Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ын зовлон төрийн зовлон болов

2018-11-23
0
ЖИРГЭХ

Улс төр өнөөдөр халуун үйл явдлуудаар өрнөж байна. Эрх баригч МАН-ынхны хоорондын хуваагдал засаглалын хямрал болтол халуурч байна. Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан 27 гишүүний эсрэг Т.Аюурсайхан нарын гишүүд спикерийг ажлаа өгсөн цагт л хуралдаа сууна хэмээн бойкотлолоо. Өрнөөд байгаа улс төрийн үйл явдлуудтай холбогдуулан өчигдрийн онцлох 10 үгийг хүргэе.

 

М.Энхболд (УИХ-ын дарга) "Чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа гишүүд төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж байгаа юм уу. Хууль тогтоох дээд байгууллагыг тараах оролдлогыг ингэж хийж байгаа юм уу. Ингэж таарахгүй. Бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой. 

Ж.Бат-Эрдэнэ (УИХ-ын гишүүн) Энэ ЖДҮ-гээр шагнаж бүрэлдсэн засгийг өмөөрч байгаа хүмүүс ичээрэй. ЖДҮ-г жигд 950-иар шагнаж тараах нь зөв гээд л хэлцгээчих. Би тэгвэл гарын үсэг зурсандаа уучлалт гуйя. Ер нь тэгээд уучлалт гуйгаад л болдог болчихсон биздээ. Жинхэнэ ДАРАНГУЙЛАЛ, ХУДЛАА хоёр үнэртэж байна. Би ийм юманд дургүй. Тийм болохоор зурсан юм. Цаг хугацаа бүхнийг шүүнэ.

О.Чулуунбилэг (Улс төр судлаач) М.Энхболд, У.Хүрэлсүх нар намын хэрүүлээ төрийн хэрүүл болгож ордонд чирж оруулсан. Одоо Хүрэлсүх төрийн хэрүүл болгосон тэр хэрүүлээ иргэдийн хэрүүл болгохоор нийгмийн экстрим бүлгүүдийг жагсаал цуглаанд турхирч байна.

Х.Тэмүүжин (Хууль зүйн сайд асан) МАН-ын зовлон төрийн зовлон болоо юу? Түүхэнд анх удаа Ерөнхий сайд нь өөрийн өргөн барьсан төсөвөө батлуулахгүй гэж УИХ-аа гацаагаа юу? Намын дарга нам нь олонхи болсон УИХ-тайгаа зодолдсон түүх ч бас анхных уу? Томилогддог ЗГ, сонгогддог УИХ хоёр хэн нь дээрээ байх бол! Томилогддог том дарга нар сонгогчдоос санал аваагүй байж сонгогддог институтийнхээ дээр гараад ард түмний нэр барьж худал ярьдаг болсон цагт ардчилал мөхөж, дарангуйлал эхэлдэг гэдэгсэн.

Д.Лүндээжанцан (УИХ-ын гишүүн) Манай гишүүд УИХ-ын хуулиа сайтар судалмаар байна. Хариуцлагын зуд болж байгаа нь үнэн. Олон жил давхар дээлийг тайлах тухай асуудал ч  яригдаж байгаа. Засах зүйлээ засаад хариуцлагаа тооцоод явах ёстой гэдэг дээр санал нэг байгаа.

Л.Энх-Амгалан (УИХ-ын дэд дарга) Монгол Улсын Ерөнхий сайд нь намынхаа байранд 300 гаруй офицер цуглуулаад зэвсэгт тэмцэл бослогод уриалаад сууж байна. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл мөн үү. Ерөнхий сайд 3 сая хүний эрх ашгийг төлөө байна уу, өөрийнхөө сандал суудлын төлөө байна уу. Монгол Улсад зөндөө сонгууль болдог. Засгийн газар огцорч л байсан. Ингэж ард түмнээ бослого тэмцэлд уриалан дуудаж байсан намын дарга, Ерөнхий сайдыг би хараагүй юм байна.

Ё.Баатарбилэг (УИХ-ын гишүүн) Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн маань өөрөө эх орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын эсрэг үйл ажиллагаа явуулах гээд байгаа юм биш биз дээ гэсэн айдас болгоомжлол байна.  Аль ч улс оронд эмх замбараагүй байдал үүсгэж түүгээр далимдуулан төрийн тогтолцоог  өөрчилж, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах асуудал гардаг.  Ийм зам руу бид явж болохгүй. Мөн У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохдоо дэг журам, шударга ёсыг тогтоохоор ярьж гарч ирсэн. Харамсалтай нь Ерөнхий сайдын хэлсэн үг хийж байгаа үйлдэл хоёр нь зөрөөд байна. Ерөнхий сайдын шударга ёсны сэлэм яагаад өөрийг нь хүрээлсэн хүмүүс дээр яригддаггүй юм бэ.

Б.Энхбаяр: (Хууль зүйн дэд сайд) Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс (Б.Чимид)

Х.Баттулга, М.Энхболд, У.Хүрэлсүх аль нь ч хувь хүнийхээ хувьд ТӨР биш, УЛС ч биш. Eрөнхийлөгч, УИХ, Засгийн газар бол ТӨР. Ард түмэнтэйгээ хамтдаа УЛС. Үндсэн хуулиас, эх орноос давж нийгмийн шударга ёс тогтоогдохгүй.

Д.Тэрбишдагва (УИХ-ын гишүүн) Сүүлийн хэдэн өдөр туйлдаж байна. Төрийн байгаа байдал, бидний хоорондын тэмцэл маш хүнд байна. Үүнийг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Дэмий зүйлд эрч хүчээ тал талд барлаа. Төрийн ордонд хэрүүл ярихаас илүүтэй чухал асуудал зөндөө л байна шүү дээ. Хариуцлагын тогтолцоогоо яривал ярьсан шиг яримаар байна.

С.Жавхлан (УИХ-ын гишүүн) Монгол Улсаар хулгайчид тоглож байна. Төрийн ордонд ямар хүмүүс бугшсан байгааг Монгол түмэн харж байгаа. Дараагийн Засгийн газрыг ч дэмжихгүй. Шаардлагатай гэж үзвэл хөндөлсөж хэвтэнэ. Сонгуулийн дараа нэгдүгээр ээлж хоолонд орсон. Дараа нь хоёрдугаар ээлж хоолонд орсон. Одоо 65 хүнээс үлдсэн гуравдугаар ээлжийнхэн хооллох гэж байна. Тиймээс би аль алийг нь дэмжихгүй. Миний үгийг нохой хуцсан дайтай ч авч хэлэлцдэггүй байсан. Гэтэл өнөөдөр өт батгана шиг шавж байгаад би гайхаж байна.

 

 

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (101.235.61.92)
    Erunhii said bolgohod demjsen humuusee jdu giin munguur shagnasan HURELSUHIIG zailuulah heregtei
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • Zochin (103.57.93.41)
    M.Enkhbold hezeenii undur alban tushaal, erh medeld amtashsan, suuj bgaa suudlaa zuvhun mungunii ih uurhai bolgoj suudag ih evgui muuhai zurshiltai, shunaliig hazaarlah gedgiig ogtoos medehgui yavj irsen hun. Huvi bisnessman bsan bol deer bsan yum. U. Khurelsukh hezeenii medleg bolovsrol nimgen, turiin hariutslagatai albiig hashihad tohiroh hun yaavch bish. Tiimdee eldev hor nairuulj tuuniihee hucheer togtoj bdag hun. Tuunii gol uzel ni nam bolon hurungu mungutei, erh medeltei humuust gologdohguihen shig uilchleh. Uls oron, ard tumen tuunii huvid edgeeriin daraa orvol ih yum. Jurmiin and Munkhbataasaa ogt dutahgui duriig sain esgej chaddagaaraa ene 2-t adil yum bas bii. Er ni bol uls tur hen sonirholtoi gesen ni oroldoj suudag talbar bishiig hen, hen ni sain uhaj oilgood neg ih oroitoogui deeree chadah, barah yumaaraa oroldoj yavsan ni ulziitei dee.
    2018 оны 11 сарын 24 | Хариулах
  • ЗОЧИН (202.9.42.216)
    том хулгайч нарыг өсгөж үржүүлсэн намууд хулгайч нараасаа салах цаг болсон жирийн гишүүд задгай мөнгөнд хууртаж тэнэгтхээ зогсоо бирд хувалзнууд том хэрэг мандхаас өмнө гадаадад нуусан мөнгөрүүгээ сэмхэн сэмхэн эхнэр хүүхэдээ аваад зайлцгаа энэ том боломж шүү
    2018 оны 11 сарын 24 | Хариулах
  • Zochin (219.246.48.221)
    МАНАН-г дэмжигч МАН болон АН-ынхан нийлээд Засгийн газар руу дайрч байна байна шүү. Асар их мөнгө, эрх мэдлийг гартаа атгасан энэ олигархи бүлэглэлийн эсрэг тэмцэж байгаа Ерөнхий сайдаа дэмжих хэрэгтэй. 60 тэрбумыг өмөөрч байгаа хэрнээ ЖДҮ-тэй хариуцлага тооц гээд сууж байгаа УИХ гишүүд юу бодож байгаам болдоо. Тэдэнд улс орны эрх ашиг хамаагүй, зөвхөн өөрсдийн бүлэглэлийн эрх ашиг л гэж байна.
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Өөрийг нь ерөнхий сайд болох замыг нь зассан гишүүдэд адил хэмжэээний зээл ждү гээс олгочихоод тэр бузар үйлдлээ хайцаалан биеэ хамгаалахын тулд ойворгон залуус цуглуулж төрийн эсрэг босно гэж дүвчигнэж буй хүрэлсүх хэн гэдгээ олонд илчиллээ. Түүнийг үтэр түргэн засгаас зайлуулах шаардлагатай шүү
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
  • Irgen (202.126.89.228)
    60 n terbumiin skhem chine ooroo Toriin erhiig huuli busaar avah gesen oroldlogo monoosoo mon shuudee..
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
  • Даш (64.119.17.121)
    Засгийн газар огцор хулгайчийг нартаа хариуцлага тооцохгүй дэмжиж байгаа ерөнхий сайд сангийн мөнгө хууль бусаар авч авга бэлгэдсэн сайдууд УИХ гишүүд их хурал засгаас үтэр түргэн заиллуул .
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
  • зочин (66.181.187.10)
    Одоо сайн бодоод байх нь Хүрэлсүх ер нь нуруутай хүн биш их дээш гарч болохгүй юм байна. ерөнхий сайд болоход нь уг нь дэмжиж байсан.
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    2 цаг 32 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    2 цаг 50 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    3 цаг 10 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    3 цаг 14 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    5 цаг 5 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    5 цаг 12 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    7 цаг 9 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    7 цаг 17 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    7 цаг 19 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    7 цаг 47 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    7 цаг 48 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    8 цаг 29 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    8 цаг 51 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    9 цаг 3 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    9 цаг 13 мин
  • Д.Трамп төрөлхийн иргэншлийг дахин хязгаарлахыг оролдлоо
    9 цаг 23 мин
  • Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
    9 цаг 54 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
    9 цаг 58 мин
  • "Дөчин жилийн дараа өөрийн гэсэн байртай боллоо"
    10 цаг 15 мин
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
    10 цаг 29 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК