Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

НИТХ: Энэ онд агаарын бохирдлыг бууруулахад 3.4 тэрбум төгрөгийг суулгасан

2019-5-30
0
ЖИРГЭХ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXY хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулга, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцын мэдээллийг сонсож, “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн батлах, “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн дүрэм батлах тухай, Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай зэрэг зургаан асуудлыг хэлэлцжээ.

Хуралдааны эхэнд Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцын мэдээллийг сонсож, төлөөлөгчид тодруулга авч, санал хэлсэн юм.

Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулахаар Засгийн газраас 2018 онд “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол гаргасан.

Тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцууллаа. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн 2019 оны төсөвт 3.4 тэрбум төгрөгийг батлуулж, сайжруулсан түлшийг нөөцлөх, түгээх бэлтгэл ажлыг хангах, зорилтот бүлгийн айл өрхөд байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх, төрийн өмчийн хоёроос доошгүй барилгын дулааныг байгаль орчинд ээлтэй технологит шилжүүлэх, агаарын чанарыг сайжруулах бүсийн эмнэлгийн дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарын суурин харуулын тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шинэчлэх зэрэг төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Мөн нийслэлийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргүүдэд 1000 тн-оос дээш багтаамжтай таван агуулах барьж эхэлжээ. Түүнчлэн сайжруулсан шахмал түлшний чанарыг алдагдуулахгүй хадгалж, борлуулах цэгүүдийг ашиглалтад оруулсан байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд түлш борлуулах 10 цэгийг ашиглалтад оруулсан бол маргааш 16-аар нэмж, цаашид үе шаттайгаар Баянзүрх дүүрэгт 14, Сонгинохайрхан дүүрэгт 58, Сүхбаатарт 18,  Чингэлтэй дүүрэгт 15 цэг нээх юм. Үүний зэрэгцээгээр түлш худалдаалдаг 533 цэгийг түшиглэн борлуулалтыг хийхээр “Таван толгой түлш” ХХК-тай хамтран ажиллаж байна гэж Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулав.

Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгчид зарим зүйлийг тодрууллаа. Тухайлбал, сайжруулсан шахмал түлшний эцсийн үнэ ямар байх, дамлаж худалдахаас хэрхэн сэргийлж, хүртээмжтэй байдлыг яаж бий болгохыг лавласан. Нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалын хэлж буйгаар түгээлтийн зардал, урамшууллыг аль байгууллага хариуцахыг удахгүй тодорхой болгох гэнэ. Мөн дамлаж зарахаас сэргийлж, хяналт тавих бөгөөд цаашид картаар түгээх ажил санаачилж байгаа аж. Төлөөлөгчид иргэдэд мэдээллээ тухай бүрт хүргэж, сургалчилгааны ажлаа сайжруулахыг холбогдох хүмүүст зөвлөсөн юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва танилцуулга мэдээллийг сонсоод “Түгээлт, борлуулалт, чанарыг холбогдох албаныхан бүгд ярьж байгаа. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гаргасан тогтоолыг хэрэгжүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал. Тиймээс оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Мөн түлшний үйлдвэрлэл, хадгалалтад онцгой анхаарай. Хадгалах горим алдагдсанаас түлшний чанар муудаж, муу бүтээгдэхүүн иргэдийн гарт очих ёсгүй” гэв.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    22 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    32 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    18 цаг 30 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    18 цаг 57 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    18 цаг 57 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    19 цаг 25 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    19 цаг 26 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    19 цаг 32 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    21 цаг 22 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    21 цаг 44 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    21 цаг 57 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    22 цаг 2 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    22 цаг 13 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    22 цаг 41 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    23 цаг 8 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    23 цаг 11 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    23 цаг 17 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    23 цаг 38 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    23 цаг 52 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК