Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН жагсаж, МАН "попорсон" долоо хоног

2019-6-02
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногт улс төрд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


 

-ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган боллоо-

Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган энэ сарын 27-28 өдрүүдэд Төрийн ордонд боллоо. Хоёр өдөр үргэлжилсэн тус чуулганаар чанартай боловсрол олгож, ядуурлыг бууруулах зорилтын хэрэгжилт, эх, хүүхэд, өсвөр насныхны болон нийт иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Тогтвортой хөгжлийн зорилтыг хангаж буй байдал, орон бүрийн парламентуудын хүрсэн үр дүн, туршлага, сургамжийг хэлэлцсэн юм. Монгол Улсын Их Хурал олон улс, бүс нутгийн хэмжээний ийм чуулганыг өмнө нь гурван удаа зохион байгуулж байсан бөгөөд өнгөрсөн оны зургаадугаар сард “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын зөвлөгөөнийг зохион байгуулсан билээ. Энэ удаагийн чуулганд ОУПХ-ны гишүүн ба гишүүн бус Ази, Номхон далайн бүсийн 30 гаруй орны болон олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцох юм. 1899 онд байгуулсан ОУПХ дэлхийн 179 парламентыг эгнээндээ нэгтгэсэн, НҮБ-д ажиглагчийн статустай олон улсын томоохон байгууллага юм. Монгол Улс ОУПХ-нд 1962 онд элссэн бөгөөд эдүгээ УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Саранчимэг, Н.Учрал нар ОУПХ-ны бүрэлдэхүүн хороодод гишүүнээр ажилладаг.

 

-Г.Батхүүгийн амь хохирсон хэрэгт хяналт тавихыг ОУПХ-ноос хүсэв-

Олон улсын парламентын холбооны тэргүүн Габриела Күвас Барронтай УИХ дахь АН-ын зөвлөлийн төлөөлөл өнгөрөгч мягмар гарагт уулзсан юм. Энэ үеэр АН-ын зөвлөлийн төлөөлөл Г.Батхүү агсны амь хохирсон хэрэгт хөндлөнгийн хяналт тавихыг ОУПХ-ноос хүслээ. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат уг асуудлыг улс төртэй холбож, буруу шийдвэрт хүрэхээс болгоомжлон ийн хүсэлт гаргаж буйгаа тайлбарласан юм. Энэ үеэр Г.Батхүү агсны дүү П.Батсайхан "Дээд зэргийн хамгаалалттай Төрийн ордонд хүн амиа алдсан хэрэг өмнө нь гарч байгаагүй. Эрүүл саруул байсан ахынхаа амь хохирсон хэргийг яаралтай, үнэн зөвөөр шийдүүлэх хүсэлтэй байна" гэв. Харин ОУПХ-ны тэргүүн хатагтай Габриела Күвас Баррон "Хэрэг явдлыг анхааралдаа авч, Парламентчидын хүний эрхийн хороонд холбогдох чиг үүрэг өгч, ажиллах боломжоор хангахыг хичээнэ" гэдгээ илэрхийлсэн юм. Ийн уг хэргийг шалгаж шийдвэрлэхэд ОУПХ-ноос хөндлөнгийн хяналт оруулвал хэрэг шударгаар шийдэгдэнэ гэдэгт олон хүн итгэж байгаа юм.

 

-Л.Оюун-Эрдэнэ: Зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулгахаас аргагүй-

Засгийн газрын лхагва гарагийн ээлжит хуралдаанаар нийтийн эзэмшлийн газруудыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудлыг цэгцлэх шийдвэр гаргасан. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Өнгөрсөн 27 жилийн хугацаанд төлөвлөлтгүй газар олгосон нь нийслэлийн агаарын бохирдол, автозамын түгжрэлийн шалтгаан болсон. Тиймээс одооноос газар олгох, хот төлөвлөх асуудлыг урт хугацаанд бодож шийдвэрлэх шаардлагатай. 2012 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хөрөнгийн биржийн баруун талд байрлах 0.7 га газар, 2012 он Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнгийн 0.24 га газар, Монгол, Туркийн найрамдлын цэцэрлэгийн дэргэд 1.8 га, МУИС-ийн урт талын оюутны талбайг Улаанбаатар хотын банкинд тус бүр 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Мөн Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбайн урд талын хэсэг, Цэдэнбалын нэрэмжит талбайг ч хувийн хэвшилд олгосон асуудал бий. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар газар олгох асуудлыг цэгцлэх төлөвлөгөө боловсруулах ажлын баг гаргахаар боллоо. Түүнчлэн 100 гаруй аж ахуйн нэгжид Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн эзэмшлийн газраас олгосон асуудал бий. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар тус төвийг улсын төсөвт байгууллага болгон өөрчлөн байгуулахаар шийдвэрлэсэн. Төр хувийн хэвшлээ дэмжинэ. Гэхдээ бизнес эрхлэхийн тул нийслэлийн төв талбай, хүүхдийн зуслангийн газрыг авч болохгүй. Цаашдаа зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулгахаас өөр аргагүй болж байна. Ирэх долоо хоногийн даваа гарагт Засгийн газрын гишүүд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтай танилцаж, газар олголтын асуудлыг хэлэлцэнэ” гэсэн юм. Энэ үеэр, БНХАУ-ын аж ахуйн нэгжид хүлэмжийн аж ахуйн зориулалтаар 50 га газар олгох асуудал үнэн эсэхийг тодруулахад, “Тийм зүйл байхгүй. БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд энэ асуудлаар ХААИС-ийн удирдлагатай уулзаж санал солилцож байсан ч хэрэгжүүлээгүй. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаадын аж ахуйн нэгжид хүлэмжийн зориулалттай газар олгохгүй байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд үүрэг болгосон” гэдгийг ч хэлсэн юм. Уг мэдэгдлийн дараахан буюу энэ пүрэв, баасан гарагт Баянгол дүүрэг зөвшөөрөлгүй газар барьсан барилгыг нурааж явган хүний замыг чөлөөлсөн билээ.

 

-АН бүх нийтийн жагсаал зохион байгууллаа-

Өнгөрөгч баасан гарагт АН-аас "Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал"-ыг орон даяар зохион байгууллаа. Тэд эрх баригч МАН-ын бодлогогүй алхам, дотоод зөрчил, авлига хээл хахууль, хариуцлагагүй байдлаас болж Монгол Улсын нийгэм, эдийн засагт учирч буй хүндрэл, хүчирхийллийг эсэргүүцэж жагссан юм. Жагсаалд нийт 40 мянга гаруй иргэн оролцсон. Тодруулбал, нийслэлийн төв талбайд 30 мянган хүн, 10 гаруй аймгийн төвд нийтдээ 12 мянга гаруй иргэн жагссан гэдгийг намын дарга С.Эрдэнэ мэдэгдсэн юм. Тэрбээр "Гүйцэтгэх засаглалын түвшинд хариуцлагын асуудал үгүй болсноос үүдэж төрийн албан хаагчид ажлын байран дээрээ амь насаараа хохирох, албан тушаалтны хариуцлагагүй байдлаас болж олноороо амь үрэгдэх, осолдох, хаагчид дэглэлтийн золиос болж амь нас, эрүүл мэндээрээ хохирох үзэгдэл сүүлийн үед байнга тохиолдох боллоо.

Тухайлбал, цэвэрлэх байгууллагад ажил үүргээ гүйцэтгэж явсан залуус амь насаа алдсан. Гэтэл байр өгөхдөө баахан суртчилгаа хийлээ. Яаж байгаа юм бэ, үхсэнийх нь төлөө шагнал болгож байгаа юм уу. Уг нь татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Удаа дараа иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон "Амьд явах эрх"-энд халдсан ноцтой үйлдэл гарсаар атал Засгийн газар дорвитой арга хэмжээ авсангүй. Зохих албан тушаалтнуудад хариуцлагыг нь үүрүүлэлгүй үл тоосон байдлаар хандсаар ирсэнд ард иргэд нийтээрээ бухимдаж байна. Үүнээс гадна 2016 онд Монгол Улсын нийт гадаад өр 24 тэрбум доллараар хэмжигдэж байсан бол 2018 оны эхний хагасын байдлаар буюу гуравхан жилийн дотор 5.5 тэрбум доллараар нэмэгдэж 29.5 тэрбумд хүрээд байна. Цаашид энэ тоо өдөр, сараар нэмэгдсээр 2021 он гэхэд Монгол Улс өрийн дарамтад орж, эдийн засагт “Улаан гэрэл” асах бодитой аюул нүүрлэсэн. Түүнчлэн дотоод эдийн засгийн нөхцөл байдал, зах зээлээ дутуу дулимаг тооцоолж , махны экспортын хэт задгай бодлого хэрэгжүүлсний улмаас зах зээлд махны үнэ түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрч иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ. Зөвхөн мах гэлтгүй бензин шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр байхад Засгийн газар, салбарын сайд нь дорвитой арга хэмжээ авч чадалгүй өдийг хүрлээ. Харамсалтай нь, салбарын сайдуудынхаа энэ мэт хариуцлагагүй, увайгүй үйлдлийг Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх өөгшүүлэх мэт өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариуцлагын асуудал яригдсангүй, тооцсонгүй. Сүржин даржин амлалт өгсөн Ерөнхий сайд хаана байна вэ. Иймээс АН сөрөг хүчний хувиар эрх баригчдаас "Хариуцлага нэхэх сарын аян" зарласан" гэсэн юм.

 

-Засгийн газрыг яаралтай огцруулах шаардах бичгийг УИХ-ын даргад хүргүүллээ-

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдааны үеэр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын дэд дарга Энх-Амгаланд шаардах бичиг гардуулсан юм. Тэрбээр "Өчигдөр АН-аас "Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал"-ыг орон даяар зохион байгуулсан. Монголчууд бидний ардчилалаар олсон ололт амжилтыг үгүйсгэж, тусгаар Монгол Улсын улс төр, эдийн засаг, гадаад бодлогын тулгууруудыг ганхуулж, төрийн эрх мэдэл хуваарилалтын зааг уялдааг алдагдуулан зөрчилдүүлж, Үндсэн хууль, хуульт ёсыг үгүйсгэн, өөрсдийн хувийн дур зорго, гэр бүлжсэн явцуу ашиг сонирхол, хоорондын өс хонзон, фракц бүлгийнхээ албан тушаалын төлөөх тэмцэлд ард нийтийг айдас бухимдалд автуулж, Монгол хүнийг ядууруулж, Монгол орныг дарангуйлалын зүг хөтлөх санаархал газар авхуулж байгааг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намаас Засгийн газрыг яаралтай огцруулах шаардах бичгийг хүргүүлж байна. Энэхүү шаардах бичигт авлига хариуцлагагүй байдал нүүрэлсэн энэ Засгийн газрыг нэн даруй огцоруулах хэд хэдэн үндэслэл байгааг дурдсан.

ЖДҮ-д холбогдсон гишүүдийн асуудлыг шийдвэрлэхгүй, олон сая ам.долларын авлига, төрийн албан хаагчдын авлигын асуудлуудыг хуулийн цоорхой харж хэрэгсэхгүй болгож байгаа, иргэдийн сонгох эрхэнд халдсан, худал хийрхэл, амлалт хэрээс хэтэрч сандал, суудал булаацалдсан хэрүүл тэмцэл хүний амиар хэмжигдэх хүртлээ хурцдаж, төгрөгийн ханш унаж, бензин тос, өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, хүнсний аюулгүй байдал алдагдаж, хоолны хордлого болон сүрьеэ өвчин тархлаа. Иймд УИХ-ын даргыг үүргийг орлон гүйцэтгэж байгаа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд албан ёсоор шаардлагыг хүргүүлж байна" гэсэн юм.

 

-Хүүхдийн мөнгийг энэ сараас олгож эхэлнэ-

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 1-нээс олгох болсон талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг баасан гарагт Төрийн ордонд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Засгийн газраас 2018 оны тавдугаар сард нийт хүүхдийн 80 хувь буюу 912 мянган хүүхдэд Хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргаж, 2019 оны төсөвт 218 тэрбум төгрөг баталсан. Харин Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Хүүхдийн мөнгөний асуудлыг дахин хэлэлцсэн. Ингээд хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт мөнгийг зургадугаар сарын 1-нээс олгоно. Одоогоор нэмэлт 12.3 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийг ХНХ-ын сайдын багцад багтсан төсвөөс гаргах боломжтой. Ямар нэг хууль зөрчигдөхгүй. Одоогийн байдлаар нэмэлт 80 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан байна. Ингэснээр нийт хүүхдийнхээ 86 хувьд хүүхдийн мөнгө авахаар болж байна. Хэрэв хүсэлт гаргаж амжаагүй байгаа бол харьяа аймаг, дүүргийнхээ хөдөлмөр халамж үйлчилгээний байгууллагад хандах боломжтой" гэлээ. Үүнээс гадна тэрбээр "Нийт хүсэлт гаргасан өрхийн хүүхдэд мөнгө олго гэж байгаа. Гэхдээ 670 гэдэг оноог авч үзэх хэрэгтэй. Яагаад гэвэл хүүхдийн мөнгөн олгоход нэмэлт эх үүсвэр шаардагдах магадлалтай" гэсэн юм. Үүнтэй холбоотойгоор эцэг эхчүүд "Хэн олон будаа агшаагчтай вэ гэдгээс хамаарч Засгийн газар хүүхдүүдийг ялгаварлаж байна" хэмээн ундуйцаж байгаа. Угтаа Монгол Улсын баялаг болсон хүүхэд бүрт мөнгөн тэтгэмжийг олгохдоо 670 гэдэг оноог чухалчилмааргүй байгааг энд онцолъё. Учир нь хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгоно хэмээн мэдэгдсэн юм. Гэсэн атлаа босго оноо тогтоож буй нь попорол гэхээс өөр юу гэх билээ.

 

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (182.160.36.192)
    АН мөнгөөр хэдэн хог новш цуглуулж гэмт хэргээ замхруулах гэж оролдсон долоо хоног.
    2019 оны 06 сарын 03 | Хариулах
  • зочин (202.9.42.240)
    Хамгиин хачирхалтай нь хамгиин хурдан илрэх боломжтой гэмт хэрэг нь таавар болдог байна. Хамгиин их камерттай сонор сэрэмжтэй байлгадаг төриин ордонд хүн үхэхэд бичлэг байхгүй байнаа гэдэгт ямарч хүн итгэхгүй .Санаатай алтага болжээ гэж харагдаж байна.
    2019 оны 06 сарын 03 | Хариулах
  • зочин (66.181.161.90)
    монголыг 30 жил хулгайлж ,гадныханд найр тавьсан АН-Г булааж авсан ,луйварын бүлэглэлд ,засгаар тоглох эрх байхгүй шүү
    2019 оны 06 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    17 цаг 22 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    17 цаг 48 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    17 цаг 49 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    18 цаг 16 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    18 цаг 17 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    18 цаг 24 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    20 цаг 13 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    20 цаг 35 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    20 цаг 49 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    20 цаг 54 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    21 цаг 4 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    21 цаг 33 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    22 цаг 0 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    22 цаг 2 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    22 цаг 9 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    22 цаг 30 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    22 цаг 44 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    22 цаг 52 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    23 цаг 3 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    23 цаг 15 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК