зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Цолмон: УИХ-ын дарга хэзээ ч ээлжит бус чуулган хуралдуулахгүй гэж хэлээгүй

2018-11-30
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-УИХ-ын дарга М.Энхболдыг ээлжит бус чуулган хуралдуулаагүй хууль зөрчсөн гэдгийг Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд өнөөдрийг хүртэл ярьж байна. УИХ-ын дарга хууль зөрчин шийдвэр гаргаад байна уу. Хуулиндаа юу гэж тусгасан байдаг юм бол?

-За, энэ талаар нилээн дуугүй явсан даа. Одоо хариулт өгөх нь цаг нь болсон байх. Долдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргын өрөөний үүдэнд хэвлэлийн хурал хийсэн. Та бараг санаж байгаа байх. Сэтгүүлчид цугларсан байсан. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагаа өөрийн биеэр УИХ-ын даргад оруулж өгсөн юм билээ. Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг өрөөнөөсөө гармагц УИХ-ын дарга намайг дуудуулсан. Намайг ороход УИХ-ын дарга “Л.Оюун-Эрдэнэ гишүүнээс ийм шаардлага ирлээ” гэсэн. Тухайн үед наадмын өмнөх өдөр байсан тул наадмын уур амьсгал орчихсон Төрийн ордон эл хульхан байлаа. Би шаардлагыг нь уншаад ээлжит бус чуулган зарлан хуралдуулах гарын үсэг зурсан гишүүдийн нэрсийг тоолж үзэхэд 22 гишүүн байсан. Үндсэн хууль болон Улсын Их хурлын тухай хуульд ээлжит бус чуулган хуралдуулахын тулд 26 гишүүн гарын үсэг зурах шаардлагатай. Энэ албан бичигт 22 гишүүн гарын үсэг зурсан байна” гэдгийг УИХ-ын даргад хэлсэн. УИХ-ын дарга тэр бичгээ өөрөө үзээд, гарын үсэг зурсан гишүүдийн нэрсийг тоолсон. М.Энхболд дарга “Гишүүд алдчихдаг юм байх даа. Л.Оюун-Эрдэнэ гишүүнтэй өөрөө нэг уулзаад энэ талаар нь хэлээрэй” гэсэн.

Маргааш нь  би Л.Оюун-Эрдэнэ гишүүнтэй утсаар ярьж байгаад уулзсан. Өрөөнд нь Л.Оюун-Эрдэнэ гишүүнээс гадна УИХ-ын гишүүн А.Сүхбат, Л.Энхболд нарын гишүүд байсан. “Л.Оюун-Эрдэнэ гишүүн ээ, таны өгсөн албан бичигт 22 гишүүн гарын үсэг зурсан байна. 26 гишүүн гарын үсэг зурснаар хуулийн шаардлага хангагдана. Яг энэ бичгээр ээлжит бус чуулган зарлан хуралдуулах боломжгүй” гэдгийг хэлсэн. Тухайн үед гурван гишүүн тойруулж үзсэн. Өөрт нь байгаа хувьтайгаа тулгаж үзээд байсан.  Би “УИХ-ын гишүүн УИХ-ын даргатай харьцсан бичгийг өөрчлөх ёс зүй бидэнд байхгүй. Шаардлагатай гэж үзвэл хуулийн байгууллагад хандаж шалгуулна биз дээ. Албан бичгийн үнэн зөвийг тогтооход их амархан” гэж хэлээд гарсан. Энэ бичиг одоо үндсэн эхээрээ УИХ-ын Тамгын газарт хадгалагдаж байгаа.

Харин долдугаар сарын 19-ний өдөр УИХ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гишүүнд албан бичгээр ирүүлсэн бичиг нь 26 гишүүн гарын үсэг зурсан байх хуулийн шаардлага хангахгүй байна гэсэн албан бичгийг хүргүүлсэн.

-Ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэх байсан бил үү?

-Тийм. Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдийн зүгээс АТГ-ын даргыг томилсон шийдвэр нь хууль бус байна. Хүчингүй болгож өгнө үү гэдэг асуудлыг тавьсан. Энэ хүрээнд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу гэж УИХ-ын даргын зөвлөл хоёр удаа хуралдсан. Даргын зөвлөлийн хурлаар эрхлэх асуудал нь Хууль зүйн байнгын хороонд харьяалагдах тул холбогдох байнгын хороог нь хуралдуулах нь зүйтэй гэсэн юм. Тэр дагуу Хууль зүйн байнгын хороо хуралдах гэж хоёр удаа товлогдсон ч ирц нь хүрээгүй тул хуралдаж чадаагүй. УИХ-ын дарга хэзээ ч ээлжит бус чуулган хуралдуулахгүй гэж хэлээгүй.

-Уг нь 26 гишүүнээрээ гарын үсэг зуруулаад ороод ирсэн бол тухайн үед ч, тэр одоо ч тэр УИХ-ын дарга хууль зөрчлөө гэж удаа дараа мэдэгдэл хийх шаардлагагүй байжээ дээ. Хуульд нийцээгүй албан бичгээ зориуд мушгиж байна гэж ойлгож болох уу?

-Би улс төрийн зорилгоор яриад байгаа юм биш. Сонссон зүйлээ ч яриад байгаа юм биш. Энэ бүх үйл явдал яг миний нүдний өмнө болж өнгөрсөн. Өөрийнхөө  нүдээр харж, биеэр оролцсон үйл явдлыг л ярьж байна. Энэ албан бичиг, үйл явдал нь хууль зүйн үр дагавартай зүйл шүү дээ. УИХ-ын тухай хуулиар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хууль дэгийн асуудлаар УИХ-ын даргад зөвлөх үүрэгтэй. Энэ миний ажил үүргийн хуваарьт байдаг зүйл. УИХ-ын даргын өрөөнд хэд хэдэн удаа орж уулзахдаа “Та 22 гишүүний гарын үсэгтэй бичгийг үндэслэж ээлжит бус чуулган зарлан хуралдуулбал Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн үйлдэл болно. 26 гишүүн гарын үсэг зурсан байсан бол асуудал байхгүй” гэдгийг хэлсэн. УИХ-ын даргын хувьд нэг талаас нь Тамгын газар нь ээлжит бус чуулган зарлах эрх танд байхгүй гээд, нөгөө талаас нь Л.Оюун-Эрдэнэ гишүүн “УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарласангүй хууль зөрчлөө” гээд л хагас жил боллоо.

-Ээлжит бус чуулган зарлан хуралдуулаагүй гээд Үндсэн хуулийн цэцэд өгчихсөн байгаа. Цэцийн шийдвэр гараагүй санагдаж байна...

-Иргэд  ээлжит бус чуулган зарлан хуралдуулаагүй нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан юм билээ. Цэцээс маргаан үүсгэх эсэх асуудал нь яригдаж байгаа. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрх бүхий байгууллага,  Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн гэж Үндсэн хуульд заасан байдаг. Тэр утгаараа УИХ, УИХ-ын Тамгын газар Үндсэн хуулийн цэцэд маш хүндэтгэлтэй ханддаг. Энэ хугацаанд болсон үйл явдлын талаар тайлбар авсан. Нотлох баримтаар маш олон бичиг баримтыг татаж авсан. Асуудлыг нь шалгаж байгаа гэж бодож байна. Эцсийн шийдвэр гараагүй. Хэн гэсэн ч цэцийн шийдвэр яаж гарахыг тааварлах аргагүй. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр хурдхан гарч уг асуудал эцэслэн шийдэгдээсэй билээ л гэж бодож байна.

-Цэц худалдагдсан УИХ-ын даргын талд орсон шийдвэр гаргасан гээд гишүүд мэдэгдэл хийгээд байсан ?

-Би  түрүүнд хэлсэн Цэцийн албан ёсны шийдвэр гараагүй байна. Тэндээс ямар шийдвэр гарахыг нь хэн ч мэдэхгүй. Ямар үндэслэлээр тийм мэдэгдэл хийснийг өөрсдөө л тайлбарлах байх. Үндсэн хуулийн цэцийн шүүгч бие даасан, хараат бус байдлаар гагцхүү Үндсэн хуульд л захирагдаж ажиллах ёстой. Цэцийн гишүүн шийдвэрээ гаргаагүй байхад ингэнэ, тэгнэ гэж таамаглал дэвшүүлж ярих боломж байхгүй.

-Сүүлийн хэд хоногт байнгын хороо, чуулганы хуралдааны ирц бүрдэхгүйн улмаас төрийн ажил цалгардаж байна гэдэг шүүмжлэл гарч байна. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд байр суурийг тань сонирхмоор байна л даа?

-Төрийн албан хаагч тодорхой тоо, баримт дээр л тулгуурлаж ярих ёстой.  Энэ удаагийн Их хурлыг өмнөх Их хурлуудтай харьцуулахад чуулганы хуралдаанд оролцох гишүүдийн идэвх, ирц оролцоо  эрс сайжирсан. Сүүлийн долоо хоногийн тухайд улс төрийн нөхцөл байдал ямар байгааг надаар хэлүүлэлтгүй та мэдэж байгаа. Цаг үеийн улс төрийн байдлаас болж гишүүд хуралдааныг орхиж гарах, хуралд оролцохгүй байх тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Энэ нь аль ч парламентад байдаг л зүйл. Гэхдээ Их хурлаар хугацаатай шийдэх ёстой асуудлуудыг гацааж огт шийдэхгүй орхигдуулж байгаа зүйл байхгүй. Чуулганы хуралдаан товлосон цагтаа хуралдаж улсын төсөв, мөнгөний бодлогоос эхлээд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, дэгийн тухай хуулиар хугацаа зааж орж ирсэн хуулиудыг хугацаанд нь, хуулийн дагуу шийдвэрлээд л явж байгаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг тараах санаачилга гарган Их хурлын даргад хүргүүлсэн. Парламентын зарим гишүүн Их хурал тарж, ард түмэндээ очиж дүнгээ тавиул гэдгийг ч яриад эхэллээ. Хууль зүйн хувьд тарах боломжтой юу. Тарлаа гэж бодоход дараагийн парламент бүрдэж шинэ гишүүд тангараг өргөх хүртэл одоогийн парламент үйл ажиллагаагаа явуулна биз дээ?

-Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдаад 26 жил болж байна. Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн хамгийн эхэнд Монгол Улс бол тусгаар тогтносон, Бүгд найрамдах улс гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэр бидний хамгийн үнэ цэнэтэй хоёр зүйлийг онцолж хэлсэн байгаа биз. Тусгаар тогтнол, нөгөөдөх нь ардчилсан сонгуулиар төрийн эрх барих байгууллагаа сонгодог төрийн хэлбэрийг л хэлээд байгаа юм.

Парламент сайн, муу ямар ч байж болно. Гэхдээ Монголын нийт ард түмнээс ардчилсан сонгуулиар нийт иргэдээ төлөөлөн гарч ирсэн хүмүүс л  төрийн эрхийг барьж байгаа гэсэн үг. Монгол Улсын Их хурал тарах хэмжээнд арай ч хүрэхгүй байлгүй дээ. Сайн байна, муу байна. Тарах уу, таръя гэж яриад шийдчихдэг ч асуудал биш.

 

Эх сурвалж "Өдрийн сонин" Э.Энхболд

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
Үе үеийн УИХ-ын даргууд
УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (35)

  • Зочин (103.229.120.46)
    Нямкагийн Цолмон, Миеэгийн Цолмон болсон юм биз дээ
    2018 оны 12 сарын 01 | Хариулах
    • user
      энэ хүний овог чинь Ц биш билүү зүгээр ажлаа хийж яваа хүмүүсийг ингэж худал хуурмагтаа хутган гүжирдэх эрх энэ хэдэн цалинтай бичээч нарт байхгүй л дээ өрөвдмөөр юм
      2018 оны 12 сарын 01
    • Хуульч
      Хуульч Цолмон хуульч Цолмон хэвээрээ байна. Хууль л ярьсан болохоос хүн яриагүй байгааг ойлго
      2018 оны 12 сарын 01
  • Зочин (150.129.140.19)
    Дуугай эсэргүүцээд хэрэгжүүлэхгүй байх чинь л жинхэнэ муухай санаа биздээн нөхөөр! Таарсан таар шуудайнууд гэдэг чинь л энэ байхгүй юу.
    2018 оны 12 сарын 01 | Хариулах
    • Зочин
      Өөрөө очиж 22 байна. Хуулийн шаардлага хангаагүй байна гэдгийг нь хэлсэн л байгааг умшаад мэдээл авчмаар юм
      2018 оны 12 сарын 01
  • Зочин (122.201.21.254)
    MGL-n uls tord iim l zaluuchuud heregtei bn. Bagshdaa amjilt husie.
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • Иргэн (112.72.11.123)
    УИХ-ын Тамгын газарт тангараг өргөсөн төрийн албан хаагчид ажилладаг. УИХ-ын Тамгын газар нь цагаан дээр хараар бичигдсэн хуулийн дагуу ажилладаг. Төрийн албан хаагчыг хууль зөрчсөн болгож ярих нь зүгээр л нэг талыг барьсан бохир улс төржсөн асуудал.
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • Иргэн (112.72.11.123)
    Тамгын даргын хувьд хуулийн хүрээнд ажиллаж маш зөв тайлбар хийсэн байна амжилт.
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.9.90.50)
    HUULCH HUN HUULIIN HUREEND AJILLASAN BN. HUULCH HUN IIM BAIH YOSTOI
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • pkxny (103.9.90.53)
    КККК энэ кинь эвгүй нөхөршд дуугүй байж байгаад Зи г бас нэг нам шаасан
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.9.90.50)
    Хүрэлсүхийн хэдэн ждүчид богино зайны улс төр хийгээд явах юм даа. Монгол хууль мэддэг хүн байхгүй гэж боддоггүй юм уу хаашаа. Энэ цаг үед УИХ-ын ТГ-аас цагаа олсон мэдээлэл хийсэн байна.
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.126.89.247)
    Оюук ийм л юм хийнэ. Хүүкийгээ намын дарга Засгийн тэргүүн болгох гэж Их Хурлын даргын суудлыг нэг нөхөрт амалсан юм бил ээ? Тэр нь бүтэхгүй боож үхэх гэж яваа. Одоо Хүүк нь 100 жилийн түүхтэй намын удирдлага Ерөнхий сайдын ажлаа Ерөнхийлөгчид атгуулчихсан. Сүйрч яваа худалчууд
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.9.90.39)
    УИХ-ын гишүүд өөрсдөө хуулиа мөрдөхгүй байж бусадруу дайраад яахав. Харин ч энэ Цолмон хуулийн хүрээнд бодитой мэдээлэл хүргэсэн байна.
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.161.17)
    26 н гишүүнээр гарын үсэг зуруулаад өгчихөд л хуралдуулахад бэлэн байна гэж байсан. Албаар дутуу өгчөөд улс төржүүлж өөригөө анхаарлын төвд байлгах гэсэн явуургүй арга гэж харагдахаар байгаад байгаан
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • Мэд (66.181.161.17)
    Авбал зохих арга хэмжээгээ авч ажилласан байна шдээ. Хамгийн итгэлтэй байх ёстой гишүүд нь худлаа яриад байхаар яах вэ. Оюу эрдэнээ чамаас болоод их хурлын нэр хүн унаад байгаан бишүү худлаа гүтгэлэгээ зогсоогооч
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.218.218)
    хэлээгүй л дээ. гэхдээ л хууль зөрчин гүлдийж гүрийсээр байгаад ээлжит бус чуулган хуралдуулаагүй биз дээ, Цолмоон?
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
    • Ш
      Хууль зөрчихгүй гээ энэ хүн сайн мэдэж байгаа. Мэргэшсэн хуульч хүн алдаа гаргахгүй ээ
      2018 оны 11 сарын 30
    • Хууль зөрчихгүй гээ энэ хүн сайн байгаа. Мэргэшсэн хууль хүн алдаа гаргахгүй ээ
      2018 оны 11 сарын 30
    • Гарын үсэг зураагүй гишүүдийн тоо хүрээгүй гээд байгаан биш үү. Тэгээд ч Цолмон гэдэг хүн чужлган хуралдуулдаг юм уу? Тэр баримт энэ тэрийг нь олоод үзээч.
      2018 оны 11 сарын 30
  • zochin (66.181.161.17)
    buur uls turchid negniigee bish turiin alban haagchiig turiin albiig gutgeed hudlaa yariad arga bartsiim bn doo Turiin alban haagchiig ingej medeelel hiitel zovooj bgaa bhgui u. Heden heden ch yu bhavdee ene oyuerdene anhnaasaa hudlaa bsiimaa. Ter enkhboldiin omnoos yaj harj ineej blaa odoo yaj hutgalj bn. Ene oyunerdene esest ni ger bul huviin ashig sonirhliin tuluu l yavj bn daa
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • Хэн (66.181.161.17)
    Оюун эрдэнэ хэзээч төр түмний төлөө явахгүй. Харин энэ цолмон шиг булгантуяа шиг ажилаа мэддэг шударга залуусыг гаргах хэрэгтэй байна.
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.126.89.91)
    Сда, Оюун-Эрдэнэ гэж нэг муу поп
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.161.34)
    Энэ албан бичгийг нь тавих хэрэгтэй. 26 гишүүн гарын үсэг зурснаар ээлжит бус чуулган хуралдуулах нөхцөл бүрддэг байхад дутуу гишүүнтэй байж хуралдуул гээд хэвлэл мэдээллээр дайрдаад байгаа бол буруу асуудал юм. Бүгд л хуулиа мөрдөхгүй хэвлэлээр дайраад байвал юу болж хувирах вэ?
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • ШУДРАГА ИРГЭН (202.126.89.88)
    БИТГИЙ ПОСТ УСТГААД ООРСДИЙХӨӨ ҮЛДЭЭГЭЭД БАЙГААРАЙ
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • ШУДРАГА ИРГЭН (202.126.89.88)
    ДУРГҮЙД ХҮЧГҮЙ ГЭЖ ХАРСААР БАЙТАЛ АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЧАДАХГҮЙ ЭНЭ ИДСЭ УУССАН ХУДАЛЧ ХУЛГААЧИЙГ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ БАЙХАД ХАМГААЛААД ИЙМ ЮМ ИЧИХГҮЙ ЯРИАД ЗОГСОЖ БАЙГАА ЧИНЬ УИХ ХУРЛЫН ДАРГЫН ОГЦРОХ БҮРЭН ҮНДЭС МӨН ГЭХДЭЭ ХУУЛИАР УИХ ДАРГЫХАА АЛБАН ТУШААЛИЙГ САЙН ХАМГААЛЖ ӨӨРСДӨДӨӨ ХУУЛЬ ГАРГААД ЭНЭ АЛБАН ТУШААЛЫГ ЭЗЭМШИЖ БАЙХ ӨӨРСДИЙХӨӨ ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ НУУЖ БАЙХ САНАА БНАА ГЭЖ ҮЗЭЗЭЭР БНАА
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
    • user
      ШУДРАГА ИРГЭН би таны бичсэн комментыг, энэ нийтлэлийг бас уншлаа л да, тэгээд таныг бүр гайхлаа ХУУЛИЙН дагуу явахаас биш өөр яах билээ УИХ-ын Тамгын газар гэдэг чинь бүхэл бүтэн том гол аппарат ажиллаж байна. эдгээр жирийн тангараг өргөсөн төрийн албан хаагчдыг гүжирдээд хууль зөрчсөн мэтээр ярих юм наад үйл ажиллагааг чинь ингэж явуул гээд цаасан дээр хараар бичсэн хууль, эрх зүйн акт байна үүнийг ойлгоход үнэхээр толгой чинь хүрэхгүй байгаамуу ? эсвэл албаар ингээд байна уу
      2018 оны 11 сарын 30
  • Зочин (202.126.89.91)
    Оюука уг нь дажгүй залуушд. Яагаад буруу тийшээ сумлагдаад байдаг юм бол доо
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • zaluuchuud (66.181.161.17)
    Shine zaluu gishuud l tuilbargui, itgel unemshildee unench bish, ashig sonirhliihoo daguu hentei ch nuhutshud belen ene gishuudiig yadaj 35 nasnaas deesh bmaar yum bn aa
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • zochin (66.181.161.17)
    Энэ 60 тэрбум гээд орилоод байгаа хүмүүс энэ чинь хэрэг энээ тэрээ биш юм байлээ шүү хэнч одоогоор хэрэг гэж авч үзээд шалгаад нотолсон юм алга. Харин тэр ЖДҮ бол ашиг сонирхол орсон авсан өгсөн эзэнтэй хэрэгээ яриач та нар
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • ta (66.181.161.17)
    ene oyuerdene odoo ch hudlaa yarial hun gutgeel yavahiin. ter eok ah 2 iinhoo zaavraar hii gesniig ni hiigeed l yavdag. tegeed huuliin huvid aldaa gargana. ene tsolmon yasnii huulich aldana gej bhgui bhoo. oyuerdne ee naad huuli erh zuigee sain sudlaj baijeej hun amitan gutgeech
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зар (202.126.89.247)
    Улс төр ийм л аюултай зарлахгүй байна гээд байсан өөрөө зарлах боломжгүй юм өгч зориуд улс төр хийсэн юм биш үү
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.91.116.187)
    Женкогийн утсан хүүхэлдэй Оюук аягүй бол ээлжит бус чуулган зарласан бол хууль зөрчиж зарлалаа гээд явах байсан байх нь.
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.91.116.187)
    Оюун-Эрдэнэ чинь М.Энхболдыгоо огцруулчих юм бол Цогзолмаагийн оронд Боловсролын сайд болохым гээ биз дээ. Тэгээд л худлаа чичрээд байгаа биз
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.229.121.13)
    Энэ Цолмон чинь Нямдорж сайдын гарын хүн. Нямдорж сайдын школтой. Хууль дээрээ алдана гэж байхгүй л дээ
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.229.121.13)
    Тэгээд энэ Оюун-Эрдэнэ худлаа попроод яадаг муу новш вэ
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    13 цаг 51 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    15 цаг 31 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    15 цаг 36 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    15 цаг 41 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    15 цаг 45 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Уржигдар 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Уржигдар 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Уржигдар 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Уржигдар 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Уржигдар 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Уржигдар 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    2025-11-19
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • ДЭМБ: Электрон тамхи нь хорт хавдар, мутац үүсгэж, нөхөн үржихүйд хорт нөлөөтэй
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК