Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас өөрийн эзэмшлийн компаниараа дамжуулан 500 сая төгрөгийн зээл авсан. Тэрбээр үүндээ хариуцлага хүлээн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад буй билээ. Тэгвэл түүний оронд ТӨБЗГ-ын даргаар ажиллах дараагийн хүний нэр тодроод байна. УИХ-ын гишүүн асан, “Багануур”, “Шивээ-Овоо” төрийн өмчит хувьцаат компаниудын гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан Х.Балсандоржийг Засгийн газар ТӨБЗГ-ын даргаар томилохоор болж АТГ руу ашиг сонирхолын зөрчил бий эсэхийг хянуулахаар материалыг нь явуулаад буй ажээ.
С.Нацаг
Сэтгэгдэл (4)