүнийг хүчин төгөлдөр болгож байгаад төсвийн тодотголоор засах ёстой юм уу. Хуульд гарсан алдаа дутагдалыг засаж болдог. Түүнээс биш хуулийг хүчингүй болгочих юм бол 12 дугаар сарын 14 гэхэд төсвийг татна, нэгдүгээр сарын 10 гэхэд төсөв хуваарилагдана. Тэгээд төсөвгүй болохоор ард түмэн яах вэ. Ийм аймшигтай байдлаар Монгол Улсыг хямрал руу зохиомлоор оруулах алхмыг хийгээд байгаа болохоор би эсэргүүцэж байгаа юм. Дээрээс нь УИХ-ын гишүүн тойрогтоо найман тэрбум төгрөг гэж байгааг эсэргүүцэж байгаа. Би найман тэрбум төгрөг аваагүй.

Хоёрдугаарт төсөвт хориг тавихдаа хуульд үндэслэдэг. Үндсэн хууль болон тодорхой хууль зөрчсөн байвал тэр хууль зөрчсөн заалтад хориг тавьдаг. Жишээлбэл Үндсэн хуулийн цэрэг, цагдааг төрөөс санхүүжүүлнэ гэсэн байсныг эсрэгээрээ хувийн компани санхүүжүүлнэ гээд бичсэн гэж бодъё. Тэгвэл Үндсэн хуулийн тэр хэсэгт ингэж заасан байгаа болохоор зөрчиж байна. Тиймээс энэ хэсгийг хориглолоо гээд болохгүй байгаа хэсгийг засдаг болохоос төрийн ордонд сэтгүүлч Б.Чойжилсүрэнгээс яриа авахдаа “Та 26 хүн байхад хүний өмнөөс коноп дарлаа” гэж хэлсэн учраас хүчин төгөлдөр бус төсөв гэж хэлээд хориг тавьдаггүй юм. Тэр сэтгүүлч 26 гэдгийг яаж тоолсон юм бэ, Чойжилсүрэн 26 гэдгийг яагаад хэлсэн юм бэ. Таамгаар ийм зүйл хэлж болдоггүй байхгүй юу. Тийм учраас би энэ хоригийг хүлээн зөвшөөрч болохгүй байгаа юм. Би Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл ард түмнийхээ талд байх ёстой юм уу ахынхаа талд байх ёстой юм уу. Ахынхаа хийж буй улс төрийг дэмжье гээд ард түмнээр тоглохыг зөвшөөрөх ёстой юм уу. Энэ бол буруу байж болохгүй зүйл.

-Аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлд тусгах төсвийн мөнгөнөөс Майдар хот төсөлд рүү мөнгө авахыг санаархаж байна гэсэн зүйл гадуур яригдаж байна?

-Тэрийг хэлж мэдэхгүй байна. Би Ц.Нямдорж гэдэг хүнийг их шүүмжилж буруутгадаг. Гэхдээ Ц.Нямдорж  сайдын ярьж байгаачлан хууль хяналтын байгууллагад алдаатай юм их байгаа. Ц.Нямдорж сайд төсвийн хориг дээр үнэн юм хэлсэн. Ерөнхийлөгч бие даасан хараат бус нам эвслээс ангид байх ёстой. Гэтэл эсрэгээрээ байна. Тамгын газрын дарга нь би Ардчилсан намын хүн гэж бичээд байж болохгүй. Ийм байхад би яаж итгэх юм бэ. МАН-ын хүн яаж итгэх юм бэ. Энэ бол Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн чадваргүй байдалтай шууд холбоотой. Түүний зөвлөхүүд давуу эрх эдэлж байгаад би харамсаж байна. тэд онцгой давуу эрх эдэлж байгаа шүү.

-Засгийг Газрыг огцрууллаа гэхэд эргээд Засгийн Газрыг бүрдүүлэхээр нэр цэвэр, чадвартай хүн байна уу?

-39 суудал авсан нам Засгийн Газарт Ерөнхий сайдыг санал болгодог. 65 биш. Тэд Ерөнхий сайдыг санал болгосны дараа 45 хоногийн дотор Ерөнхийлөгч зөвшөөрөх эс зөвшөөрөхөөс үл хамааран парламентаар баталдаг. Өнөөдөр УИХ-д 65 суудал авсан нам 45 хоногийн дотор Ерөнхий сайдыг санал болгоно. Хэрвээ Ерөнхий сайдыг өргөн барихдаа өргөн барьсан Ерөнхий сайдаа зөвшөөрөхгүй гэвэл намаа зөвшөөрөхгүй байна гэсэн үг. Би тэгж харж байна. Дээрээс нь Ерөнхий сайдаа 45 хоногийн дотор томилохгүй байна гэвэл энэ 65 гишүүн сайн дураараа УИХ-ын гишүүны ажлаас татгалзаж байна гэсэн үг.  Ажил хиймээргүй байна гэсэн хүнийг дахин ажил хийлгэнэ гэдэг бол албадан ажил хөдөлмөрлөлт болно. Албадан ажил хөдөлмөлөлтийг сонгож болохгүй. Монголын ард түмэн ийм тэнэг байдлыг зөвшөөрөхгүй, энэ гишүүд нь тийм тэнэг байдалд орохгүй гэдэгт би эргэлзэхгүй байна.

Р.Хишигжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • иргэн (202.179.24.57)
    хууль нь өөрөө завхарсан юм байна шүү дээ,1 сайдад хариуцлага тооцож болдоггүй заавал танхимаар нь гэсэн ҮХ-ийн заалтаа өөрчлөөч ээ,тэгээд л шахагдаж сая нохой Батзориг өөрөө саналаараа унаж байгаа болохоос бугшсан бузар хогнууд нь ЦУГ унана гээд хоролмаадаад л суудгийн чинь гогцоо бол МИ-60 хөдөлгүүр мөнөөсөө мөн
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • чимэддорж (103.212.117.83)
    Баасанхүүд яагаад санал бичигсэд дургүй байдгийг үнэхээр ойлгохгүй олон жил болж байна Энэ хүн үнэхээр буруу юм яриад байна уу гэвэл энгийн иргэд бид нэг ч бурууг олж хараагүй Тэгэхээр санал бичдэг хүмүүс хөлсний бичээч нар бололтой Том ашиг сонирхлыг нь илчилдэг юм байна гэж бодов Ингэж бодохоор УИХ-д олонхи нь луйварчид орж ирдэг нь үнэн аж Тэгвэл одоо яах вэ Ерөнхийлөгч өөрийн мэдлийн Зоригт Энхамгалан хоёроо хөөж явуулахаас нааш хонгилд гэрэл асахгүй ньээ
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
    • Ххх
      Баасанхуугийн уйддлууд хумуусийн дургуйг хургэдэг. Тэхээс биш хэн ч гое ярьж ухаантай дур эсгэж чадна штэ. Тарвагыг хар л даа
      2018 оны 11 сарын 20
  • Ard (202.9.42.94)
    Baasaar hiisen hun shu de.
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Zochin (202.21.105.186)
    Ene Khurtsiin khoninii khonkhortoo l baijaaval taarna
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    4 цаг 14 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    4 цаг 32 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    4 цаг 52 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    4 цаг 56 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    6 цаг 47 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    6 цаг 54 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    8 цаг 51 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    8 цаг 59 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    9 цаг 1 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    9 цаг 29 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    9 цаг 30 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    10 цаг 11 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    10 цаг 33 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    10 цаг 44 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    10 цаг 55 мин
  • Д.Трамп төрөлхийн иргэншлийг дахин хязгаарлахыг оролдлоо
    11 цаг 5 мин
  • Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
    11 цаг 36 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
    11 цаг 40 мин
  • "Дөчин жилийн дараа өөрийн гэсэн байртай боллоо"
    11 цаг 57 мин
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
    12 цаг 11 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК