Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН, МАН-гүй баяр өмчилж, бахархал үгүйсгэж байна

2018-11-28
0
ЖИРГЭХ

МЭӨ 209 онд Хүннү гүрэн байгуулагдаж, түүнээс хойш 2227 жил өнгөрчээ. Харин Их Монгол Улс байгуулагдаад 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулаад 107 жил өнгөрчээ. Түүхийн энэ бүх цаг үеүдэд өвгөдийн минь халуун цус, бүлээн нулимс хий дэмий урсаагүй учир өнөөдөр бид туурга тусгаар Монгол Улсад ажиллаж амьдарч байна.

Арван нэгдүгээр сард тохиодог томоохон хоёр тэмдэглэлт өдөр бий. Нэг нь Эзэн Чингис хааны төрсөн өдөр буюу Монгол бахархлын өдөр, нөгөө нь Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр тус тус тохиодог Энэ өдрүүдэд хуульд заасны дагуу бүх нийтээрээ амардаг билээ.

Гэвч өнөө жилийн дүр зургаас харахад Ардчилсан нам Чингис хааны төрсөн өдрийг, Монгол ардын нам  Тусгаар тогтнолын өдрийг өмчлөөд байх шиг.

Учир нь манай улсад 1990 оноос эхлэн ардчилсан нийгэм төлөвшсөн.  Харин түүнээс өмнө бидэнд “Чингис хаан” гэх үгийг өвөр түрийндээ шивнэлдэхээс өөрийг хийж чаддаггүй байлаа. Хэлж, ярьсныг нь барьж аваад хорьчихдог байсан цаг. Харин ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш бүх зүйл нээлттэй болсон. Тийм утгаараа Ардчилсан нам энэ тэмдэглэлт өдрийг өмчлөөд байна уу даа гэх бодол төрөв. Харин өнөө жилийн Монгол бахархлын өдрөөр төрийн гурван өндөрлөг Эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлээд хэдэн жилийн нүүр үзлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уламжлал ёсоор улс орондоо хийж бүтээсэн гавьяатнуудад шагнал гардуулан өгсөн билээ.

Түүнчлэн хэдэн зуун жилийн хар дарлалаас ангижирч тусгаар тогтнолоо зарлаж чадсан бас нэгэн түүхэн өдөр бол Тусгаар тогтнолын өдөр.

Тодруулбал, социализмын он жилүүдэд энэхүү түүхэн чухал өдрийн үнэ цэнийг ойшоолгүй ирсэн ч УИХ-н 2007 оны 8 сарын 16-ны хуулиар 12 дугаар сарын 29-г нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон улмаар 2011 оны 12 дугаар сарын 23 өдрийн хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан байдаг.

Энэ өдрийг Монгол ардын намаас ихэд анхаарч үзэх шиг.

Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх шилдэг оюутнуудад Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гардуулж, 800 сурагчын иргэний тангараг өргөх ёслол дээр үг хэлж, 16 нас хүрсэн хүүхдүүдэд урлаг соёлынхны хамтаар иргэний үнэмлэхийг нь гардуулан өгсөн юм. Мөн Үндэсний инновацыншилдэг бүтээлүүдэд шагнал гардуулан өгөв. Тэр ч бүү хэл төрийн ордонд 100 гаруй уртын дууч, морин хуурчдыг урин “Эртний сайхан”, “Төрийн дуулал” зэргийг эгшиглүүллээ. Харин Ерөнхийлөгч болон Ардчилсан намынхан чимээ сураггүй байсан юм.

Түүнчлэн Тусгаар тогтнолын өдөрт зориулсан шилдэг 128 бөхийн барилдаанд Монгол ардын намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нар ирж үзэж сонирхож, бөхчүүдийн бай шагналыг гардуулан өгсөн юм.

Аливаа улс орны хамгийн том баяр нь тусгаар улс болсны, эсвэл эзэн хааных нь төрсөн өдөр байдаг. Эдгээр баярууд бол манай улс орны хувьд хамгийн том баяр бөгөөд “Цагаан сар”, “Шинэ жил”, “Мартын 8”, “Цэргийн баяр” гэх зэрэг шальдар бульдар баяруудаас ч илүүтэйгээр өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх учиртай.

Харь орны дарлалаас эх орноо чөлөөлсөн бидний өвөг дээдэс цусаа, хөлсөө, нулимсаа урсган байж үлдээсэн энэ эх орныхоо бахархалт өдрүүдийг эв нэгдэлтэйгээр тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй. Гэвч АН,МАН-гүй баярыг минь өмчилж, бахархлыг минь үгүйсгэж байна уу даа гэх бодол төрнө. Ямартай ч эв нэгдлийн баяруудаа, эв түнжинтэй л тэмдэглэж байцгаая.

Л.Сайнаа

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    18 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    36 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    56 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    1 цаг 0 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    2 цаг 51 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    2 цаг 58 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    4 цаг 55 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    5 цаг 3 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    5 цаг 6 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    5 цаг 33 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    5 цаг 35 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    6 цаг 15 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    6 цаг 37 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    6 цаг 49 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    6 цаг 59 мин
  • Д.Трамп төрөлхийн иргэншлийг дахин хязгаарлахыг оролдлоо
    7 цаг 10 мин
  • Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
    7 цаг 41 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
    7 цаг 44 мин
  • "Дөчин жилийн дараа өөрийн гэсэн байртай боллоо"
    8 цаг 1 мин
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
    8 цаг 15 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК