Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гэр бүлийн бүртгэлгүй атлаа төрөлт нэмэгдэж байна гэв

2019-5-28
0
ЖИРГЭХ

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы V хуралдаан өнөөдөр “Тогтвортой хөгжлийн зорилгыг үндэсний хэмжээнд баталгаажуулах, хэрэгжилтэд хяналт тавихад иргэдийн оролцоог хангах, хяналт, үнэлгээ хийхэд тоо баримт ашиглах нь ” сэдвийн хүрээнд боллоо.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн даргалав. Тэрбээр энэхүү хуралдаанаар парламентын хууль тогтоох, хяналт тавих үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах арга замуудыг ярилцахаас гадна Тогтвортой хөгжлийн зорилгын талаарх олон нийтийн ойлголт, оролцоогүйгээр хэрэгжүүлэх боломжгүй. Тиймээс Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн талаар иргэний нийгмийн зүгээс бодлого тодорхойлогчдод санал хүсэлт гаргах, хамтарч ажиллах шинэлэг арга замуудын талаар хэлэлцэнэ гэж байлаа.

Хуралдаан Фижи Улсын парламентын дарга Рату Эпэли Найлатикаугийн илтгэлээр эхлэв. Тус улс нь 2016 оноос санаачлага гарган парламентын чадавхийг бэхжүүлэх, парламентын хяналтыг сайжруулах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, статистик мэдээллийг оновчтой ашиглахад анхаарал тавин ажиллаж байгаа аж. Тус улсын парламентаас  2017 онд Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд үндэсний стратегийн шинэ баримт бичгийг гаргасан байна. Энэ нь Тогтвортой хөгжлийн зорилгын 17 зорилгын хүрээнд 2014-2018 оны турш үндэсний суурь судлагааны мэдээллийг  багтаажээ. Тус улсын парламент өнөөгийн байдлын суурь судлагааг сайн чанартай хийж, тоон мэдээлэлд дүн шинжилгээг зөв хийж ашиглаж байгаа аж. Үүнийгээ цааш нь үргэлжлүүлэх бөгөөд тоон мэдээллийг ашиглахад тус улсын парламент чухал үүрэг гүйцэтгэсэн гэж илтгэгч Рату Эпэли Найлатикау дүгнэж байлаа. Фижи улс нь 2017-2036  он хүртлэх үндэсний хөгжлийн хөтөлбөр гаргаж, үүнийгээ таван жил тутам дүгнэж, үйл ажиллагаагаа төлөвлөснөөр дэлхий нийтийн Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэж байна гэж байлаа.

Дараа нь Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ, Үндэсний статистикийн хороо Улсын Их Хуралд ажлаа тайлагнадгийг дурдахын зэрэгцээ тус байгууллага олон жилийн түүхтэй ч, өмнөх тоон  мэдээллүүд оновчгүй, учир дутагдалтай байсныг онцлов. Иймд статистикийн салбарт хөрөнгө санхүүжилтыг нэмэгдүүлж, чанартай, оновчтой мэдээлэл гаргуулах нь чухал гэж байлаа.

Мөн дэлхий нийтэд нэн ядуу, эмзэг давхаргад амьдарч байгаа хүмүүсийн 20 хувь нь бүртгэлгүй төрөлтийн 50 хувийг бүрдүүлж байгаа аж. Иймд Монгол Улс шинээр мэндэлсэн иргэдээ амаржих газруудад бүртгэж эхэлснээр статистик мэдээллийг үнэн зөв гаргахад нөлөөлж байгаа талаарх арга туршлагаасаа хуваалцав. Монгол Улсын хувьд гэр бүлийн бүртгэлгүй атлаа төрөлт нэмэгдэж байгаа нь санаа зовоосон асуудал болоод байгаа талаар дурдав.  Илтгэлийнхээ төгсгөлд А.Ариунзаяа  сайн статистик байна гэдэг сайн бодлого гаргах нөхцлийг бүрдүүлж,  сайн бодлого нь хүмүүсийн аж амьдралд эерэгээр нөлөөлдгийг чуулганы төлөөлөгчдөд онцгойлон анхааруулсан юм.

Хуралдаан “Transparency International”  төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаярын илтгэлээр үргэлжлэв. Түүний илтгэлийн сэдэв Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхдээ төр нь, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллаж, ажлын уялдаа холбоогоо сайжруулснаар үр дүнд хүрэх асуудлыг хөндсөн байв. Тус байгууллага нь Тогтвортой хөгжлийн зорилгууд болох тэгш бус байдлыг бууруулах, шударга ёсыг цогцлоох асуудлын хүрээнд өнгөрсөн хугацаанд гэмт хэргийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар судалгаа хийж байгаа талаараа дурдав. Иргэний нийгмийн байгууллага нь төр засгийг шүүмжлэгч биш, төр нь иргэний нийгмийн байгууллагын дуу хоолой, мэдээллийг үл ойшоон өнгөрүүлэх бус нэгэн зорилгын төлөө хамтарч ажиллах шаардлагатай гэдгийг илтгэлдээ онцолсон юм.

Салбар хуралдаанд тавьсан илтгэлүүдийн хүрээнд Иран, Энэтхэгийн төлөөлөгчид санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү уг сэдвийн хүрээнд Монгол Улсын зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, туршлагаас хуваалцлаа. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас 2016 оны хоёрдугаар сард 19 дүгээр тогтоолоор “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийг баталсан бөгөөд үүнийгээ амжилттай сайн хэрэгжүүлэх үүргийг Олон Улсын өмнө хүлээгээд байгаа билээ. Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг биелүүлэхэд ашгийн бус байгууллагуудын  оролцоог хангах, нээлттэй засаглалыг бэхжүүлэх, төрийн байгууллагуудын зарим чиг үүргийг шилжүүлэх шаардлагатай байна. Энэ чиг хандлагыг Олон улсын түвшинд амжилттай хэрэгжүүлж байгаа туршлагаас манай улс суралцах ёстой гэдгийг онцлов.

Мөн төрийн зүгээс Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгийг төлөвлөх, хэрэгжүүлэх, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд УИХ-аас одоо хэрэгжиж байгаа Төрийн бус байгууллагуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Засгийн газрын зарим чиг үүргийг Ашгийн бус байгууллагуудад шилжүүлэх тухай хуулийг шинээр батлах, хуулиудыг нэн яаралтай батлах шаардлагатай байгааг санал болголоо.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    1 цаг 27 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    1 цаг 37 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    19 цаг 35 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    20 цаг 1 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    20 цаг 2 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    20 цаг 29 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    20 цаг 31 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    20 цаг 37 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    22 цаг 26 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    22 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    23 цаг 2 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    23 цаг 7 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    23 цаг 17 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    23 цаг 46 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    Өчигдөр 11 цаг 24 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    Өчигдөр 10 цаг 40 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК