Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ, ЗДТГ-ын санаачилгаар 11 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Сэлэнгийн долгио чуулгын байранд "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгууллаа. Тус арга хэмжээгээр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар нийт 200 гаруй хүнд үйлчилгээ үзүүлж, урьдчилан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмж, 10 төрлийн 300 гаруй гарын авлага материалыг олон нийтэд түгээж ажиллалаа.
Л.Сайнаа