Хэнтий аймгийн 42-р тойрогт зургадугаар сарын 30-ны өдөр нөхөн сонгууль зохион байгуулагдана. Нөхөн сонгуульд 13 нам хуулийн дагуу оролцохоо илэрхийлсэн бол АН, МАХН зэрэг намууд нэр дэвшигчээ тодруулсан билээ.
Тэгвэл энэ удаагийн нөхөн сонгуульд Хуульч Л.Батжав бие даан нэр дэвшихээр болжээ. Тэрбээр өнөөдөр дэмжигч, сонгогчийн бүртгэлээ тойргийн хорооноос хүлээн авсан байна. Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг зургадугаар сарын 7-ныг хүртэл бүртгэх юм. Бие даан нэр дэвшигч нь 801 дэмжигчийн гарын үсэг цуглуулсан байх ёстой бөгөөд өнөөдрөөс эхлэн гарын үсэг цуглуулж байгаа аж.
Ташрамд дурдахад Монгол Улсын Их Хурлын чуулганы 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг 2019 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс товлон зарлаж, нөхөн сонгуулийн санал авах өдрийг энэ оны зургаадугаар сарын 30-ны өдөр явуулахаар тогтсон юм. Гэхдээ эл сонгууль болох эсэхийг энэ сарын 27-ны өдөр хуралдах Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт эцэслэн шийдвэрлэнэ.
Сэтгэгдэл (2)