Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Тогтохсүрэн: 76, 77 дахь нэр дэвшигчийн санал тэнцвэл дахин санал хураалт явуулна

2019-6-05
0
ЖИРГЭХ

Тавдугаар сарын 24-нд хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн. Тэгвэл Б.Гүнбилэг тэргүүтэй дөрвөн хуульчийн зүгээс тус хуулийн төслийг хэлэлцэхдээ Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцэд өчигдөр /уржигдар/ хандсан юм. Тэдний үзэж буйгаар чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй хэмээн санал хураасан. Санал хураалтад 39 гишүүн оролцсон 25 гишүүн буюу 64.1 хувь нь Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулиар 66.6 хувь нь хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзвэл хоригийг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гардаг. Хэрвээ 66.6 хувьд хүрэхгүй бол тухайн асуудлыг хүлээж авсанд тооцдог.  Гэтэл бүлгийн дарга Д.Тогтохсүрэн горимын санал гаргаж, дахин санал хураалгасан. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл болсон гэж тайлбарлаж буй. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээс энэ талаар тодрууллаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг чуулганаар хэлэлцэхдээ Үндсэн хууль зөрчсөн зарим хуульчид үзжээ. Тодруулбал, таны гаргасан горимын санал хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхийлөгчийн хоригийг тавдугаар сарын 24-нд УИХ-ын чуулганаар хэлэлцэж хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Хуулиар 66.6 хувийн саналаар Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах боломжгүй болдог. Тухайн үед санал хураалтад 39 гишүүн байсан. Үүний 14 гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэн. Харин 25 гишүүн татгалзсан санал өгсөн. Тэр үед манай хоёр гишүүн саналаа өгөхөөр гүйж орж ирээд саналаа өгч амжаагүй. Мөн Д.Дамба-Очир, Л.Энхболд гишүүний хурууны хээ уншигдаагүй. Үүнийг өөрсдөө чуулганы хуралдаанаар хэлсэн шүү дээ. “Би санал өгсөн. Гэтэл минийх эсрэг уншигдчихлаа” гэж хоёулаа хэлсэн. Тиймээс би горимын санал гаргасан. Дэгийн хуулиар “гишүүн санал өгсөн тохиолдолд тэр санал нь өөрийн өгснөөс өөрөөр гарсан тохиолдолд горимын саналаар санал өгч болно” гэсэн байдаг. Тиймээс би “Зарим гишүүний санал техникийн саатлаас үүдэж өөрөөр гарлаа” хэмээн горимын санал гаргасан. Өөрөөр хэлбэл, тухайн хоёр гишүүний хурууны хээ нь уншигдаагүй. Тиймээс горимын санал хууль зөрчөөгүй. Би горимын санал гаргахдаа хоёр зүйлийг хэлсэн. Нэгдүгээрт, манай гишүүд санал өгөх гээд орж ирсэн боловч кнопоо дарж амжсангүй” гэсэн. Хоёрдугаарт, хоёр техникийн саатлаас үүдэж гишүүний хурууны хээ уншигдаагүй тул санал нь өөр гарлаа” гээд дахин санал хураах горимын санал гаргасан. Ингээд дахин санал хураахад Л.Энхболд, Д.Дамба-Очир гишүүний санал уншигдсан. Тиймээс Дэгийн хуулиар дахин санал хураах нөхцөл нь бүрдсэн. Үүнийг л горимын санал гэж байгаа юм. Нөгөө талаар энэ нь Үндсэн хууль зөрчөөгүй. УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн асуудал.

-Ц.Цолмон даргыг чөлөөлөхдөө УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна лээ. Энэ асуудлыг хэлэлцэхээс гурван өдрийн өмнө холбогдох материал, мэдээллийг УИХ-ын гишүүдэд өгч гишүүдийг мэдээллээр хангаагүй гэж үзсэн байна. Та бүхэн Ц.Цолмонгын ажлаас чөлөөлөгдөх өргөдөлтэй танилцсан уу?

-Тавдугаар сарын 21-нд буюу хоёр дахь өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар өргөдлийг бидэнд тарааж өгсөн. Би өргөдлийг нь уншсан. “Намайг ажлаас чөлөөлж өгнө үү” хэмээн өөрөө өргөдлөө гаргасан байсан. Өөрөө өргөдөл дээрээ тэгээд биччихсэн байсан. Тиймээс өөрийнх нь хүсэлтийн дагуу УИХ ажлаас нь чөлөөлсөн. Өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байхад нь УИХ чөлөөлөхгүй гэж болохгүй.

-Өргөдөлд “УИХ-ын дарга танаас тавьсан удаа дараагийн саналын дагуу албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна” гэж бичсэнийг нэгдсэн чуулганаар танилцуулаагүй гээд байгаа юм билээ?

-Хүсэлт гаргасан л бол гаргасан шүү дэ. Хүсэлт гарсан. Харин яаж гарсан процессыг мэдэхгүй. “Чөлөөлж өгөөч” гэсэн хүсэлтээ гаргасан.

-Ирэх жилийн сонгуулийг “Монгол Улс-нэг тойрог” тогтолцоогоор явуулна гэж танай нам шийдвэрлэсэн. Ингэхдээ нэг сонгогч нэг нэр дэвшигчийг сонгоно гэсэн. Үүнээс хамгийн их санал авсан 76 нэр дэвшигч УИХ-ын гишүүн болно гэжээ. Хэрвээ нэр дэвшигчийн санал тэнцвэл яаж зохицуулах вэ? 

-76 болон 77 дахь нэр дэвшигчийн санал тэнцвэл дахин санал хураалт явуулна. 34 дэх нэр дэвшигч дээр 34, 35 дахь нэр дэвшигчийн санал тэнцвэл 36 дахь хүний санал өмнөх нэр дэвшигчээс бага бол тухайн санал тэнцсэн нэр дэвшигч 34, 35 дээр бичигдэнэ.

 

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Bn (202.126.89.186)
    Ойлгомжтой тэнэг асуултууд асуугаа вэ
    2019 оны 06 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    15 цаг 20 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    15 цаг 47 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    15 цаг 47 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    16 цаг 15 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    16 цаг 16 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    16 цаг 22 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    18 цаг 11 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    18 цаг 34 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    18 цаг 47 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    18 цаг 52 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    19 цаг 3 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    19 цаг 31 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    19 цаг 58 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    20 цаг 1 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    20 цаг 7 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    20 цаг 28 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    20 цаг 42 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    20 цаг 50 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    21 цаг 2 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    21 цаг 14 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК