Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хотын дарга С.Батболд үлдэх үү, явах уу?

2018-11-23
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Хотын дарга С.Батболдыг огцруулах хүсэлтийг намынхаа Удирдах зөвлөлд оруулсан. Удирдах зөвлөл бүтэн өдөржин хуралдаж, санал хурааснаар олонхын саналаар Хотын даргыг огцруулах шийдвэр гаргасан. Удирдах зөвлөлийн энэхүү шийдвэрийг НИТХ хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргах ёстой бөгөөд өнөөдөр хуралдаж, түүнийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Харин түүнийг НИТХ-ын төлөөлөгчид үлдээх үү эсвэл явуулах болов уу.

2016 онд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, С.Батболдыг хотын даргаар сонгосон. Тэрбээр,  нийслэлийг аз жаргалтай хот болгож, агаарын бохирдлыг бууруулах Утаагүй хот 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн хүүхдийн төрөлжсөн эмнэлэг шинээр барих, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зэрэг олон ажлыг хийхээр тусгасан мөрийн хөтөлбөрөө нийслэлчүүдэд танилцуулж, НИТХ-аар батлуулж байв. Тэр өнгөрсөн гурван жил орчмын хугацаанд юу хийсэн бэ. Саяхан НИТХ-ын хуралдаанаар Хотын даргын ажлыг 80 хувьтай гэж дүгнэлт гаргасан. Гэхдээ,

Нийслэлчүүд бид өнөөдөр хэр зэрэг аз жаргалтай байна вэ. Жилийн жилд ярьж, нам бүрийн мөрийн хөтөлбөрт багтдаг утаа арилсан уу. Өнгөрсөн хугацаанд нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон төсөл арга хэмжээ хэрэгжүүлсэн. Утаа бол үе үеийн Засаг дарга нар болон улстөрчдийн мөнгө олох хэрэгсэл байсаар ирсэн. Хотын дарга С.Батболд ч бас тэдний нэгэн адилаар утааг шийдэж чадсангүй.  Төвлөрөлийг сааруулах, дэд бүтэц хөгжүүлэх чиглэлээр мега төслүүд хэрэгжүүлдэггүй юм аа гэхэд эхлүүлэх боломж байсан, тэр бас л хэрэгжүүлж чадаагүй. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулна гэсэн ч өнөөдөр захын дүүргүүдэд гурван ээлжээр хичээллэдэг сургуулиуд байсаар хэдэн мянган хүүхэд цэцэрлэггүй, цоожтой хаалганы цаана үлдсэн хэвээр. Түүний хийсэн ажлаас тодотгоод харах нэг зүйл бол нийслэл хот анх удаагаа өргүй хот болсон явдал. Хот өргүй болсноор нь өөрийгөө пи-ардаж, дөвийлгөх биш Хотын даргын хийх ёстой ажлынх нь нэг байсныг сануулахад илүүдэхгүй биз ээ. С.Батболдод аз жаргалтай Улаанбаатарыг бүтээх хангалттай боломж байсан. Удахгүй тэр, гурван жилийн хугацаанд юу хийсэн бэ гэдгээ тэр тайлагнана, ингэхдээ цаасан дээрх олон тоо, баримт харуулах нь ойлгомжтой. Гэхдээ долоон буудлын Должин, Багануурын Батаа, иргэн миний амьдралд наалдацтай, түгжрэлгүй, утаагүй, дэд бүтэц нь хөгжсөн, түүний амласан аз жаргалтай Улаанбаатар хаана байна вэ. Их хотын иргэн миний амьдралд лав өөрчлөлт гарсангүй. Иргэн би өглөө ажилдаа явахдаа, орой гэртээ харихдаа түгжирнэ, хотын иргэний хувьд төрийн байгууллага, эмнэлэгээр үйлчлүүлэх гэж цаг, заваа барсаар л байна. Яг л өмнөх Хотын дарга нарын үед нийслэл ямар байсан, тиймээрээ л байна. Ийм байхад өөрийгөө Аз жаргалтай Улаанбаатарыг бүтээсэн гэж хэлнэ гэж бодож байгаа бол эндүүрэл. Таны бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацааны дөрөвний гурав нь өнгөрчихсөн байхад, шидтэн биш ло бол ирэх нэг жилийн хугацаанд Улаанбаатарыг аз жаргалтай хот болгоно гэдэг юу л бол.

Саяхандаа Туушин зочид буудлын үүдний шатыг нурааж,  явган зорчигчийн зам чөлөөлж байгаа ажлаа бараг бүх телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан. Яг үүний өмнөхөн Хотын даргын “завхай” бичлэг амнаас ам дамжин, давслагдан тархсан нь түүнийг туушиндах зориг оруулсан гэх юм билээ. Үнэн хэрэгтээ явган зорчигчийн зам чөлөөлөх шийдвэр өмнөх Засаг даргын үед гарсан шийдвэр байсан, харин эр хүн гэдээ батлахын тулд “шоудсан” гэх яриа ч Хангарьд ордонд жиг, жуг гэлцэнэ лээ. Аль нь ч байсан өөрийнх нь талаар нууц бичлэг байгаа гэх яриа амнаас ам дамжиж байх зуур хэдэн жилийн өмнө гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээд эхэлсэн нь гайхмаар.

Ямартай ч гурван жил нийслэлийг удирдаж буй С.Батболдыг огцруулах эсэхийг өнөөдөр НИТХ шийднэ. НИТХ-ын төлөөлөгчид ямар шийдвэр гаргахаас үл хамааран С.Батболдод нийслэлчүүд дүнгээ тавьчихсан гэдгийг тодотгоё. Хэрэв нийслэлчүүд сайн үнэлгээ тавьсан бол өнөөдөр түүнийг огцруулах асуудал хөндөгдөхгүй байсан биз ээ.

С.Нацаг

0
ЖИРГЭХ
Санал болгох
2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Zochin (150.129.143.110)
    Ogtsruulahgvi baih ni tun zuv shiidver. Harin binzenii vnee buulgaachee Zasgiin gazar bolon Sumyabazar aa. Ard tvmnii amidral hetsvvdej baihad halah solih tuhai hervvl hiihees uur zvil hiihgvi baigaa chini sain ajillaj baigaa hereg
    2018 оны 11 сарын 25 | Хариулах
  • shiidver gargaj baigaa yum bol? Bodvol daraagiin eeljiinhen niii hooloo neheed baigaa baih.MAN tolgoinoosoo yalzarchee.l zagas shig. MAN tudiigui (93.132.125.237)
    Urd ni daraagiinhaa songuuld amia argalahaa bodood yu ch hiihgui argatsaaj unguruudug baisan hulchgar darga naryg bodvol ovoo zorimog, shiidemgii yum hiij baigaa hun bish uu? Hudlaa amlaj hoshgiruulah argaaraa bol Bat Uul tolgoi tsohino. Barag l Ulaanbaatart Olimp zohion baiguulna geh mayagiin hooson muruudul yarij TV-eer eldviin zurag, grafik uzuuleed burj baisbyg ni sanaj baina. Shine yum gej uzvel neg nastai hyamdhan tsetsgeer hotoo goyoj, yavgan hunii zam, avto zamyn hashlagyg oir oirhon solij, gants boroony aya daahgui evderdeg hulhi zamuud l baigaa baih.BAT UULIIG BAGAAR ni songuulah loozong ni olon tumen toogooguig sanaj yavbal zugeer dee. Hotyn dargyg ogtsruulah gej MAN-yn udirdlaga yagaad
    2018 оны 11 сарын 24 | Хариулах
  • иргэн (202.179.25.170)
    Хотын захиргаа иргэдийн хурал харин ч өнгөрсөн 2 жил сайн ажилласан шүү . Үлдсэн хугацаанд амласан эхэлсэн ажлуудыг нь хийлгэж огцруулахгүй байх нь дээр гэж олон хүн үзэж байгаа.
    2018 оны 11 сарын 24 | Хариулах
  • зочин (64.119.23.223)
    Үлдэж л таараа
    2018 оны 11 сарын 24 | Хариулах
  • Бойтог (203.91.115.45)
    Огцроочээ. ХАА. даа. илүү. тэр. ажлаа хийвэл дээр яасийн
    2018 оны 11 сарын 24 | Хариулах
  • варя (121.69.80.70)
    энэ нацаг мэтийн хедеений малнууд хедеедее бэлчиж байсан бол хот минь ингэж утаанд дарагдаж аз жаргалгуй болохгуй бюйлаа. хедеенийхэн хотод шавчаад олон юм донгосдгоо боль. тэр хедее руугээ нууцгээ. тэгвэл хотын агаар цэвэршиж сургууль цэцэрлэгийн хуртээмж нэмэгдэж машины тугжрэл саарч хотын иргэдийн амьдрах нехцел сайжирна. хедеед ч та нарын амьдрал аз жаргалтай болно.
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.164.222)
    Батболд огцорвол нийслэлчүүд аз жаргалтай болох юм байна гэж ойлгон болох уу.
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
    • зочин
      ха ха ха ха ккккккккк хо хо хо хо
      2018 оны 11 сарын 23
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    2 цаг 34 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    2 цаг 52 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    3 цаг 11 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    3 цаг 15 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    5 цаг 6 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    5 цаг 13 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    7 цаг 11 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    7 цаг 18 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    7 цаг 21 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    7 цаг 49 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    7 цаг 50 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    8 цаг 30 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    8 цаг 53 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    9 цаг 4 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    9 цаг 15 мин
  • Д.Трамп төрөлхийн иргэншлийг дахин хязгаарлахыг оролдлоо
    9 цаг 25 мин
  • Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
    9 цаг 56 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
    10 цаг 0 мин
  • "Дөчин жилийн дараа өөрийн гэсэн байртай боллоо"
    10 цаг 17 мин
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
    10 цаг 30 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК