“Элэг бүтэн-Монгол” хөтөлбөрийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийт ажилтан, албан хаагчдыг энэ сарын 19-ний өдөр “Мейрим” өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулжээ. Энэ үеэр ажилчдад эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөгөө өгсөн аж.