зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардчилсан намыг баянголжуулах хөдөлгөөн

2019-6-04
0
ЖИРГЭХ

Баянгол дүүргийг “Эрдэнэ вангийн хошуу” хэмээн егөөддөг. Нэрт нийтлэлч Баабар энэ егөөдлийг нь “Баян горхины далайн дээрэмчин” хэмээн баяжуулан, утгажуулсан билээ. С.Эрдэнэ эрх мэдэл, эд мөнгөөр дулдуйдан бүхэл бүтэн дүүргийг эзэмшлээ болгосныг нь ийнхүү олон нийтэд ил тод зарласан хэрэг. С.Эрдэнэ хэмээх энэ улстөрч 1995 онд Баянгол дүүргийн МҮАН-ын хорооны дарга болж, хойтон жил нь дүүргийн Засаг даргаар томилогдсоноос хойш тус дүүргийг хувьчилж авсан мэт загнах болжээ. Засаг даргаар дөрвөн жил ажиллахдаа төрийн ажил хийхийн оронд улс төрийн хор найруулж, албан тушаалын наймаа тохироо хийсээр өөрийн тойрон хүрээлэгчдээ Баянгол дүүргийн төр захиргааны байгууллагуудад тараан байршуулсан гэдэг. Энэхүү аалзны тор мэт сүлжээгээ С.Эрдэнэ аливаа сонгууль, албан тушаалын төлөөх тэмцэлд сурамгай ашиглаж ирсэн байдаг.

Тэрээр МоАН-ын дарга, МоАХ-ны дарга, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, Нийслэлийн ардчилсан намын даргаар ажиллахдаа нам, холбоо, төрийн агентлагаа баянголжуулах ажлыг л хийсэн гэхэд болно.

Өөрөөр хэлбэл хаана ч очсон тойрон хүрээлэгчдээ баасны ялаа шиг шавуулж аваад, балмад залхай, хууль бус үйлдлүүдээ гардан гүйцэтгүүлдэг байжээ. Энэ арга барилаараа С.Эрдэнэ эдүгээ Ардчилсан намыг самарч байна.

 

АН-ын баянголжуулсан нь

Ардчилсан намын бүх шатанд, орон нутгийн бүх салбар нэгжүүдэд Баянгол дүүргийнхэн зайгүй чигжжээ. Тухайлбал, С.Эрдэнийн эхнэр Баянгол дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дарга, хүргэн нь Баянгол дүүргийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч, хүү нь Хан-Уул дүүргийн Ардчилсан намын дэд даргаар ажилладаг. Мөн Дорнод аймгийн Ардчилсан намыг тэр чигт нь Баянгол дүүргийнхэн буюу С.Эрдэнийн амьгүй албатууд удирдах болжээ. Тодорхой дурдваас Дорнод аймгийн Ардчилсан намын дарга нь Улаанбаатараас аваачсан, С.Эрдэнийн гарын хүн. Тус аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны даргаар Баянгол дүүргийн ТҮК-д ажилладаг хүнийг тавьжээ. Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын Ардчилсан намын дарга нь Баянгол дүүргээс очсон хүн бий гэнэ. Ийм жишээ орон нутагт захаас аваад олон. Баянгол дүүргийн Эрдэнэ вангийн хошуу болгосон шигээ Ардчилсан намыг Эрдэнэ даргын нам болгочих вий гэсэн болгоомжлол олон хүнд төрж эхэлжээ.

 

Баянголыг Эрдэнэжүүлсэн нь

Баянгол дүүргийг С.Эрдэнэ өөрийн хувийн компани мэт болгосон тухай олон жилийн өмнөөс иргэд ярьж, шүүмжилж ирсэн.  Үнэхээр ч тийм. Аалз шүлсээрээ тор нэхэж байж хоол идшээ барина. Авлигачид ялгаагүй. Аалзны тор мэт албан тушаалын тороо нэхэж байж төрийн мөнгийг шимэгчлэнэ.

С.Эрдэнийн Баянгол дүүрэг дэх сүлжээг тус дүүргийн ИТХ-ын жишээн дээр өгүүлье.

2012-2016 он.

С.Эрдэнэ сүүлийн хориод жил Баянгол дүүргийн ИТХ-д өөрийн эхнэр, хүүхэд, хүргэн, бэр, ах дүүс хийгээд ойр дотнын хүмүүсээ нэр дэвшүүлэн сонгуульж ирсэн байдаг. Тухайлбал, 2012 оны орон нутгийн сонгуульд Баянгол дүүргийн ИТХ-д С.Эрдэнийн эхнэр, охин, хүргэн, дүү, дүүгийнх нь хүүхэд, аавынх нь дүүгийн хүүхэд, эгчийнх нь хүү, “Гурван Тамир” хувийн сургуулийнх нь багш, ажилтан, ресепшнүүд, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч нь нэр дэвшиж байжээ. Тухайн үед сонин хэвлэлд гарсан мэдээллээр, Баянгол дүүргийн ИТХ-д С.Эрдэнийн хамааралтай дараахь хүмүүс сонгогдсон байна.

Н.Нинжбадгар С.Эрдэнэ сайдын эхнэр.

Э.Содгэрэл С.Эрдэнэ сайдын охин.

Э. Ганболор С.Эрдэнэ сайдын хүү.

Б.Лхагвасүрэн С.Эрдэнэ сайдын хамаатан, НДЕГ-т ажиллаж байсан.

Б.Мөнгөнсүх С.Эрдэнэ сайдын бие хамгаалагч

Л.Баттулга С.Эрдэнэ сайдын жолооч

Г.Энхболд С.Эрдэнэ сайдын хүргэн, НДЕГ-т ажиллаж байсан

Т.Сэр-Од С.Эрдэнэ сайдын бие төлөөлөгч

Т.Мөнх-Очир УИХ-ын гишүүн С.Эрдэнийн туслах.

Б.Бурмаа С.Эрдэнийн ойр шадар хүн. “Төгс эрдэм” сангийнх нь захирал байсан

Д.Дэлгэрбат НДЕГ-т ажиллаж байсан.

Э.Мандхай С.Эрдэнэ сайдын бие төлөөлөгч

Т.Төгөлдөр “Гурван тамир” сургуулийн багш

Ц.Отгонбаяр С.Эрдэнийн “Молор трейд”, “Эрдэнэ”  зэрэг компаниудад нь ажиллаж байсан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн

Дүүргийн ИТХ дэх энэхүү ураг төрөл, ашиг сонирхлын бүлэглэлийн гар хөл нь дүүргийн Засаг даргын Тамгын газар болон харьяа төрийн байгууллагуудад нь шигдэн ажилладгийг өмнөх дөрвөн жилийн албан тушаалын бялуун хуваарилалтаас харж болохоор ажээ. 2012-2016 онд Баянгол дүүргийн Засаг даргын орлогчоор ажилласан Г.Энхболд С.Эрдэнийн хүргэн бол Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажилласан Т.Нямцэцэг С.Эрдэнийг НДЕГ-ын дарга байхад Мониторингийн хэлтсийнх нь даргаар ажиллаж байжээ. Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын  Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн даргаар өмнөх дөрвөн жил ажилласан Д.Дулмаа,  Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга байсан Б.Сүрэнхүү нар мөн л С.Эрдэнийн үед НДЕГ-т ажиллаж байсан аж.

 

2016-2020 он.

Баянгол дүүргийн ИТХ 41 төлөөлөгчтэй. 10 нь МАН-аас, 31 нь АН-аас сонгогджээ. АН-аас сонгогдсон 31 төлөөлөгчийн 27 нь С.Эрдэнэтэй холбоотой, түүний ураг төрөл, ойр дотныхон. Өөрөөр хэлбэл Баянголын ИТХ Иргэдийн төлөөлөгчдийн хурал биш Эрдэнийн төлөөлөгчдийн хурал болж хувирчээ. С.Эрдэнийн төлөөлөгчид, ойр дотныхон гэдгийг түүний гар хөл гээд ойлгочиход болно. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, Нийслэлийн Ардчилсан намын дарга зэрэг албыг хашиж байхдаа ажилд авсан хүмүүс нь.

С.Эрдэнийн удирдлага дор, эсвэл хувийнх нь компани, төрийн бус байгууллагад ажиллаж байсан шууд хамаарал бүхий хүмүүс дүүргийн ИТХ-ын олонхийн бүлгийг тэр чигт нь бүрдүүлсэн нь Баянголыг Эрдэнэ вангийн хошуу мөн гэдгийг батална.

Энэ бол орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага хийгээд төр захиргааны анхан, дунд шатанд ашиг сонирхлын асар том зөрчил бий болж, мафижиж байгаагийн илрэл. Хүлцэн тэвчиж, хүлээн зөвшөөрөх аргагүй хуйвалдаан юм.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
Үе үеийн УИХ-ын даргууд
УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (182.160.38.44)
    одонтуяа эм мэгжийг зайлуулаач ээ. намчирхаад тэнэгэгтэж өгдөг пизда
    2019 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (182.160.38.44)
    гахайжуулах гахайн түрс шахах ардчилсан гахайн мөрөөдөл
    2019 оны 06 сарын 04 | Хариулах
  • ЧД иргэн (112.72.11.102)
    Ямар заваарсан хог шаар вэ. Энэ бах мэлхийг Ардчилсан намын малууд нь хөөгөөд явуулж чадахгүй юм уу. Үнэн бол арай юмаа.
    2019 оны 06 сарын 04 | Хариулах
  • зочин (202.9.42.84)
    АН төрийн биш төрлийн нам болсон бол шүүх татан буулгаж хувьд шилжүүлэх болжээ
    2019 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (122.201.22.81)
    үнэн . 12-16 онд хороо дүүрэг галзуу солиотой улсаар дүүрсэн. айж ичнээ гэдгийг мэдэхгүй дүүрэг бол хувийн компани болсон. аан- д үнэхээр дарамттай бсан. одоо ч адил. бгд- эднээс салах хэрэгтэй бна. эрдэнэ гуай ямар их байшин барьж мөнгө угааж бнаа.
    2019 оны 06 сарын 04 | Хариулах
  • иргэн (43.228.130.66)
    үнэн бол харамсалтай
    2019 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (203.91.112.198)
    нөгөө хүзүүгүй тарвага чинь гутлаа тослоод зангиа зүүх гэсэн чинь хүзүүгүй тул зангиа зүүж болохгүй болхоор хүзүүгээ уртасгахаар гадаадруу явжээ
    2019 оны 06 сарын 04 | Хариулах
  • Баянголын иргэн (202.21.113.82)
    Энхболд гэгч Эрдэнийн хүргэн одоо Баянгол дүүргийн ИТХ-ын дарга болчихсон, бүгдийг шийддэг даам гарсан амьтан байна.
    2019 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (59.153.114.76)
    монголын ард тумен одоо мэддэг болсон Эрдэнийг хэзээч дахин сонгохгуй харин АН ынхан нэн яаралттай намаа салгаж авах хэрэгтэй тэгэхгуй бол баянголчууд их хуралд ороод ирнэ шуу онц их хурлаа яаралтай хуралдуулаачээ энэ тэмцэл хийгээд бгаа залуучууд ямар удаан юм бэ жагсаал хийгээч бид нэгдэнэ бэлэн бн
    2019 оны 06 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    10 цаг 39 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    12 цаг 19 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    12 цаг 24 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    12 цаг 29 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    12 цаг 33 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    Өчигдөр 19 цаг 36 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    Өчигдөр 16 цаг 57 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Өчигдөр 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • ДЭМБ: Электрон тамхи нь хорт хавдар, мутац үүсгэж, нөхөн үржихүйд хорт нөлөөтэй
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК