Энэ сарын 13, 14-нд Киргиз Улсад ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болох гэж байна. Уг уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцох юм. Энэ удаагийн уулзалтад 11 орон буюу ОХУ, Казахстан, БНХАУ, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистанаас гадна Афганистан, Беларусь, Иран, Монгол зэрэг улсын төр засгийн тэргүүн оролцох юм.
ШХАБ-ын гишүүн орнуудын даргалагчийн үүргийг энэ жил Киргизстаны Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков гүйцэтгэх бөгөөд тус улсын эрх баригчид энэ сарын 1-20-ны хооронд Горькийн нэрэмжит талбайгаас бусад газарт ямар нэг жагсаал цуглаан хийхийг хориглосон байна.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (3)