зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Амарзаяа: УИХ-ын гишүүд томилгоо ярихаас бусад үед таг чиг. Өнөөгийн парламент ийм л төрхтэй байна

2019-5-28
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ерөнхийлөгч намрын чуулганы үеэр УИХ-ыг тарах асуудлыг хөндөж байсан. Өнгөрдөг баасан гарагийн хуралдаанаар ч түүнийгээ хэллээ. Өнгөрсөн намрын чуулганаар энэ асуудлаар УИХ-ын зарим гишүүн уриалга гаргаж, гарын үсэг цуглуулж байсан. Хэд хоногийн өмнө хүртэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ өөрөө огцоръё гэж хэлсэн. УИХ үнэхээр чадамжгүй болчихсон хэрэг үү. Эсвэл сонгууль дөхөж байгаатай холбогдуулан “поп”-рох хүмүүс олширч байна уу?

-Гүйцэтгэх засаглалын гишүүд нь УИХ-ын гишүүн болохоор ийм асуудал гарач байна уу гэж харсан. Иргэдээс ирж байгаа хүсэл, санал гомдлыг үзэхээр Засгийн газрын бүрэн эрхийн асуудал. Тухайлбал, Тост тосон бумба, нүүрсний уурхайн асуудал. Гэтэл нөгөө талдаа эдийн засгийн орлогийг бүрдүүлдэг гол салбар бол уул уурхайн салбар. Үүний өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулах цаг нь болсон. УИХ тогтоолоо баталсан, УИХ гишүүний гүйцэтгэх үүрэг хуулиар хязгаарлагдаж байна. УИХ өөрөө өөртөө дүгнэлт хийх цаг нь болсон. Хурууны хээгээр ирц бүрдүүлдэг болсноор арай гэж 50+1 хувийн ирцтэй хуралдаж байна. Гишүүдийн дөрөвний нэг нь шийдвэр гаргаж байна. Улсын их хурлаар хөгжлийн бодлого, хууль эрхзүйн орчны чадамжийг сайжруулахад байр сууриа илэрхийлж бүгд хуралдаа сууж байх байтал гишүүд нь хуралдаа ирдэггүй. Тэгсэн атлаа томилгоо ярихаар л ирц нь бараг 100 хувьд хүрдэг ийм л байдалтай байна. Өнөөдөр /2019.05.24/ гэхэд 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020, 2021 оны төсвийн төсөөлөл, 2020 оны үндсэн чиглэл, Засгийн газрын өрийн удирдлагын стратегийн бичиг баримтууд гээд бодлогын том том бичиг баримтууд хэлэлцүүлэгдэж байна. Үүнд ач холбогдол өгч, анхаарлаа хандуулах УИХ-ын гишүүн ховор байна. Тиймээс ард түмний шүүмжлэлд хүндэтгэлтэй хандах ёстой. Ийм шүүмжлэлийг ч УИХ гишүүд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

-Я.Содбаатар гишүүний хамт өргөн мэдүүлсэн Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн гол үзэл санаа нь юу юм бэ. Үндсэн хуулийн хэлэлцүүлгээр дагаж мөрдөнө хэмээн зохицуулж байгаа нь ямар учиртай юм бол?

-Дэгийн тухай хуульд 2007 оноос хойш 21 удаагийн өөрчлөлт орсон байдаг. Хамгийн сүүлд гишүүд хурууны хээгээр ирцээ бүрдүүлдэг болох тухай зохицуулалт орсон. Энэ хаврын чуулганаас эхлэн мөрдөгдөнө. Энэ зохицуулалтыг цаг үеэ олсон чухал шийдвэр гэж дүгнэж байна. Гишүүд хурууны хээгээр ирцээ бүрдүүлж, үг хэлэх, асуулт асуух, санал хураахад оролцох боломжтой болсноор ажилдаа хандах хандлага, ёс зүй, сахилга хариуцлага нэмэгдэж, УИХ-д шинэ хандлага, соёл төлөвшиж байна. 

Түүнчлэн Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцанаар ахалсан ажлын хэсэг ажиллаж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх бол тусгайлсан Дэгийн тухай хууль үйлчлэх ёстой гэж үзэж, чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Я.Содбаатар гишүүний хамтаар өргөн барьсан. Энэ асуудлыг хэлэлцэх үеэр өөр хуулийн төслийг давхардуулан хэлэлцэхгүй. Байнгын хороо болон чуулганы хуралдааны үеэр гурван удаагийн хэлэлцүүлэг явуулах дараалал горим зэргийг нарийвчлан тусгасан байгаа. Байнгын хороо болон чуулганд нэг гишүүний үг хэлэх, асуулт асуух хугацааг найман минут, нэмэлтээр хоёр минут, нийт 10 минут байна. Байнгын хороо болон чуулганы хуралдааны нийт гишүүний дөрөвний гурав ирсэн тохиолдолд хурал эхлэнэ. Энэ мэт парламентын босгыг өндөрсгөж, чанарыг нэмэгдүүлж, хариуцлагыг сайжруулсан хууль оруулж байна.  

-Улс төрийн намын байр сууриа илэрхийлэх хугацааг уртасгасан зохицуулалт орсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Улс төрийн намуудын байр суурь, дүгнэлт хэлэх хугацааг 20 хүртэлх минут болгож оруулж ирж байна. Мөн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн олонх нь ард нийтийн санал асуулгаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзвэл гурав дахь хэлэлцүүлгийн өмнө хийнэ. Гэхдээ энэ Дэгийн тухай хуулиар зохицуулж байгаа. Одоогийн байдлаар 350 мянга орчим иргэн Ерөнхийлөгч, гүйцэтгэх засаглал, шүүх эрх мэдэл, нутгийн өөрөө удирдах байгууллагын, нам улс төрийн зэрэг зургаан зарчмын асуудлыг дэмжиж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхээр хуулийн төсөл боловсрогдоод дуусч байна. Үүний дараа эцсийн байдлаар санал хураалтыг явуулж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэнэ. 

-Таны хувьд аль ажлын хэсэгт ажиллаж байна вэ?

-Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын хэсэгт багтсан. Одоогийн нэгжийн тухай хуулиар сумын ИТХ-аас нараас сумын Засаг даргыг сонгодог шүү дээ. Энэ нь сум, баг, аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоог сайжруулах зорилготой. Одоо бас хаврын чуулганаар Сонгуулийн тухай хууль, ЗЗНДНТУТХ-д нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Үүгээр сумын нийт ард иргэдийн саналаар Засаг даргыг сонгодог байхаар зохицуулалт хийгдэж байна.

-Иргэд өөрсдөө Засаг даргаа сонгодог болсноор ямар ач холбогдолтой гэж та үзэж байна вэ. Ямар ахиц дэвшил гарах бол?

-Засаг захиргааны анхан шатны нэгж сум. Сумын хэмжээнд улс төр, намчирхлыг зогсоох шаардлагатай гэж иргэд үзэж байна. Нутгаа хөгжүүлэх зүтгэлтэй, түмэн олондоо хүндлэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн, төрийн ажлыг чанартай гүйцэтгэж, хоёргүй сэтгэлээр ажилладаг, харилцаа хандлага сайтай, ард олноо гэсэн хүн л сумыг хөгжүүлж чадна гэж үзэж ийм өөрчлөлт рүү зорьж байна. Нам улс төрийн төлөөллөөс илүүтэй ард түмний хүлээн зөвшөөрөлт л их чухал даа.

-Сүүлийн үед хүүхдийн хүчирхийлэл ноцтой яригдах боллоо. Ер нь хүүхэд хамгааллын чиглэлд яаж ажиллах ёстой вэ. Хуулиараа тэмцэх хэрэгтэй юм уу, эсвэл нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа хийх нь чухал уу?

-Энэ асуудалд цогц байдлаар анхаарах ёстой. Тухайлбал, хууль, эрхзүйн орчныг сайжруулах, чангаруулах хэрэгтэй. Хүүхдийн байгууллагын чадавхи, хууль хяналтын байгууллагын чадамж, төрөөс үзүүлдэг үйлчилгээний хүртээмж зэргээс гадна өрх, гэр бүлийн гишүүдийн үр хүүхэддээ хандах хандлага, хоорондын харилцаан дээр суурилж байна. Нийгмийн ороо бусгаа асуудал нь гэр бүл, хүний сэтгэхүй, оюун санаанд хүчтэй нөлөөлж байна.

Үнэхээр сэтгэл эмтэрч, зүрх шархлуулмаар хэргүүд сонсогдох боллоо. Хүмүүс ийм төрлийн мэдээлэлд илүү хандалт өгч, цааш түгээж байна. Ер нь нийгмийн сүлжээ өөрөө чөлөөт хөгжлийн талбар биш, буруу чиг хандлага руу явж байна гэж дүгнэж байна. Тиймээс "Сошиал орчинд амжилтыг бүтээх нь" гэсэн номыг найз нартаа захиалга өгч хамтран гаргаж аймгийнхаа бүх сургуулийн номын сан руу хүргүүлсэн байгаа. Хичээлд хэрэглэхэд тохиромжтой байна гэсэн дүгнэлтийг мэдээлэл зүйн багш нь хэлж байсан. Иймээс бүх нийтээрээ соён гэгээрэх, биенээсээ суралцах, хамтдаа хөгжих зэрэг олон асуудалд ач холбогдол өгч үйл ажиллагаа, бодлого, анхаарлаа өөр түвшинд чиглүүлэх  хэрэгтэй байна.

-Хүүхэд хүчирхийлсэн этгээдэд бүх насаар нь хорих ялын санаачилгыг Д.Оюунхорол тэргүүтэй гишүүд гаргасан. Мөн цаазын ялыг сэргээх саналыг Ерөнхийлөгч 2017 онд гаргаж байсан. Энэ ялын бодлогын асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Цаазын ялыг сэргээх боломжгүй. Монгол Улс хуулиа дээдэлдэг ард түмэн. Тэгэхээр хуулийн орчныг чангаруулж сайжруулах, хүнд хатуу дэглэмтэй ангид насаар нь хорьдог болох нь зүйтэй. Хүүхэд хүчирхийлсэн этгээдэд найман жилийн хорих ял оноосон асуудал бий. Мөн нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тооноос харахад хүчингийн хэрэг хийсэн тоо хамгийн их байна. Энгийнээр бол зэрлэг балмад үйлдэл нийгэмд буглаж байна. Үүнийг яаж зогсоох вэ. Цахим орчныг яаж эрүүл зөв болгож, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Энэ талаар хүчтэй дуу хоолойгоо хүргэх цаг нь болсон.

Гэр бүлийн хүчирхийллийн асуудал хүнд байна. Манай улс иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халах тухай нэмэлт II протоколд 2012 онд нэгдэж орсон байдаг. Дэлхийн ихэнх улс цаазаар авах ялыг халсан жишгээр Монгол Улс ч гэсэн авч хаясан. Иймд дэлхийн хэмжээний том асуудалд нэгдчихээд эргэж буцна гэдэг хууль, эрхзүйн мухардалд орж байгаагийн шинж, тэгэхээр боломжгүй.

-Хүчирхийллийн найман ижил гэмт хэрэгт найман өөр шийтгэл оногдуулсан кейс байсан. Энэ нь ямар учиртай юм бол?

-Шүүхийн үйл ажиллагаа хууль, эрхзүйн орчны хүрээнд явсан байх. Мэдээж шүүгч бүр харилцан адилгүй. Улсын хэмжээнд хүчин төгөдөлдөр мөрдөгдөж байгаа хууль, эрхзүйн орчныг судлахад олон гаргалгаа, салаа утгатай хууль баталж байгаад учир нь байна. Би ингэж л дүгнэж байгаа. Мэдээж шинээр хууль батлаад нэг жилийн дотор бүх ацаг шүдний зөрүү, цоорхой, уялдаа холбоо зэрэг нь мэдрэгддэг учир сайжруулалтыг явцын дунд хийх ёстой гэж хуульчид үздэг юм билээ. Гэхдээ аливаа хуульд туршилтын хугацаа гэж байж болохгүй л дээ. Тиймээс Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиудыг бид парламентаараа баталсанаас хойш гарсан сөрөг үр дагаварыг засч сайжруулах, тэр дундаа нэг ижил гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд өөр өөр ял шийтгэл өгдөг явдлыг таслан зогсоох хэрэгтэй.

 

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
Үе үеийн УИХ-ын даргууд
УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.9.43.38)
    Хөөрхий энэ хүүхэн яаж яваад энэ танхимд ороод ирвээ, дараа дараагийн сонгуульд хүн дэвшүүлэхдээ бодмоор юм байна шүү онигооны эзэд олон байна шүү
    2019 оны 05 сарын 28 | Хариулах
  • зочин (202.9.42.240)
    Бандааш лээвчиг зардаг захын хүүхэн шиг юм энэ юун тухай яриад байна
    2019 оны 05 сарын 28 | Хариулах
  • говь (43.228.128.195)
    Энэ колонкийн түгээгч улс төр яриад боломжтой үгүйг нь дүгнээд ярьж байдаг манай улс сонгууль сонгогчид гэж инээдмийн гарууд байх юм даа
    2019 оны 05 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    10 цаг 53 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    12 цаг 33 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    12 цаг 38 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    12 цаг 43 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    12 цаг 47 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    Өчигдөр 19 цаг 36 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    Өчигдөр 16 цаг 57 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Өчигдөр 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • ДЭМБ: Электрон тамхи нь хорт хавдар, мутац үүсгэж, нөхөн үржихүйд хорт нөлөөтэй
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК