Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Оюун-Эрдэнэ сайд яам, агентлаг тус бүрийн хөгжлийн төсөөлөлтэй танилцаж байна

2019-5-31
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн хоёр дахьуулзалтөнөөдөр боллоо. Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа бөгөөд гишүүдээр нь Засгийн газрын яамдын ТНБД нар болон зарим агентлагийн дарга нар, их, дээд сургуулийн захирал, удирдлагууд, эрдэмтэн, судлаачид, ТББ-ын төлөөлөл ажиллаж байгаа юм.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтус ажлын хэсэгт багтаж байгаа Засгийн газрын 13 яамны ТНБД нар болон агентлагийн дарга нарт 05 дугаар сарын 20-нд болсон анхны хурлын үеэр Монгол улсын цаашдын хөгжлийн бодлогыг урт болон дунд хугацаанд хэрхэн төлөвлөх, өнгөрсөн жилүүдийн алдаа оноо нь хаанаа байсан, салбар тус бүрт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт, ирээдүйн хөгжлийн төсөөллийг урт болон дунд хугацаанд хэрхэн төлөвлөж болохыг ажил хэрэгч, шинэлэг байдлаар боловсруулж дэлгэрэнгүй танилцуулахыг үүрэг болгосон юм.

Энэ дагуу өнөөдөр Сангийн яам, БХЯ, ГХЯ, БСШУСЯ, ЭМЯ, УУХҮЯ, БХБЯ, ЭХЯ, ЗТХЯ, Үндэсний статистикийн хорооны боловсруулсан салбар тус бүрийн өнөөгийн үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудал, салбар дундын уялдаа холбоо, холбогдох санал, дараагийн 25 жилийн хөгжлийн төсөөлөлтэй  танилцаж байна.

Уулзалтын эхэнд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил” сэдвээр Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа дэлгэрэнгүй танилцуулга хийв. 1994-2018 оны нийгэм, эдийн засгийн дэлгэрэнгүй статистик, тоо баримтыг тэрээр түүвэрлэн авсан байна. Энэ хүрээнд эдийн засаг, нийгмийн үзүүлэлт, хүн ам зүйн ачаалал, Монгол улсын хүн амын суварга, гадаад худалдааны үндсэн үзүүлэлт, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, барилгажилт, уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг салбарын өсөлт, бууралт, түүний шалтгаан, нөхцөлийг дэлгэрэнгүй танилцуулав.

Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд Монгол улсын эдийн засгийн багтаамж, ДНБ-ний эзлэх хувь хэмжээ зэрэг асуудалд Монголбанк, Сангийн яам, ҮСХ-ноос гаргасан зарим тоо, баримт зөрүүтэй байдаг шалтгаан, төрийн бодлогын түвшинд хүн амын өсөлтийг цаашид хэрхэн дэмжих төсөөлөл, Монгол улс ирэх 25 жилд эдийн засгийн тэргүүлэх 5 салбарыг хэрхэн тодорхойлох зэргийг тус хорооны удирдлагуудаас сонирхож, хариулт авсан юм. Мөн ажлын хэсгийн боловсруулалтын багтай ҮСХ-ны зүгээс нягт хамтарч ажиллан, нэн шаардлагатай тоо, баримт, статистик судалгаа, тоо баримтыг цаг тухай бүр нь гаргаж өгөх чиглэлийг тус хорооныхонд өгсөн юм.  

Монгол Улс сүүлийн 27 жил хөгжлийн тодорхой бодлого, нэгдсэн ойлголтгүй явж ирсэн гэхэд болно. Гэхдээ ямар ч бодлогын баримт бичиг байхгүй юу гэвэл өрөөсгөл. Өнгөрсөн хугацаанд том, жижиг нийт 517 төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлогын баримт бичгийг манай улсын хэмжээнд “үйлдвэрлэсэн” байдаг ч хоорондоо уялддаггүй, хэрэгжилт нь хангалтгүй байсан гэдгийг эрдэмтэн, судлаачид хүлээн зөвшөөрдөг. 2019 оны хоёрдугаар сарын байдлаар эдгээр баримт бичгүүдээс 218 нь хүчин төгөлдөр байна.

Ажлын хэсгийн боловсруулах Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг нь тунхагийн чанартай бус, улс орны тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон, бүх салбарын хөгжлийг хангасан, ТЭЗҮ-д суурилсан томоохон төслүүдээ тодорхой болгосон, улстөрийн намууд нэгдмэл байр суурьтай болсон, иргэдийн дэмжлэгийг авсан байх ёстой гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд яам, агентлагийнхантай уулзах үеэр онцолж байсан. Тийм ч учраас яамд, агентлаг тус бүрт цаг гаргаж, салбарынх нь хөгжлийн бодлогын төсөөллийг сонсож, тоо, статистик дээр хэлэлцүүлэг өрнүүлж, тал талын ойлголтын зөрүүгээ нэгтгэхийг зорьж байгаа юм.

Энэ хүрээнд үндэсний, салбарын, бүс нутгийн, аймаг орон нутгийн бодлогуудын хоорондын уялдааг хангах, салбарын бодлогуудыг цэгцлэх, давхардал, хийдлийг арилгах, бодлогуудыг нэгтгэн оновчтой бүтцээр уялдуулах, хэрэгжих механизмыг тодорхой болгох, гадаад, дотоод орчны өнөөгийн нөхцөл байдалд системтэй дүн шинжилгээ хийж бодлогодоо тусгах, нийгмийн дундаж давхарга руу чиглэсэн тодорхой, цогц бодлогыг цаг алдалгүй боловсруулах тал дээр ажлын хэсгийнхэн онцгой анхаарч ажиллах юм.

Энэ мэтчилэн бүх талын оролцоог хангах зорилготой хэд хэдэн шатны хэлэлцүүлгийг цаашид улс орны хэмжээнд өрнүүлэх, төлөөллийн зарчмаар нийслэл, хөдөө орон нутгийн иргэдийн саналыг тусгахаар ажлын хэсгийнхэн төлөвлөж байна. Ажлын хэсгийн анхны хуралдаанаар салбар дундын болон салбар хоорондын бодлогын зохицуулалтын асуудлыг хариуцах “Үндэсний үнэт зүйл”, “Хүн ба нийгэм”, “Эдийн засаг”, “Байгаль орчин”, “Үндэсний аюулгүй байдал”, “Засаглал” гэсэн зургаан дэд ажлын хэсгийг байгуулсан юм.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • судлаач (202.131.245.69)
    зөрүүтэй байсан ч аливаа бодлого боловсруулах, шийдэр гаргахдаа заавал статистикийн байгууллагын боловсруулсан мэдээллийг ашиглах нь зөв шүү. статистикийн газар улс орны эдийн засаг, нийгмийн амьдралын бүхий л тоо мэдээллийг хооронд нь харилцан уялдаатай боловсруулдаг. Иймд дан ганц нэг өөр Сангийн яам монгол банк гэх мэт байгууллагын тоог дөвийлгөн авч үзэх нь алдаатай бодлого шийдвэр гаргахад хүргэнэ.
    2019 оны 09 сарын 16 | Хариулах
  • зочин (66.181.170.82)
    heleed yu gehev Pop rch duusahgui yum.
    2019 оны 06 сарын 03 | Хариулах
  • иргэн (202.179.27.72)
    БИРЖҮҮД ДЭЭР БАЙГАА ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ИХ ХУВЬЧЛАЛЫН БИЧГЭЭР НООГДОЛ АШГАА АВЧ ЧАДААГҮЙ БАЙГАА ИРГЭДИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЭ ЧЭЭ, ТУХАЙН ҮЕИЙН ҮЙЛДВЭР , ХАНГАМЖИЙН БАЙГУУЛЛАГУУД БҮГД НЭРЭЭ ӨӨРЧЛӨӨД ӨМЧӨӨ ӨӨР ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛЭЭД БАЙЖ Л БАЙГАА Ш ДЭЭ, ХУДЛАА АШИГГҮЙ ГЭЖ ДАМПУУРУУЛААД...... ЭРГЭЖ НЭГ ШАЛГАЖ ӨГӨӨЧ
    2019 оны 06 сарын 02 | Хариулах
  • зочин (67.180.129.0)
    ОЮУНЭРДЭНЭЭ: ХҮҮХДИЙН ТEАТРЫГ НЯМГАВААГААС, АРД КИНО ТEАТРЫГ СОСОРБАРАМААС, МАХ ИМПEКСИЙГ БАТТУЛГААС, МӨН ЦААШИЛБАЛ УЛААНБААТАР ЗОЧИД БУУДАЛ, БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ, ГУРИЛЫН ҮЙЛДВЭР, УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР, ТАЛХ ЧИХЭР ГЭЭД ҮНЭ ЦЭНТЭЙ ГАЗРУУДАА ҮНЭГҮЙ ШАХАМ ХУВЬЧИЛСАН З.ЭНХБОЛДООС ХАРИУЦЛАГА НЭХЭЭЧ, ЭЗДЭЭС НЬ БУЦААЖ АВААЧ. ЭДНИЙГЭЭ ХУЛГАЙЧУУДАД АЛДЧИХААД МАХ МАГНАГ, ШАТАХУУНЫ ҮНЭ, ТАЛХНЫ ҮНЭ ЯРИАД ЯАХАВ ДЭЭ. ГАНЦ МАХ КОМБИНАТТАЙ БАЙХАДАА МАХАА НӨӨЦӨЛЧИХДӨГ, МАХ ХИАМААР АРД ТҮМНЭЭ БҮРЭН ХАНГАДАГ БАЙСЫМ ШҮҮ
    2019 оны 06 сарын 01 | Хариулах
  • Иргэн (103.229.122.68)
    БҮРЭН ЭРХИЙН ГУРВАН ЖИЛД ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ. ТЭГЭЭД БАС СОНГУУЛЬ БОЛОХ ГЭЖ БАЙХАД ЯАМДЫН ХӨГЖЛИЙН УРТ ХУГАЦААНЫ БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ ТУХАЙ ОДОО ЯРЬЖ ЯВДАГ. ЭНЭ ЗАЛУУ ЕР НЬ ЮУ ХИЙГЭЭД БАЙНА АА. ПОПОРНО ГЭДГИЙГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ ХАРУУЛЖ БАЙГААМ БАЙХ ДАА. МОНГОЛЫН ТӨРД ИЙМ ШАДАР САЙД БАЙХ Ч ГЭЖ ДЭЭ.
    2019 оны 06 сарын 01 | Хариулах
  • Иргэн (103.229.122.68)
    БҮРЭН ЭРХИЙН ГУРВАН ЖИЛД ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ. ТЭГЭЭД БАС СОНГУУЛЬ БОЛОХ ГЭЖ БАЙХАД ЯАМДЫН ХӨГЖЛИЙН УРТ ХУГАЦААНЫ БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ ТУХАЙ ОДОО ЯРЬЖ ЯВДАГ. ЭНЭ ЗАЛУУ ЕР НЬ ЮУ ХИЙГЭЭД БАЙНА АА. ПОПОРНО ГЭДГИЙГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ ХАРУУЛЖ БАЙГААМ БАЙХ ДАА. МОНГОЛЫН ТӨРД ИЙМ ШАДАР САЙД БАЙХ Ч ГЭЖ ДЭЭ.
    2019 оны 06 сарын 01 | Хариулах
  • Darga Saidiin ehneruuded hicheel sn zaa (103.11.193.202)
    Said Darga nariinhaa avgai huuhdiig sain ajluulj surga naad yamduudad chin hovoor duursen hen heniihee ugiig toohgui bolson shu
    2019 оны 05 сарын 31 | Хариулах
  • зочин (66.181.161.91)
    Энэ залуу төрийн ажлыг зөв талаас нь эхлүүлж байх шиг байгаа юм да. Бид хиих гэж байгаа төлөвлөсөн байгаа гэж ярьсаар 30 жил болж байгаа юм даа
    2019 оны 05 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    17 цаг 22 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    17 цаг 48 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    17 цаг 49 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    18 цаг 16 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    18 цаг 17 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    18 цаг 23 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    20 цаг 13 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    20 цаг 35 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    20 цаг 48 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    20 цаг 53 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    21 цаг 4 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    21 цаг 32 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    21 цаг 59 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    22 цаг 2 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    22 цаг 9 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    22 цаг 29 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    22 цаг 43 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    22 цаг 51 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    23 цаг 3 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    23 цаг 15 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК