зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ын саналаар УИХ дахь шинэ гишүүд дахин сонгогдохгүй

2019-6-04
0
ЖИРГЭХ

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж дэмжсэн. Тодруулбал, ирэх оны сонгуулийг улсын хэмжээнд нэг тойрог хувилбараар явуулахаар шийдвэрлэхийг дэмжсэн. Энэ нь Монгол Улс дахь 33 нам 76 хүртэлх нэр дэвшигчийг дэвшүүлж болох бөгөөд үүнээс нэг сонгогч нэг нэр дэвшигчийг сонгох юм. Ингэснээр МАН-ын саналаар УИХ-д шинээр сонгогдсон 40 гишүүн дахин сонгогдох “боломжоо” алдах эрсдэлтэй гэж зарим улстөрчид хэлж байна. Үүнд УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэж байна.

 

О.БААСАНХҮҮ: Монгол Улсад бодлогын салбарын гэсэн хоёр нам байх ёстой. 1990 оноос хойш зөвхөн салбарын нам бий болсон. Салбарын нам гэдэг нь намын хороо, үүртэй. Үүгээрээ дамжуулж, төрийн албыг 60 тэрбумаар наймаацуулдаг. АН ялбал 20 мянган яллагддаг. МАН ялбал 25 мянган хүн яллагддаг. Үүнээс гадна ах, дүү нараа бүгдийг нь дарга болгочихдог. Ийм тогтолцоотой үед энэ хувилбараар сонгууль явуулбал жижиг намуудад боломж өгөхгүй гэсэн үг. Учир нь Монгол Улс даяар салбаруудыг хэн нэгэн ямар нэгэн сурталчилгааны цаасыг хүргэж өгөхийн тулд тодорхой зардал гарна. Тодорхой хэдэн хүн тэнд ажиллана. Тэрийг л зөвхөн МАН, АН хоёр нам хийж чадна. Монгол Улсыг зориуд нэр нь унасан хоёр нам сонгуульд оруулахгүй байх дарангуйллын тогтолцоо руу оруулж байна. Гэхдээ энд миний санаа зовох асуудал биш. Тэртэй тэргүй УИХ-д шинээр сонгогдсон 40 гишүүн бий. Эдгээр гишүүн дэмжихгүй байх гэж бодож байна. Учир нь энэ хуулийн төсөл батлагдах юм бол эдгээр гишүүн дахин сонгогдохгүй.

 

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан: УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /өчигдрийн/ хуралдаанаар улс нэг тойрог байна гэдгийг дэмжсэн. Учир нь жижиг тойргуудад мөнгө их тардаг. Тиймээс том тойрог байсан нь дээр гэсэн саналыг гаргаж дэмжсэн. Энэ асуудал дараа долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэх байх. Том тойргоор явуулна гэдэг улс эх орны ирээдүйн эрх ашигт хэрэгтэй гэж харж байна. 76 жижиг тойрогт хуваагдахаар зарим тойрог нь сургуулийн илүүдэлтэй, зарим нь огт сургууль байхгүй байх жишээтэй. Лобби хийж чадсан зарим гишүүд нутаг руугаа зам тавиад байдаг. Гэтэл зарим нутагт замын бүтээн байгуулалт огт байхгүй байх зэрэг асуудал их. Тиймээс улс эх орны хөгжлийн нэгдсэн бодлоготой болох үүднээс улс нэг тойрох байх нь зөв.

 

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛД: Үндсэн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас мажоритар системеер зохион байгуулах нь зөв байх. Хэрэв Үндсэн хуульдаа пропорционал байж болно гэж тусгавал хуулийнхаа дагуу явах байх. Томсгосон буюу “Монгол Улс-Нэг тойрог” гэж байгаа нь хэд хэдэн давуу талтай. Улсын төсөв хөгжлийн гол асуудалдаа биш 76 тойрогт хуваагдаж байгааг зогсоох боломжийг нээнэ. Улсын төсөв жижиг тойргуудын асуудалд зарцуулагдах бус нэгдсэн бодлогоор улс орны хөгжилд зайлшгүй хэрэгцээтэй ажилд зарцуулагдах боломжтой болох юм. Мөн хувьчилж авах системийг халж, мөнгөтэй хүмүүс жижиг тойргийг худалдаж авдаг асуудлыг таслах давуу талтай гэж харж байна. Харин шинээр байгуулагдсан намуудад эрсдэлтэй байхыг үгүйсгэхгүй. Сонгогчдоос авсан саналаараа эрэмблэгдээд эхний 76-д орсон хүн л УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй болно гэсэн үг шүү дээ.

Шигшүүрийн хувьд бол энэ нь зөв.

Гэхдээ танигдаж амжаагүй шинэ гишүүд, шинэ нэр дэвшигчдэд нэлээд хүндрэлтэй байх талууд бий. Тиймээс бид аль аль талыг нь сайтар судалж үзээд, саналаа илэрхийлэх ёстой. Одоогоор би дэмжинэ, дэвжихгүй гэсэн байр суурийг илэрхийлэхгүй. Нэг сайшаалтай заалт орж ирж байгаа нь УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийг тус бүрдээ хуультайгаар зохион байгуулах юм. Орон нутгийн сонгуулийг орон нутгийн сонгуулийн тухай хуулиар, УИХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуулийн тухай хуулиар гэх мэт. Бас нэг сайн заалт нь эдийн засгийн чадавхиа харж тооцоолоогүй хэт их популизмтай мөрийн хөтөлбөрүүдийг хязгаарласан заалт юм. Хэт их бэлэн мөнгөний амлалт өгсөн мөрийн хөтөлбөрүүдийг хааж өгөх заалт орж ирж байгааг дэмжиж байгаа.

 

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ: Эрх барьж байгаа нам өөртөө тохируулж сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь сөрөг үр дагавартай. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна уу гэвэл байна. Монгол Улс нэг тойрог байна гэхээр шинээр гарч ирж байгаа, асуудлыг өөрөөр хардаг чадварлаг хүмүүс орж ирэх хаалгыг барьж байна гэж олон гишүүн шүүмжилж байгаа. Үүнийг бид бодолцох л ёстой. Олон жил УИХ-д суусан ч хийсэн зүйлгүй хүмүүс зөндөө байна. Тиймээс энэ асуудлыг маш сайн судалж байж шийдвэрлэх ёстой. Олон удаа сонгогдоод иргэдэд танил болчихсон, тойргийнхоо иргэдийн аргалаад сурчихсан хүмүүс бий. Гэтэл сонгогдсон тойрог нь хөгжсөн зүйл байхгүй байдаг. Ийм хүмүүст дахин сонгогдох боломжийг нээж өгч байгаа юм уу гэж харж байгаа. Аргалаад сонгогдоод сурчихсан хүмүүст л зориулсан заалт гэж харж байна.

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
Үе үеийн УИХ-ын даргууд
УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.161.26)
    Ерөнхийлөгчийн авсан саналаас 2 дахин илүү санад авбал ерөнхийлөгчөөс хүчтэй гэсэн баталгаа болно.
    2019 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.186.38)
    Meegiin karmaandah luibarchid,nuuts amrag ni yaj songogdohobdee
    2019 оны 06 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    10 цаг 40 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    12 цаг 20 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    12 цаг 25 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    12 цаг 30 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    12 цаг 34 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    Өчигдөр 19 цаг 36 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    Өчигдөр 16 цаг 57 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Өчигдөр 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • ДЭМБ: Электрон тамхи нь хорт хавдар, мутац үүсгэж, нөхөн үржихүйд хорт нөлөөтэй
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК