Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бие даагчдыг “багалзуурдах төлөвлөгөө”

2019-6-04
0
ЖИРГЭХ

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ажлын хэсгээс Монгол Улсыг бүхэлд нь нэг тойрог болгох санал гаргажээ. Энэ тухай Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан “Сонгуулийн хуультай холбоотойгоор УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Бүлэгт  Сонгуулийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийнхэн мэдээлэл өглөө. 2017 онд УИХ-ын даргын захирамжаар Сонгуулийн гурван хуулийг санаачилж, өргөн барих асуудлаар ажлын хэсэг томилогдож ажилласан. Зөвхөн МАН-ын гишүүд бус УИХ-д суудалтай нам, бие даагч гишүүдийн төлөөлөл бүхий 12 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан.

Бид цаашид нэг хуулиар гурван сонгууль явуулах эрхзүйн боломжгүй гэдэг том сургамж авсан. Үүний дагуу Ерөнхийлөгч, УИХ, орон нутаг, сум дүүргийн сонгууль тус тусдаа хуулиар явах зайлшгүй үндэслэл байна гэж үзсэн. Монгол Улс өнгөрсөн хугацаанд долоон удаа сонгууль зохион байгуулсан.

Ингэхдээ дөрвөн удаа мажоритар, нэг удаа холимог, бусад нь томсгосон тойргийн тогтолцоогоор сонгууль хийсэн байна. Ингээд бид өнгөрсөн сонгуулиудын судалгааг авч үзэн цаашид Монгол Улс ямар тогтолцоогоор сонгууль зохион байгуулах вэ гэдгийг авч үзсэн. Иргэд улс төрийн нам гэхээсээ илүү УИХ-д өөрийнхөө төлөөллийг туршлагатай, нэр цэвэр, тулхтай хүнээр бүрдүүлэх хүлээлттэй байна. Өнөөдрийг хүртэл Сонгуулийн хуулийг батлахдаа тухайн үед эрх барьж байсан намд ашигтай байдлаар баталж ирсэн байна. Цаашид Монголын ард түмэнд ашигтай хувилбар нь юу вэ гэдгийг ажлын хэсэг дээр судалсан.

Бидэнд дөрвөн хувилбар байна. Тухайлбал, одоогийн байгаа жижиг 76, мөн өмнөх томсгосон буюу олон мандаттай, бүсчилсэн, дөрөвдүгээрт Монгол Улс нэг тойрог гэсэн хувилбараар сонгууль хийх эрх зүйн боломжтой байна. Ажлын хэсэг нэлээд нухацтай авч хэлэлцээд дээрх хувилбарын аль нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод хэрэгтэй вэ гэдэг дээр давуу болон сул тал дээр судалгаа хийж үзээд Монгол Улс нэг тойрог гэсэн тогтолцоо нь зөв байна гэж үзсэн” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Өмнө нь УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл, С.Оюун нарын гишүүн ийм хувилбар бүхий хуулийн төсөл парламентад өргөн барьж байв. 2016 оны Сонгуулийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх үеэр МАХН-ын зүгээс ч ийм саналыг гаргаж байлаа.

Гэвч дэмжлэг хүлээж чадаагүй юм. Э.Бат-Үүл, С.Оюун нар хуулийн төслөө өргөн барих үед санал тоолох хар машин байгаагүй учраас дэмжих боломжгүй гэж тайлбарладаг бол Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын санал улс төрийн шалтгаанаар парламентын босго даваагүй нь хэн бүхэнд ойлгомжтой.

Харин энэ удаад эрх баригч МАН-ын зүгээс Монгол Улсыг бүхэлд нь нэг тойрог болгох хуулийн төслийг Л.Энх-Амгалангаар дамжуулж “гэрэл цохиулав”. Сөрөг хүчин АН, парламентын гадна яваа намууд эл хуулийн төслийг дэмжих эсэхийг хэлж мэдэхгүй. Одоогоор байр сууриа илэрхийлээгүй явна. Сонгуулийн хууль гэдэг аль нэг нам, эвслийн давамгайллаар бусдын саналыг тусгаж өөрчилдөг учраас тийм ч амархан шийдэх асуудал биш.

Гагцхүү Монгол Улс бүхэлдээ нэг тойрог болбол бие даагчид хаачих вэ гэсэн асуулт гарч ирэх юм. АН, МАН-ын тухайд тухайн нэр дэвшигчээ саналын хуудсанд оруулж таарна. Харин тэрхүү саналын хуудсанд бие даагчдын төлөөлөл багтах уу гэдэг нь өнөөдөртөө асуултын тэмдэгтэй үлдэх нь.

Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалангийн хэлснээр “Урт жагсаал гарах юм уу гэж хүмүүс ойлгож байх шиг байна. Жагсаалтаас нэг л хүн дугуйлна гэж хуулийн төсөлд орж ирж байна. Иргэд сонголттой байхыг хүсдэг. Цөөхөн хүн оруулж ирээд сонгохоос өөр аргагүй байдалд тулгадаг гэж ярьдаг. Тиймээс Монгол Улс нэг тойргийн талаар олон яриа гарч болно. Зарчмын хувьд Сонгуулийн хуулийг дөрвөн жил тутамд өөрчилдөг энэ байдлыг болиулах шаардлагатай байгаа юм. Иймээс хаврын чуулганы хугацаанд багтаад хуулийн төслийг өргөн бариад хэлэлцүүлэг эхлэх бэлтгэлийг хангаж, намрын чуулганы эхэнд баталж авахгүй бол сонгуулиас өмнө зургаан сараас багагүй хугацаанд баталсан байх ёстой” гэжээ. Тийм ч байж болох.

Гэхдээ саналын хуудаст оруулах олон нэр дэвшигчээс бие даагчдыг олж сонгоно гэдэг амар зүйл биш болов уу. АН, МАН бусад нам эвслээс нэр дэвшигчдийн нэрс дундаас бие даагч гишүүдийг олж дугуйлна гэдэг өвснөөс зүү хайхтай адилхан биш гэж үү.

Ингэж бичсэнээрээ бие даагч гишүүдийг өмөөрч, тэдний талд дуугарах гэсэнгүй. Харин сонгох, сонгогдох эрх бүхий Үндсэн хуулийн заалт үүгээр зөрчигдөхгүй гэсэн баталгаа өнөөдөртөө алга.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Ulsaaraa 1 toirog deer (108.218.234.108)
    Huduunii jijig toirogt ochood hedhen hun hahuuldaad garaad irdeg ni ashgui baihgui boloh ni. Ulsaaraa 1 tom toirog bolvol mongoliig ter chigeer ni hahuuldaj chadahgui, shudarga songuuli boloh magadlaltai
    2019 оны 06 сарын 04 | Хариулах
  • П (202.126.88.66)
    Бие даагч гарч ирээд нэг ч хэрэгтэй зүйл хийсэн түүх байхгүй хоосон попролоос өөр юу ч хийхгүй. Ман жижиг мажиратортоо их хайртай биш билүү тойрогтоо очих нүүргүй болждээ
    2019 оны 06 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    16 цаг 21 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    16 цаг 47 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    16 цаг 48 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    17 цаг 15 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    17 цаг 16 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    17 цаг 23 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    19 цаг 12 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    19 цаг 34 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    19 цаг 48 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    19 цаг 53 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    20 цаг 3 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    20 цаг 32 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    20 цаг 59 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    21 цаг 1 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    21 цаг 8 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    21 цаг 29 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    21 цаг 43 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    21 цаг 51 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    22 цаг 2 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    22 цаг 14 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК