НҮБ-ийн Хүн амын сан болон ҮСХ-ноос хэрэгжүүлж буй "Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны суурь судалгаа"-ны хүрээнд зохион байгуулагдаж байгаа цуврал хэлэлцүүлгүүд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод үргэлжилж байна.
Өнөөдөр тус аймгийн Нутгийн удирдлагын ордонд "Өмнөговь аймгийн нийгмийн өөрчлөлт, өнөөгийн байдал" сэдвээр зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт аймгийн ИХТ-ийн дарга Х.Сугир, аймгийн Засаг даргын орлогчид С.Мөнхбаяр, Х.Батболд, Засаг даргын тамгын газрын дарга Ө.Батмөнх болон төрийн болон ТББ-ын төлөөллүүд оролцов.
Хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал нээж үг хэллээ. ҮСХ-ны ХАНСГ-ын дарга А.Амарбал "Өмнөговь аймгийн хүн амын хөгжлийн өнөөгийн байдал" сэдвээр, ХНХЯ-ны харьяа ХНХСИ-ийн Нийгмийн хамгаалал бодлогын судалгааны секторын эрхлэгч Ч.Цогтбаяр "Хүн амын нийгмийн хамгааллын өнөөгийн байдал" сэдвээр, ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын ахлах статистикч Э.Гантуяа "Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал" сэдвээр илтгэл хэлэлцүүлж, төр захиргааны төв байгууллагын төлөөлөгчид болон иргэний нийгэм, иргэдийн санал бодлыг сонсож, санал солилцлоо.
Л.Сайнаа