Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шаглуулах эрхгүй шатарчин буюу "Улс төрийн гэгээнтэн" 

2019-2-12
0
ЖИРГЭХ

Улс төр бол шатрын өрөгтэй адил. Хүү бэрс болж болдог. Хүүгээр ноёныг цодолж болдог. Эсвэл хүү морь, тэрэг, тэмээний аль ч нүүдлээр нүүх эгзэг тохиодог. Шатарт хэн зөв нүүснээс гадна хурдан нүүсэн нь бас хожиж болдог. Мөн бод олонтой нь хождог учиртай.

Тэгвэл У.Хүрэлсүхийн бүрдүүлсэн Засгийн газарт бэрс гарсан хүүгээс гадна морь, тэрэг, тэмээ зэрэг бод олон багтлаа гэж зүйрлэж болно. Улс төрийн өрөгт бодны дайтай бяртай, зангарагтай, үүрэг рольтой улстөрч бол яах аргагүй Монгол Улсын Их Хурлын шинэ дарга Г.Занданшатар юм.

УИХ-ын дарга гэх албан тушаалд томилогдсон түүнд алба нь тохирч, сэнтий нь зохиж байна. Учир нь түүний улс төрийн замнал дардан байгаагүй ч шалдан байгаагүй гэж хэлж болно. Хийсэн юмтай, хэлж ярьдаг үгтэй хүн. ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайдын албанд байхдаа Ерөнхий сайдын хамгийн гол зөвлөх, баруун гар нь байсан юм. Г.Занданшатар бүх сайд нараа даргална, яамдад үүрэг чиглэл өгнө. Тиймээс олон нийтэд төдийгүй бусад сайд нартаа хүлээн зөвшөөрөгдсөн байхаас түүний ажил эхэлнэ гэсэн үг. Одоо ч мөн ялгаагүй. УИХ-аа удирдана.

Г.Занданшатарын нэр нь  санскрит гаралтай үг бөгөөд  “Хэзээ ч мөхдөггүй оюун ухааны тоглоом” гэсэн утга  агуулдаг гэнэ. Түүнийг “улс төрийн гэгээнтэн” гэж хочлох нь бий. Нэр хоч уу, нэр алдар уу гэдгийг одоогоор хэлэхэд эрт. Гэвч түүний гэгээрсэн тухай хэл яриа оргүйгээс гарч, хоосноос үүдээгүй гэдэг нь тодорхой. Нэгэн үед МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар генсекийн ажлаа хүлээлгэж өгч байв. Ингээд Америкт очиж хэсэг хугацаанд номын дуу сонсоод ирэхдээ улс төрийн онол хийгээд төрийн бодлогын талаар хур мэдлэг хуримтлуулсан байсан гэдэг. Тэрээр төлөөллийн ардчиллыг тунхаглах болж, түүний цогтой төлөөлөгч нь бол явахдаа энэ хочийг зүүсэн билээ.

АНУ-ын Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн ахлах зөвлөхөөр ажиллаж, АНУ-ын ардчиллын туршлагыг судалж, Монголын АН-ынханд лекц уншиж явсан түүнийг "төгс гэгээрсэн" гэж хочилсон хэрэг.

Ард түмний үг төрд хүрдэг байх, ингэснээр төрийн бодлого, шийдвэр ард түмний мэргэн санаа бодолтой уялдах тухай үзэл онол л доо. Онолын хувьд ардчилал нь шууд, төлөөллийн, элит, зөвлөлдөх гэсэн хэлбэртэй байдаг. Төлөөллийн ардчиллын нэр хүнд унаж, гаргасан шийдвэр нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхгүй, үүнээс болж ард түмэн ардчиллын үнэт зүйлд ч эргэлзэж эхлэх болсон үед Г.Занданшатар түүний жанжин туг нь болж явсан гэсэн үг. Төлөөллийн ардчиллын үед эрх баригчид ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргадаг, ард иргэдийнхээ санаа бодлыг сонсдоггүй, сонссон ч бодлого, шийдвэртээ тусгадаггүй гэх зэрэг шүүмжлэл бий. Тухайн үед Г.Занданшатар “Монголын уламжлалд зөвлөлдөх ардчиллын элемент бэлэн бий. Монголчууд хүчирхэг байх үедээ ардын үгийг сонсдог байсан. Түүний хамгийн тод жишээ нь “Өнчин хүүгийн есөн өрлөгтэй цэцэлсэн шастир” гэх зохиолд тодорхой бичигдсэн байдаг. Өнчин хүүгээр ард түмнийг төлөөлүүлээд, Чингис хааны цэцдийн зөвлөлөөр хэлэлцүүлээд архины талаар зөв шийдвэр гаргаж байсан. Тэгэхээр ард иргэд асуудлыг ашиг сонирхлын зөрчилгүйгээр, зөв шийддэг” гэж ярьж байсан юм.

Одоо түүнийгээ хэрэгжүүлэх хамгийн зөв байрлалыг тэр олж авлаа. УИХ-ыг даргална гэдэг бол зөвлөлдөх ардчилал гэгчээ хэрэгжүүлэх хамгийн зохистой, зөв нөхцөл боломж гэж ойлгож болно.

Түүнийг маш олон сорил шалгуур, хариулт тодорхой бус асуултууд хүлээж байна. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатар жинхэнэ шатар тоглох цаг мөч ирлээ. Нас залуу улстөрч атлаа УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдсон дархан түшээ Г.Занданшатар шатартаа шаггүй гэдэг нь маргаангүй. Хэрийн шатарчинд мадлуулаад, маллуулаад байхгүй болов уу гэж найдаж байна.

Тэр нэгэнтээ “Шатар тоглодог хүн зөв зүйлийн төлөө үргэлж тэмүүлдэг.  Тийм болохоор шатарчин хүн хэзээ ч гэмт хэрэг үйлддэггүй” гэж хэлж байжээ. Өнгөсөн хугацаанд казино тоглосон гэх хэл аманд орж байснаас өөрөөр муу хэлэгдэж яваагүй, харьцангуй нэр цэвэр улстөрчийн хувьд энэ үг нь ортой мэт санагдана.

“Хаан банк”-ны эдийн засагчаар ажиллаж байсан энгийн нэг залууг МАН-д урвуулан авч, улмаар Гадаад харилцааны сайд хүртэл дэвшүүлж тэтгэсэн хүн нь У.Хүрэлсүх гэлцдэг юм билээ. Түүний намтарт хүү бэрс гардаг ёс шиг зөв нүүдлээр зогсолтгүй нүүсэн түүх харагддаг. ОХУ-ын Эрхүү хотын Улсын ардын аж ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч мэргэжлээр төгсч, Зах зээлийн коллеж буюу одоогийн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд багшаар ажлын гараагаа эхэлжээ. 2000 оноос ХААН банкны дэд захирал болон дэвшиж, удалгүй улс төрд орсон байдаг.  2003 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байгаад, 2004 онд  Баянхонгор аймгаас УИХ-д нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулав.  2008 онд дахин төрийн түшээгээр сонгогдсон. 2009-2011 онд Гадаад харилцааны сайд, 2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2017 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан түүний туршлага хэргээ өгөх торгон агшин өнөөдөр тохиожээ.

Улс төрийн ийм бадрангуй түүхийг бичсэн хүн өдгөө улсынхаа түүхэнд үлдэх учиртай УИХ-ыг удирдах үүрэг хүлээв. Дээр хэлсэнчлэн түүнийг тосч буй олон асуулт, сорилын нэг нь хэдэн тийшээ харсан УИХ-ын гишүүдийг нэг захиргаанд хумьж, атгасан гар мэт зангидах вэ гэдэг нь анхаарал татаж байна. Тэр уран бэрийн нүүдэл шиг ганган нүүдэл хийх үү, эсвэл ердөө л гарцаагүй байдалд орж бууж өгсөн нүүдэл хийх үү гэдгийг бид тун удахгүй харна. Улс төр хэрхэх нь тодорхойгүй байгаа энэ үед гарц шийдэл олох үүрэг Г.Занданшатарт оногдож буй. Ямартай ч түүнд тавьж буй найдвар болон хүлээлт бол түүний эсрэг тал сууж буй шатрын тоглогч юм. Өөрөөр хэлбэл, тэр өрсөлдөгчийнхөө нүүдэлд хэрхэн хариулахаас, ямар нүүдэл хийхээс УИХ, МАН хийгээд У.Хүрэлсүхийн Засгийн газрын хожих, хожигдох эсэх нь хамаарна. Түүгээр ч зогсохгүй, тэдгээр нүүдлээ хэр хурдан хийхээс шууд шалтгаална. Учир нь ажлаа шуурхайлахаас аргагүй цаг хугацааны хайчин дунд Г.Занданшатар шатрын өрөг хүлээж авсан. Одоо түүний хувь заяаг өнгөрсөнд хийсэн нүүдлүүд нь биш, ирээдүйд хийх нүүдэл нь тодорхойлно. Г.Занданшатар одоо шаглуулж, мадлуулах эрхгүй шатрын өрөгний ард суулаа.

 

Б.Хурцболд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • зочин (202.131.245.69)
    шатар тоглодог хүмүүсийг хөөргөөд байдгийг ер ойлгохгүй юм аа. хүүхэд байхад манай сургуульд шатар маш сайн тоглодог багш байсан. түүний хүүхдүүд ч шатар маш сайн тоглоно. гэхдээ шатар сайн тоглодог шигээ сайн мэдлэг, чадвар, хүмүүжил байгаагүй юм даа. одоо ч хэвээрээ ккк.
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Шатар гоё (59.153.113.81)
    Ганц л юманд баярлав. Нямка болоогүй нь их юм. Одоо энэ жоохон шатрын хүүг яах билээ. Угаасаа бяр байхгүй юм чинь, угаасаа өөрөө өнхрөөд өгнө..
    2019 оны 02 сарын 12 | Хариулах
  • Онгондаам (66.181.183.205)
    Мэдрэл нь муудаж байгаа хүнээр УИХ-н даргаар сонгодог гишүүдтэй Монгол төр. Машины осолд ороод сонин болчихсон.
    2019 оны 02 сарын 12 | Хариулах
  • гомбо (139.5.218.193)
    Сөлийчхөөд явах шинжгүй, долгинуур, хогийн шаар гэвэл зохино.
    2019 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (150.129.143.26)
    Хадгаламж банкны ч билүү 14 тэрбум төгрөгөөр солонгост казино тоглосон хэрэгт нэр холбогдсон цэвэр биш түүхтэй хүн шүү
    2019 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.42.107)
    УИХ-ын шинэ даргын бодлого, үйл ажиллагаа хэрхэн өрнөхийг шатрын нүүдэлтэй зүйрлүүлэн тун чиг бодомжтой бичсэн байна. Баяр хүргэе.
    2019 оны 02 сарын 12 | Хариулах
  • Zochin (150.129.142.98)
    Ene nokhor cnin Khurelsukhtei adil 14.0 ter bumaar togloson khun shuu dee ard tumen medekhgui l bna daa bas l khorchin nokhor shuu
    2019 оны 02 сарын 12 | Хариулах
  • seegio (103.57.94.24)
    stenbordiin komunist komunistuud hunii herenge huraadag ene bol ene hunii hiij chadah hamgiin sain ajil ni
    2019 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.21.124.129)
    Гайгүй л хүн сонгосчихсон явж явж
    2019 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (112.72.12.8)
    ТҮЙ МАЙ АРДЧИЛАЛ, АРДЧИЛЛЫН ҮНЭТ ЗҮЙЛС ЭНЭЭ ТЭРЭЭ МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ГЭГДЭХ ЖИЛҮҮДЭД ХӨГЖИХЛӨӨ ГЭЖ ХЭН ЧАМД ХЭЛЭЭВ ХАРИН СӨНӨӨЧИХЛӨӨ ГЭВЭЛ ТЭР ҮНЭН БОЛОХ БИЗ ЭЭ
    2019 оны 02 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    9 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    44 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    1 цаг 1 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    1 цаг 20 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    1 цаг 27 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    12 цаг 59 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    16 цаг 53 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    18 цаг 15 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    18 цаг 47 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    20 цаг 11 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    20 цаг 11 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    20 цаг 20 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    20 цаг 24 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    23 цаг 4 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    23 цаг 33 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    23 цаг 49 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    23 цаг 54 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    Өчигдөр 10 цаг 35 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Өчигдөр 10 цаг 09 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    Өчигдөр 09 цаг 46 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК