Төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮХС-гаас зээл авсан нь илрээд буй. УИХ, Засгийн газрын түвшинд уг сангаас зээл авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож эхэлсэн.
Энэ хүрээнд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарыг ажлаас нь чөлөөлжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮХС-д нэр холбогдсон эдгээр албан тушаалтныг чөлөөлөхөө мэдэгдснээ өнөөдөр ийн албажууллаа.
Сэтгэгдэл (1)