Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шатахууны үнэ, махны үнэ, сурагчдын үдийн цайны асуудал гэх мэт зургаан асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "2017, 2018 онуудад иргэдээс гомдол санал ихээр ирдэг байсан бол 2019 онд иргэдээс зөвлөмж, зөвлөгөө хүссэн хүсэлт ирэх болсон байна. Махны үнэ өсөлтийг бид хянах эрхгүй. Бид зөвхөн монополь ААН-үүдийн үнийг хянах эрхтэй.
Гэхдээ махны үнийн өсөлттэй "Эмээлт" зах, "Хүчит шонхор" худалдааны төвүүдэд шалгалт хийсэн.
Яамнаас энэ жил мах нөөцлөх ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн. Жилд багадаа 12 мянган тонн мах нөөцөлдөг байсан ч энэ жил дөрөвхөн мянган тонн мах нөөцөлсөн. Мөн экспортын квотын эрхтэй компаниуд их хэмжээний мах нөөцөлсөн учир үнэ нэмэгдсэн гэж үзсэн. Түүнчлэн аймаг, нийслэлийн Засаг дарга нар уг нь стратегийн бүтээгдэхүүн нөөцлөх хуулиар хүлээсэн үүрэгтэй ч үүнийгээ биелүүлж чадахгүй байна" гээд махны үнэ өссөн шалтгааныг судалсан дүгнэлтээ ШӨХТГ-аас Засгийн газарт танилцуулсан талаар мэдээллээ.
Мөн шатахууны үнэ он гарсаар дөрвөн удаа үнээ нэмэгдсэн. Энэ талаар “Нийтдээ 102 ААН нефть импортлох тусгай зөвшөөрөл авсан байдаг. Үүнээс 17 томоохон ААН-д хяналт шалгалт хийсэн.
Шатахуун жижиглэнгийн үнэ төрөл тус бүрээс хамаарч 97-161 төгрөгөөр өссөн байна.
Үүнийг бид хилийн үнэ, худалдан авч буй "Роснефть" компанийн үнийг судлахад жижиглэн борлуулалтын үнийг ийн өсгөх нөхцөл үүсээгүй байна гэж үзэж байна. Тиймээс чтөрийн байгууллагуудад холбогдох саналыг хүргүүлсэн” гэлээ.
Г.Алимаа
Сэтгэгдэл (2)