Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шантаажчинаа шантаажаар барьдаг улс төр

2018-12-03
0
ЖИРГЭХ

 

“Л.Болд оо, таны зэвсгийн наймаанаас болж хоёр хүн цаазлуулсан шүү. Би цааш нь ярих уу, яах уу!?” хоржоонтой ч юм шиг энэ өгүүлбэр бидний оюун бодолд хэдийнэ хадагдан үлджээ. Тухайн үедээ лав гишүүдийн өвдгийг чичрүүлж, айдаст автуулж л байсандаг. Та санаж байгаа байх. ТЕГ-ын дарга асан Б.Хурц өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр түүнийг Бүрэн эрхт Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэх үеэр ийн хэлж байв. Энэ үед тэрбээр чуулганы танхимд сүр хүч “ханхлуулж” дургүй хүргээд байвал ярина шүү гэсэн байдалтай додигор сууж байсан шүү. Б.Хурцаас эмээгээгүй түшээ гэж байгаагүй биз. Нэг ёсондоо гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байгууллагын тэргүүн УИХ-ын гишүүдийг улаан цагаан шантаажлаад сууж байсан юм.

Дээрх үйл явдал бол улс төрд шантааж цэцэглэснийг харуулсан тод жишээ байсан юм. Улс төр бие биеийгээ барьсан “ажил хийлгэдэггүй” бүтэцтэй гэлцдэг нь үнэн байх. Тэр булхайг нь мэддэг хүн дунд нь “сохорсон биш завшив” л болж таарч байх шиг. Түүний нэг жишээ нь Б.Хурцын “цааш нь ярих уу, хэрэггүй юү?” гэх шантаажит үг. Мөн оны шилдэг үгээр тодроод амжсан гэдэг. Төрийн түшээдийн булхайн талаарх мэдээллээ өөрт ашигтай байдлаар эрх мэдэл болгон авч байгаа явдал сүүлийн үед ч гарав. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцсэн хуралдаан дээр ч энэ талаар ил ярив. Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэрлэж болно.

Тэрбээр өнгөрсөн баасан гаригт Засаг огцруулах эсэх асуудлын хуралдааны үеэр "Ж.Мөнхбат аа, миний дүү аятайхан байгаарай. Чиний талаар яривал их юм бий шүү" хэмээн хэлсэн юм. Ер нь л сайн анзаараад байвал “би бүгдийг нь мэдэж байгаа, тэмцэж байгаа, илрүүлнэ, цэвэрлэнэ” гээд л. Уг нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлээс эрх мэдлээ урвуулан ашиглаж авсан гэх хүмүүстэй тэмцээд байх шиг байгаа юм. Гэхдээ “болжморууд” л албан тушаалаасаа хусагдаж байгаа харагдах юм. Бүргэдүүд нь суудалдаа таг хадаастай. Уг нь хариуцлагыг томчуудаасаа л эхэлмээр байгаа юм. Иргэдийн хүсэл бол тэр. Энэ л нөгөө шударга байх, хариуцлагатай байх гэж яриад байгаагийн эхлэл нь санагдаж байна. УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд хүртэл "Би чиний, та нарын идсэн, уусныг мэднэ. Хэлнэ шүү!" гэж шантаажлахыг бид олонтаа сонссон ч эвсдэг юм уу яадаг юм таг болчихдог. Ард түмний итгэлийг хүлээж, суудалдаа тогтсон Ерөнхий сайдаас энэ удаа их зүйл хүлээж байгаа. Мөн л бусад сайдуудын адил гавьсан зүйлгүй ажлаа орхихгүй гэдэгт нь ард түмэн найдаж байгаа юм.

Хамгийн гол нь дээр дурдсанчлан төрийн түшээд бие биеэ барьсан, юм хийлгэхгүй байх бодлоготой нь үнэн юм шиг. Нэг нь юм хэлбэл “би тэрийг чинь мэдэж байгаа шүү” хэмээн нам дардаг. Эрс шийдмэг Ерөнхий сайд маань сайдууддаа хүртэл хариуцлага тооцож чадахгүй болтол нь юу нөлөөлдөг байх вэ? Уг нь идэж, уусан баримтууд нь бэлхнээ бий шүү дээ.

Ер нь авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласныг мэдээд хадгалаад байж байх ёстой юм уу, илчлэх ёстой юм уу. Манай улс лав түүнийг нь ашиглан шантааж хийхээ л урьтал болгож байна. Тухайн үйлдлийг нь мэдсээр байж илчлэхгүй байгаа нь л өөрөө “авлига”-ын чанартай баймаар. Ерөнхий сайд аа, та би бүгдийг илчилнэ, мэднэ, хариуцлага тооцно, цэвэрлэнэ гээд байгаа үгнүүдээ бататгаж, төрийн ажилд “энэрэлгүй” хандахгүй бол та ч шантаажчиныг шантаажаар дардаг улстөрчдийн нэг нь болж харагдаад байна шүү. 

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.179.26.251)
    Namin tuhai huulig bolovsrogui bolgohgui bol ene avilga duusahgui yum bishuu namin sanhuujilt nereer avdag yum shig bna shdee yagaad gevel ingej olni yariagaar ilreed shiitgeh geheer namdaa ugsun gej avragdaad bgaag oilgoj bna uu? tim bolohoor namin tuhai huulig uter turgen shinchlej sanhuujiltig mun shinechleh heregtei bna shdee.
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
  • зочин (64.119.24.182)
    Хууль хяналтын байгууллага шалгаад буруутай гэж үзвэл сайд нарт хариуцлага тооцно гэж хэлсээр байтал сэтгүүлч та юу бичнэ вэ? Та бас шантаажлах гээд байгаа юм уу. Одоо ийм юм бичээд хэрүүл өдөөд хэрэггүй. Ажлаа хийх боломж олгож тайван байлга! Улс төрийн хэрүүлээсард түмэн юу хожих юм бэ?
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    49 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    56 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    2 цаг 53 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    3 цаг 1 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    3 цаг 3 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    3 цаг 31 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    3 цаг 33 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    4 цаг 13 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    4 цаг 35 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    4 цаг 47 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    4 цаг 57 мин
  • Д.Трамп төрөлхийн иргэншлийг дахин хязгаарлахыг оролдлоо
    5 цаг 7 мин
  • Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
    5 цаг 38 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
    5 цаг 42 мин
  • "Дөчин жилийн дараа өөрийн гэсэн байртай боллоо"
    5 цаг 59 мин
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
    6 цаг 13 мин
  • Өнөөдөр автомашины сондгой улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    6 цаг 37 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    6 цаг 40 мин
  • ӨНӨӨДӨР: “Чингис хааны тайлга тахилга” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    6 цаг 49 мин
  • Улаанбаатарт 30 градус дулаан байна
    6 цаг 56 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК