Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хууль бусаар хассанд ээжүүд гомдолтой байна гэв

2019-5-29
0
ЖИРГЭХ

Тэжээгчээ алдсан хүүхдийн тэтгэмжийг үндэслэлгүйгээр зогсоосныг эсэргүүцэж, ээжүүд болон хуульчдын төлөөлөл мэдээлэл хийлээ.

Энэ оны тавдугаар сарын 3-ны өдөр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын байцаагчийн “Асаргааны тэтгэмж зогсоох тухай” албан шаардлага гарчээ. Уг албан шаардлагыг үндэслэн нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 400 гаруй ээжид олгогдож байсан 2700 орчим хүүхдийн тэтгэмжийг зогсоосон байна.

Тиймээс хуульчдын зүгээс ээжүүдтэй хамтарч өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, ХХҮЕГ-ын дарга Нямдаваа, нийслэлийн Нийгмийн халамжийн газарт хандаж өргөдөл гомдол гаргажээ. Гэтэл зөвхөн нийслэлийн Нийгмийн халамжийн газраас “Бидний харьяалан шийдэх асуудал биш тул ХНХЯ-нд хандаж асуудлаа шийдүүлнэ үү” гэсэн хариу ирсэн байна. Тиймээс энэ удаагийн хэвлэлийн хурлыг зарласнаа хурлын эхэнд цохон тэмдэглэсэн юм.

Энэ талаар ээжүүд “Гурван тохиолдолд тэтгэмжийг зогсоох тухай заасан байна. Эхнийх нь хүүхдүүдийнхээ эцэгтэй гэрлэлтээ батлуулаагүй байсан, хоёрдугаарт гэрлэлтээ батлуулсан ч хүүхдээ ээжээр нь овоглосон, гуравдугаарт жирэмсэн байхад нь нөхөр нь нас барсан бол хүүхдэд олгогддог тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зогсоох тухай заасан байгаа.

Бидний хувьд нөхрөө нас барсны дараа тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохоор шүүхэд хандсан. Шүүхээс нөхрийн хамаатан болон бусад гэрч болох хүмүүсийн мэдүүлгийг үндэслэн нас барсан хүн хүүхдүүдийн аав, тухайн эмэгтэйтэй хамтран амьдрагч мөн байсан гэдгийг тогтоож, шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийг үндэслэн бид тэжээгчээ алдсаны тэтгэмж авч ирсэн.

Гэтэл одоо “Нас барсан хүнийг хүүхдийн биологийн эцэг мөн болохыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээр тогтоолгосны дараа тэтгэмжээ ав” гэж байна. Нас барсан хүнээс яаж дээж авч шинжилгээ хийх юм бэ. Нөхөр нь нас барсны дараа задлан шинжилгээ хийлгэсэн цөөн хэдэн тохиолдол бий. Шүүх эмнэлгийн архивт шинжилгээ хийлгэх дээж хадгалагдан үлдсэн байх, боломжтой гэсний дагуу зарим ээж шүүх эмнэлэгт хандсан. Гэтэл “Шинжилгээ хийх дээж байхгүй” гэдэг хариу ирсэн.

Шүүх эмнэлэг шүүхийн шийдвэрээр эцэг тогтоох шинжилгээ хийдэг. Тэр шийдвэрийг гаргуулахын тулд 70200 төгрөг, шүүх эмнэлэгт шинжилгээний төлбөр 100 гаруй мянган төгрөг төлөх болсон. Хань нөхрөө алдсан, 1-5 хагас өнчин хүүхэд өсгөдөг ээжүүдэд энэ бол их мөнгө. Гурван ихэр хүүхэдтэй үлдсэн ээж ажил хийх боломжгүй болж, хүүхдүүдээ тэтгэмжийн мөнгөөр өсгөдөг. Ийм атал нийгмийн хамгийн эмзэг хэсгийн тэтгэмжийг хассанд харамсаж байна” гэлээ.

Харин хуульчдын хэлж байгаагаар “ХХҮЕГ-ын улсын байцаагчийн “Асаргааны тэтгэмж зогсоох тухай” албан шаардлагыг Гэр бүлийн тухай хуулийн 23.2, Халамжийн тухай хуулийн 31 гэсэн  хамааралгүй хоёр заалтыг үндэслэсэн гаргасан байна.

Хүүхдийн аав эсвэл ээж амьд. Хүүхдээ өсгөж байгаа нь нөгөөгөөсөө хүүхдийн тэтгэмж авах гэж байгаа тохиолдолд заавал эцэг/эх/ тогтоох шинжилгээ хийдэг. Үүнийг Гэр бүлийн тухай хуулийн 23.2 дахь заалтаар зохицуулдаг.

Халамжийн тухай хуулийн 31 дэх заалтаар албан тушаалтанд хариуцлага тооцох талаар заасан байдаг. Уг заалт эдгээр ээжүүдэд огт хамаагүй. Харин хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэмж авсан тохиолдолд дутуу хянаж хариуцлага алдсан албан тушаалтнуудад хамаатай заалт” гэв.

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуульд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ батлуулсан хүмүүсийн дундаас төрсөн хүүхэдтэй нэгэн адил эрх эдэлнэ гэж заасан байдаг. Хуулийн заалттай зөрчилсөн учраас шийдвэрээ эргэж харахыг хүсэж байна.

Эмзэг бүлгийн ээжүүдийн тэтгэмжийг зогсоогоод амьжиргааных нь эх үүсвэрийг тасаллаа. 10 жил тэтгэмж авсан ээжээс эргээд авсан тэтгэмжээ төлөхийг шаардаж байна. Тэтгэмж олгох үндэслэл болсон шүүхийн шийдвэрийг хуурамч гэж үзэж байгаа юм уу. Энэ асуудлыг ХНХ-ын сайд эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэх эрхтэй" гэлээ.

Г.Алимаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    29 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    39 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    18 цаг 37 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    19 цаг 3 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    19 цаг 4 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    19 цаг 31 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    19 цаг 33 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    19 цаг 39 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    21 цаг 28 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    21 цаг 50 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    22 цаг 4 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    22 цаг 9 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    22 цаг 19 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    22 цаг 48 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    23 цаг 15 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    23 цаг 17 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    23 цаг 24 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    23 цаг 45 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    23 цаг 59 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК