Өвлийн дунд сарын шинийн 2-ны билэгт сайн өдөр Дорноговь аймгийн авто тээврийн буудал нээлтээ хийлээ. Үндэсний авто тээврийн төвийн 809,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын автовокзалын барилга угсралтын ажлыг 2018 оны 5 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд Хөх хайрхан трейд ХХК гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өглөө. Автовокзалын барилга ашиглалтад орсоноор хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг иргэдэд чанартай хүргэх ая тухтай орчин нөхцөл бүрдэж байна. Тус буудалд ахмадын өрөө, хүүхэд, эхчүүдийн өрөө, эмчийн өрөө зэрэг шаардлагатай өрөөнүүдтэй болсон байна.
Л.Сайнаа