Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга: Эхчүүдийн хөдөлмөрийг дэлхий нийтийн жишигт хүргэн үнэлэх ёстой

2019-6-01
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч Х.Баттулга олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд Эхийн алдар одон гардуулах зарлиг гаргалаа. Энэ жил Ерөнхийлөгчийн зарлигаар Эхийн алдар буюу олны хэлж заншсанаар Алдарт эхийн I болон II одонг 9465 ээж хүртэж байна.

Үүнээс:

Нэгдүгээр одон 611

Хоёрдугаар одон 8853

Нийслэлээс 3677

Хөдөө, орон нутгаас 5090

Гадаад улсад оршин суугаа 28 ээж алдарт эхийн одон гардаж байна.

Эхийн алдар ордон хүртэж буй ээжүүдийн төлөөлөл болгон өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарим ээжид Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд одонг нь гардуулж, баяр хүргэлээ.


Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Сайн байцгаана уу эрхэм хүндэт эхчүүд ээ,

Та бүхэнд Хүүхдийн баяр-Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье.

Гурван хүүхэд төрүүлж, өсгөж байгаад дөрөв дэх төрөлтөөрөө гурван ихэр төрүүлж Алдарт эхийн 1, 2-р одонгийн болзлыг зэрэг хангаж 6 сайхан үртэй болсон хоёр ч эх иржээ

Баярын энэ сайхан өдөр хүүхэд бүрийн наран, баяр жаргалын ундарга болсон эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулдаг уламжлалтай. Энэ бол маш сайхан уламжлал юм. Монголын төр үеийн үед улс орныхоо хөгжил дэвшлийн үндэс болсон хүн амаа өсгөх бодлогыг тууштай баримталж, хүүхэд эхчүүдийг анхаарлынхаа төвд байлгах учиртай. Хүүхэд бол үндэстний ирээдүй, улсын баялаг, айл гэрийн баяр баясгалан, эрхэм дээд эрдэнэ билээ.

Өнөөдөр Алдарт эх болж байгаа бүсгүйчүүдийн дунд хоёр содон тохиолдол байгаа нь гурван хүүхэд төрүүлж, өсгөж байгаад дөрөв дэх төрөлтөөрөө гурван ихэр төрүүлж Алдарт эхийн 1, 2-р одонгийн болзлыг зэрэг хангаж зургаан сайхан үртэй болсон хоёр ч эх иржээ. Баяр хүргэе. Монголын үрс олон болж байна. Улам олон болох болтугай!

Хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг бол асар том хөдөлмөр юм. Хүүхдээ өсгөж байгаа эхчүүдийг “гэртээ ажилгүй” суудаг гэж ярих бол буруу! Энэ бол цаг наргүй, хариуцлага, сэтгэл шаардсан нүсэр, амаргүй ажил. Тийм учраас төр Монгол Улсын иргэнийг эрүүл саруул, зөв сэтгэл, зөв ёс зүйтэй болгон өсгөж, хүмүүжүүлж байгаа эхчүүдийн хөдөлмөрийг дэлхий нийтийн жишигт хүргэн үнэлэх ёстой гэж би боддог.

Бусад улс оронд эхчүүд, хүн амаа өсгөх талаар ямар халамжийн бодлого явуулдаг талаар хэдэн жишээ хэлье. Одоогийн үнэлэмж бол Алдарт эхийн нэгдүгээр одонт эхэд – 200 мянга, хоёрдугаар одонт эхэд-100 мянган төгрөгийг жилд нэг удаа олгож байгаа нь өнөөгийн ханшаар 100 хүрэхгүй доллар юм.

Тэтгэмжийн сард олгох хэмжээ 40-хөн мянган төгрөг байна

Бусад улстай харьцуулахад хүүхэдтэй эхэд жилд Австрали улс хамгийн их 3613 ам.доллар, Унгар 765 ам.доллар, Япон 510 ам.доллар, Польш 278 ам.доллар, Грек 135 ам.доллар олгож байна.

Хөрш ОХУ хүүхэд төрүүлсэн эхэд 3 жилийн туршид тэтгэмж олгодог, эхний 5 сар цалингийн 100 хувиар тэтгэмж олгоод цаашид 40 хувиар тооцож тэтгэмжийг боддог бол манайд жирэмсний 5 сартайгаас эхлэн нийт 12 сарын хугацаанд тэтгэмж олгодог. Тэтгэмжийн сард олгох хэмжээ 40-хөн мянган төгрөг байна.

Эндээс бид эхчүүдийнхээ хөдөлмөрийг хэрхэн үнэлдэг нь харагдах байх. Бид эхчүүдээ бодитоор үнэлэх, баярлуулах талаар нухацтай бодох цаг болсон байна. Хүүхдээ сэтгэл амар өсгөж бойжуулах хэмжээнд эхчүүдийн тэтгэмжийг аваачих талаар Засгийн газар, холбогдох яамд бодлого боловсруулах, шийдэл гаргахыг би дэмжиж ажиллах болно.

Өнгөрсөн жилийн Хүүхдийн баяраар хүүхэд багачууд маань Ерөнхийлөгчдөө хандан хүсэл мөрөөдлөө илэрхийлж, тулгамдаж байгаа бэрхшээл, амьдрах орчин, сум орон нутаг, эх орныхоо тухай бичиж, олон мянган захидал, гар зургийг ирүүлсэн. Хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг харгалзан тусгаж, сайн сайхан ирээдүйг бүтээх орчин нөхцөлийг бий болгохын төлөө 2019-2020 оныг “Хүүхэд хамгаалал, хөгжлийн жил” болгон зарлаж, Засгийн газарт үүрэг чиглэлийг өгсөн. Цаашид ч хүүхдийн төлөөх үйл хэрэг тасралтгүй байх ёстой. Та бүхэнд эх орныхоо ирээдүйг эрүүл саруул өсгөн бойжуулж, хүмүүжүүлж байгаад тань гүн талархал, хүндэтгэл илэрхийлье. Монголын ард түмний нэрийн өмнөөс баярлалаа гэж дахин хэлье. Монголын айл бүхэн амар амгалан, үрс бүр аз жаргалтай, эх болгон сэтгэл тэнүүн байх болтугай. Баярлалаа” гэлээ.
 

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • тэнэг (103.26.193.245)
    эргүү жанхууд ухаан нь хүрэх өөр ажил олдохгүй
    2019 оны 06 сарын 01 | Хариулах
  • Odon, halamjuudaa zogsoo (108.218.234.108)
    1 huuhen odon avah geed nuhurgui huuhed tsuvuulsan, hoolnii mungugui suujiina, Bas 1 huuhen gertee tuleh modgui baij 4-deh huuhdee bur urchilj avsniig yanaa. Uhamsargui yaduu parzit humuus odongiin tuluu huuhed tsuvuulaad tejeej usguj chadahgui, ulsguj zodoj huchirhiilj alj bn. Huchirhiilelees huchirhiilel turnu. Odon, huuhdiin halamjuudaa bugdiig boli. Yamar ch halamjgui bol uhamsartai, bolomjtoi humuusd l uneheer hussen huuhduud l turnu.Ter hireer niit mass chanarjina, huchirhiilel bagasna
    2019 оны 06 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    17 цаг 20 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    17 цаг 46 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    17 цаг 47 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    18 цаг 14 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    18 цаг 16 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    18 цаг 22 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    20 цаг 11 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    20 цаг 33 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    20 цаг 47 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    20 цаг 52 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    21 цаг 2 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    21 цаг 31 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    21 цаг 58 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    22 цаг 0 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    22 цаг 7 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    22 цаг 28 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    22 цаг 42 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    22 цаг 50 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    23 цаг 2 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    23 цаг 13 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК