Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхбаярын “стоп кран”-ыг татах хүн нь тэр өөрөө

2019-5-27
0
ЖИРГЭХ

Намбарын Энхбаяр. Энэ нэрийг мэдэхгүй хүн байхгүйтэй адил түүнд хашиж үзээгүй төрийн дээд албан тушаал гэж үгүй. Одоо бол “Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй” номын автор, Дээд шүүхэд бүртгэлтэй 18 дахь нам болох МАХН-ын даргын албан тушаалыг хашиж яваа нэгэн.

Номоо бичих хийгээд МАХН-ыг шинээр байгуулах сэдэл төрөөгүй байхдаа тэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Үүнээс өмнөхийг хөөж үзвэл УИХ-ын спикер, Ерөнхий сайд, Бүлгийн дарга, намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, Гэгээрлийн сайдын албан тушаалтай байв. Дундаа ямар нэгэн завсарлага авахгүйгээр шүү дээ.

Түүнийг ийн улс төрийн карьераа өсгөж, намтраа арвижуулах бүрт өмнүүр нь орж “стоп кран”-ыг нь татаж зүрхлэх хүн ч гараагүй байдаг. Үүгээрээ төрийн болон улс төрийн бүхий л албан тушаалыг доороос нь дээд цэг хүртэл хашиж явснаараа титэм зүйгээгүй болохоос Н.Энхбаярыг хааны хэмжээнд харах хүн олон байв. Харин өнөөдөр тэр бусдаас хариугаа авах хорсолдоо бялхсан өшөө авагчийн дүрээр л олон нийтэд харагдах боллоо.

МАХН-ыг байгуулж, улс төрд онжавуудаа биш “шинэков”-уудыг хөтлөх болсон түүний зорилго 2015 оны намар баталсан Өршөөлийн хууль дээр илүү тодорч байлаа. БНСУ-д эмчлүүлж байхдаа баргийн шалтгаанаар Монголд ирдэггүй байсан тэрбээр хуулийг баталсны маргааш өглөө Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Буянт-Ухаад газардаж, Засгийн газарт зөвлөгөө өгөхөөр ирснээ учирлаж байв. Цаг хугацааны хувьд тэгээд таарчихсан байж болох ч Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах үеэр МАХН-ын мандаттай гишүүдийн бухимдал сонгогдох эрхээ олж авахаар ирсэн намын даргынхаа зорилгыг бараг илчилчихсэн. Гэвч урьд, хожид, өчигдөр, өнөөдөр бий болгосон бат цайз, ган хэрмээсээ буух сонирхол Н.Энхбаярт маргааштаа бий болохгүй бололтой. Сонгогдох эрхээ олж авч чадаагүй ч сонгууль хүртэл сайдын алба хаших нүүдлээ тэр хийж байсан нь энэ.

Ц.Оюунбаатарыг УИХ-ын гишүүн болгосон хийгээд Шадар сайд болтол дэвшүүлсэн хүн нь мэдээж Н.Энхбаяр, болзол нь Өршөөлийн хууль байсан хэрэг. Шадар сайд Ц.Оюунбаатар болзлоо биелүүлж, гишүүн болсныхоо дараа Өршөөлийн хуулийг санаачлан өргөн барьж, батлуулж чадсан ч Н.Энхбаярт боломж олгохыг тухайн үеийн парламент хүсээгүй. Үүнд шаралхсан тэрбээр хаалгаар биш тооноор нь орохоор зэхэж Шадар сайдад нэрээ дэвшүүлж байлаа шүү дээ.

Эрх баригч АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч асан Л.Эрхэмбаяр хүртэл МАХН-аас энэ саналыг тавьсан, тиймээс АН-ын гишүүд тэдний шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа гэсэн агуулга бүхий тайлбарыг араас нь хийж байв. МАХН-аас тавьсан санал гэж тойруулсан болохоос АН-ын генсекийн үг Н.Энхбаяр, З.Энхболд, Ч.Сайханбилэг нарын дунд ийм яриа хэдийнэ өрнөж эхэлсний дохио байлаа. Ямартай ч Ц.Оюунбаатарыг эзгүйрсэн Эрүүл мэнд, спортын сайдаар сэлгэх яриа нь халхавч төдий улс төр, Н.Энхбаяр Шадар сайд болох нь цаг хугацааны асуудал байсан юм.

Харин өнөөдөр тэрбээр УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд дахин нэрээ дэвшүүлж орхилоо. Энэ тухайгаа тэрбээр "Хуулиараа тавдугаар сарын 24-28-ны хооронд МАХН-аас Хэнтийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх ажлаа зохион байгуулах ёстой.

Энэ дагуу намын Бага чуулганы хуралдаан болж, нэр дэвшүүлэх ажлыг амжилттай зохион байгууллаа. Надад итгэл хүлээлгэж, МАХН-аас 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан бага чуулганы гишүүддээ баярлалаа.

Нөхөн сонгуультай холбогдуулж нийгэмд олон мэдээлэл түгснийг та бүхэн мэдэж байгаа. Эрх баригчид маань энэ сонгуулийг битгий болоосой гэж бодож байгаа. Ямар нүүрээрээ бид очих вэ гэж айж байгаа. Тиймээс тэд сонгуулийг удаа дараа хойшлуулсан. Одоо ч гэсэн оролдлогоо орхилгүй ирэх даваа гарагт буюу тавдугаар сарын 27-нд Үндсэн хуулийн цэцэд орсон өөрсдийнхөө томилсон шүүгч нараар ямар нэгэн байдлаар сонгуулийг хойшлуулах бэлтгэл ажлаа хийж байгаа гэдгийг юмны учрыг гадагладаг хүн бүр мэдэж байгаа.

Гэхдээ бид Хэнтий аймгийнхаа сонгогчдийг хүндэлж, цэцийн шийдвэрийг хүлээлгүйгээр хуулийн хугацаанд нэр дэвшүүлэх ажлаа шийдэж байгаа нь зөв гэж бодож байна. Нэг хэсэг хүмүүс нөхөн сонгуулийг хийх хэрэг байна уу үгүй юу хэмээн ярьж байгаа. Гэхдээ иргэд өөрсдийн дуу хоолойгоо хүргэх эрхээ эдлэх ёстой гэж үзсэн. Бид хоёр жилийн турш эрх баригчдын явуургүй бодлогын уршгаар эрхээ эдлэж чадсангүй. Одоо үлдсэн хугацаанд эдлэх хэрэгтэй гэж ярьж байна лээ. МАН, АН-ынхан аль хэдийнэ ажиллаад эхэлсэн. Тэнд очоод тэрбум тэрбумаар нь амлаж, мөнгө тарааж байгаа. Хэнтийн сонгогчид маань хулгайн мөнгийг аваад адилхан хулгайч болох уу үгүй юу гэдгээ эргэцүүлэн бодож, ухаантай мэргэн сонголт хийж, мөнгийг авсан ч гэсэн шударгаар саналаа өгч чадна гэдэгт найдаж байна.

Амаргүй сонгууль болно. МАН, АН хоёр луйвраар л ялна. Луйварчидтай өрсөлдөхөд ямар хэцүү вэ гэдгийг бид 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар мэдсэн. Ялчихаад тог унтраагаад өглөө асаахад бидний ялж байсан нэр дэвшигч маань ялагдсан мэт худлаа дүнг гаргасан. Бусад намуудад хандаж хэлэхэд энэ сонгуульд шударгаар, нэг нэгнээ хүндэлж МАН, АН-ын гар хөл болохгүйгээр өрсөлдье гэж уриалмаар байна. Хэнтийчүүддээ хандаж хэлэхэд МАХН та нарын итгэлийн даана, МАХН-аас нэр дэвшиж байгаа Н.Энхбаяр миний бие та нарынхаа итгэлийн даасан шиг даана" гэв.

Үндсэн хуулийн цэцээс ямар шийдвэр гарахаас үл хамааран МАХН-ын дарга Н.Энхбаяр Хэнтийн 42 дугаар тойргийнхны итгэлийг дааж ажиллахаа илэрхийлсэн нь энэ. Улс төрд хашсан, удсан он цагийг нь харвал түүний эдгээр үг шинэ улстөрчийн индэрээс тодрох гэсэн байр суурь мэдээж биш. Харин өөрөө өөрийгөө нэр дэвшүүлж түүнд нь Цэц нөлөөлж магадгүй гэдгийг битүүхэндээ илэрхийлсэн хашир бурхийн үг гэдэг нь тодорхой.

Гэхдээ 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэрийг Цэц гаргаж, Н.Энхбаяр нэр дэвшиж, магадгүй ялалт байгуулж, гишүүн болсон тохиолдолд яах вэ.

Тэр сонгогчдыг төлөөлөх үү. Амлалтаа биелүүлэх үү. Бараг л үгүй. Харин 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд өөрийг нь хойморт биш хаяанд суулгаж ирсэн төрөлх намынхаа удирдлагуудыг зүгээр өнгөрөөх үү. Мэдээж үгүй. Дэгсдүүлж хэлэхэд Н.Энхбаяр АТГ-аас илүү ажиллана. Сонгуулийн өмнөх нэг жил байтугай нэг сарын хугацаа ч түүнд алга урвуулах мэт амархан болов уу. Харин яаж.

Уугуул нэрээ сэргээх зорилгоор унаган намаас нь “жийсэн” У.Хүрэлсүхийг бойкотлох уу, эсвэл УИХ-ыг тараах сэдэлтэй Ерөнхийлөгч Х.Баттулгад туслах уу. Аль аль нь байж болох ч ганц асуулт нь Н.Энхбаярын улс төр дэх “стоп кран”-ыг татах хүн бэ. Хариулт нь маш энгийн. “Стоп кран” татах хүн нь Н.Энхбаяр өөрөө. Учир нь, 17 жилийн турш салбарын сайдаас төрийн тэргүүн хүртэл албан тушаал хашсан нь Н.Энхбаярын хэмжээний улстөрчид тийм ч чамлалттай биш ээ. Ерөнхийлөгч гэдэг бол улстөрч хүний хүрч болох хамгийн дээд албан тушаал.

Тиймдээ ч Ерөнхийлөгчийн албан тушаалд хүрсэн улстөрч бүрэн эрхийн хугацаа нь дуусахад буцаж улс төрд ордоггүй нь дэлхий нийтэд тогтсон энгийн гэмээр жишгийг Н.Энхбаярын хэмжээний туршлагатай хүн эрхбиш мэдэж баймаар. Ойроос дурдахад нэг намын угшилтай Ерөнхийлөгч асан Н.Багабанди шиг “Титэм үг” тэрлээд гоё харагдана шүү дээ.

Эцэст нь хэлэхэд Н.Энхбаяр шиг хэмжээний улстөрчид УИХ-ын гишүүний албан тушаал тийм ч сонин биш. Харин УИХ-ын гишүүний сэнтийгээр дамжуулан өөрийн эрх ашиг, өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан өш хонзон нь сонин болов уу. Гэхдээ энэ бүгд нь хэнд ашигтай байх бол. Эргэлзээгүй Н.Энхбаярт нь ашигтай тусна.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Idej hanaagui yumuu (108.218.234.108)
    Idej uuj hanaagui dahiad garch baigaad guitseej idiye geed baigaamuu Avilgaliig tsetseglen hugjuulj zagalmailsan etseg, MANAN-gii eh suuriig tavisan hun, ene horvoogoos alga bolood ug
    2019 оны 06 сарын 01 | Хариулах
  • m sabjCJKA (202.9.43.220)
    BATSUMBERIIN ASRAMJIND YAVUUL
    2019 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.34.43)
    тарвагыг хонгилд нь чихэх хүн энэ Энхбаяр. тарвага мөнгө төлж сэтгүүлчдийг худалдаж авсаар байна.
    2019 оны 05 сарын 28 | Хариулах
  • zochin (98.228.96.94)
    ner xundtei xun yum bol2020 xulee ochij ochij hoxon songuuly zugeer l xaychik
    2019 оны 05 сарын 28 | Хариулах
  • ЗОЧИН (103.206.195.52)
    МАНАН-ГИЙНХНЫ ЗАМД СААД БОЛСОН БОЛОХООР ТҮҮНИЙГ ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭЖ ЯЛ ӨГСӨН ДӨӨ. ШҮҮХ ХУРЛЫГ НЬ ҮЗСЭН ХҮН БҮР ҮҮНИЙГ ОЙЛГОСОН. ТЭР ШҮҮХ ХУРЛЫГ ДАХИН ҮЗҮҮЛВЭЛ ХИЛС ХЭРЭГТ УНАГААСАН ГЭДГИЙГ ҮЗЭЭГҮЙ НЬ ОЙЛГОХ БОЛНО.
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • зочин (103.111.68.3)
    Өөр хэнийг дэмжих билээ. Н.Энхбаяр нь арай л бусдаасаа илүү байх байлгүй дээ. Улс төрчийн туршлага энэ тэрийг харсан ч. Сүүлчийн боломж олгох л хэрэгтэй.
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • ард (49.0.147.37)
    улс орон бүрэн дампуурч ард түмэн гуйланчилд автсан тусгаар тогтонол алдагдаж байгаа хүнд хэцүү үед энхбаяр та улс төрд орж байгаад маш их баярлаж байн
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • Mendee (64.119.24.67)
    hudlaa bicihee bolio.2012 onii songuuliin daraa Oyunbaatariig tangarag orgyylehgyi 6 sar hohirooj baij ih hurald ter ni dairc orj iej Z.Enhbold tangarag orgyylj baisan shyydee.Oyunbaatat cagtaa Jenko Battulgiin huulic uvsan noloo byhii etgeed medleg cadvar,tuushtai baidlaaraa garc irsen hyn gej hardag.
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • МОНГОЛ ХҮН (66.181.161.81)
    ЭНХБАЯР ГУЙГ ДЭМЖИЖ БАЙНА. ЖИНГИЙН ЦУВАА ХӨВӨРЧ Л БАЙДАГ, ЖИНГЭР НОХОЙ ХУЦАЖ Л БАЙДАГ .. .
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • zochin (139.5.216.67)
    tanai nam an-tai hamtarsan zasag bauguulj uls ornoo ochnoon orond oruulchaad bolimoor yum.
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.206.195.52)
    Энд бичигч их мэдэгч хийгээд захиалгаар бичигч нэгэн гэдэг нь тодорхойштэ. Энхбаяр ард түмэнд хэрэгтэйг мэдсээр бж үүнийг өгүүлэгч өнгөрснийг нь гайгүй сайн ухжээ Гэвч нэгэн цагт өнгөрсөнтэй зууралдаад ямар ч нэмэргүй ирээдүйг харж бичээсэй гэж хүсье Нөхөн сонгууль болвол гарцаагүй ялах учир их л адгаж дээ хүмүүсүүд
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.42.86)
    Үлдсэн жил хүрэхгүй хугацаанд БУРХАН байсан ч юу ч хийж чадахгүй , боломж байвал энэ сонгууль ард түмэнд лав хэрэггүй. Сонгуульд зарах 300 шахам тэрбум төгрөгийг УЛС ТӨР Ч гэх хэрэггүй хүмүүст зарах хэрэггүй. Энхбаярыг сонгож болохгүй гэдгийг Хэнтийчүүд мэднээ, энэ нөхөр төрийн ажлыг гацаах, өс хонзон авах намуудыг хагалан батаргах, ЗГ ын тогтвортой ажиллагааг алдагдуулах зэрэг ажилыг л хийх байх даа. Ард түмэн энэ хүнд өргүй , одоо болсон , зүлгэн дээр гэрээ бариад түмэн олныг тайван байлга.
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • ulaanbaatariin emegtei (77.87.228.70)
    энэ хүнийг сонгуульд оруулсанаар МАХН нэр хүндээ алдлаа даа
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (64.119.22.112)
    Энхбаяр гуай улс төрдөө орох хэрэгтэй гэртээ гараа хумхиад суух нам биш эх орондоо ард түиэндээ улам сайн сайхан зүйлийг хийж муу муухай зүйлийг шахан зайлуулахад таний мэдлэг боловсрол туршлага хэрэгтэй гэж үзэж байна танд амжилт атаарахаад зарим хүиүүс өөртөөгөө адил худал цэцэрхэж муулж бичихээс ичих хэрэгтэй ганц ном уншиж оруучуулж чадахгүй хүмүүс ийм юм бичиж б.гаа шдэн
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • зочин (203.91.118.247)
    Монголын ард түмэн итгэлээ харамгүй өгсөн,,, Оронд нь Энхбаяр та юу ч хийгээгүй,, тэхээр одоо бидэнд итгэх ямар ч үндэс алга аа, Одоо гэртээ сууж номоо сайхан орчуулбал ,,илүү ард түмэнд хэрэгтэй байх
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.131.247.12)
    Энхбаяраа чи монголыг хэдэн жил хаанчилж ийм байдалд хүргэсэн хүн шүүдээ Одоо ямар юмаараа Монголыг сайхан болгож ядуурлаас гаргана гэж зөнөглөөд байнаа Хийх цагтаа хийж чадаагүй байж одоо элэнцэгээ хийнэ гэж зүүдлээд байнаа. Харин чи гай болохгүй одоо зүгээр гэртээ ач нараа хараад номоо бичээд бясалгаад суувал чиний Монгол улсад оруулж байгаа том хувь нэмэр болноо
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • Монгол (64.119.20.43)
    Хүн ѳѳрѳѳ хүний тухай таамаглан ярихдаа, яг л ѳѳрийнхѳѳ боддог хийдэг заншлын үзүүрээс дүгнэж ярьдаг! Энэ бичсэн хүний хувьд бол захиалгаар ч бай, атаархлаар ч бай бичиж байгаа зүйл нь яг л ѳѳрийг нь хэн бэ? гэдгийг тодорхой хэлээд ѳгч байгаа юм. Тиймээс ч дээд үеийн ухаантнууд маань; "Хэлэмгий хүн сурамгай!" гэдэг мундаг тодорхойлолт тхвьсан байдаг!
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • жаргал (66.181.189.69)
    за энэ хүн одоо гэртээ тайван амраа.Таны тавьсан суурин дээр нийгэи улс тѳр эдийн засаг хяраагүй салбар алга Ард бид зовж байна
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
    • Fantomas
      kkk yag zuv
      2019 оны 05 сарын 27
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    2 цаг 19 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    2 цаг 29 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    20 цаг 27 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    20 цаг 54 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    20 цаг 54 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    21 цаг 22 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    21 цаг 23 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    21 цаг 29 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    23 цаг 19 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    23 цаг 41 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    23 цаг 54 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    23 цаг 59 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    Өчигдөр 11 цаг 24 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    Өчигдөр 10 цаг 40 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК