Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шаардлагагүй сувгаа хэрэглэгч нь өөрөө хасдаг болох санал гаргажээ

2019-6-13
0
ЖИРГЭХ

Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг өчигдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэн, дэмжлээ.


Үйл ажиллагаа явуулах эрх бүхий 84 телевиз, радио нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс Улаанбаатар хотод 29, орон нутагт 66 байна

Манай улсын хувьд өргөн нэвтрүүлгийн салбарын үйл ажиллагаатай холбогдох харилцааг Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай зэрэг хуулиудаар зохицуулж байгаа бөгөөд өргөн нэвтрүүлгийн зах зээл өдрөөс өдөрт өргөжиж, өргөн нэвтрүүлгийг зөвхөн телевиз, радио ашиглан хүлээн авахаас гадна гар утас, компьютер болон автомашины хүлээн авагчаар хүлээн авч үзэх боломжтой болж, ашиглах цар хүрээ, тавигдах шаардлага өндөрсөж байгааг уг хуулийн гол агуулга.

УИХ-аас 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг баталсан боловч уг хууль нь зөвхөн Үндэсний олон нийтийн радио, телевизийг үүсгэн байгуулах, үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоож, хөтөлбөрийн бодлогын зарчмыг тодорхойлоход чиглэгдсэн. Гэтэл өнөөгийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх бүхий 84 телевиз, радио нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс Улаанбаатар хотод 29, орон нутагт 66, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар хотод 77, орон нутагт 8, олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч буюу кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгч Улаанбаатар хотод 16, хиймэл дагуулаар олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч Улаанбаатар хотод 1, орон нутагт 50 байна. Эдгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчин дутагдалтай байгаа болон хуулийн төслийн үзэл баримтлалд тусгагдсан хэрэгцээ, шаардлагыг харгалзан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг боловсруулсан болохыг төсөл санаачлагч илтгэлдээ дурдлаа.

Хуулийн төсөл нь 8 бүлэг, 33 зүйлтэй бөгөөд төсөлд хуулийн зорилт, өргөн нэвтрүүлгийн тухай хууль тогтоомж, хуулийн үйлчлэх хүрээ, хуулийн нэр томьёоны тодорхойлолт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд баримтлах зарчим, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төрлийг нарийвчлан тусгаж өгсөн.

Тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглох зохицуулалтыг тусгасан

Мөн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нийтлэг шаардлага, тусгай зөвшөөрөл олгоход баримтлах зарчим, тусгай зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах үндэслэл, хураамж, тусгай зөвшөөрлийн хугацаа, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох болон дуусгавар болох үндэслэл, тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглох зохицуулалтыг тусгасан байна.

Түүнчлэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч болон радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага, өргөн нэвтрүүлгийн хөтөлбөр, зар сурталчилгаа, архив, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах шаардлагууд, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд хориглох зүйлийг нарийвчлан зааж өгсөн байна.

Тухайлбал, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нь үнэн бодит, тэнцвэртэй мэдээлэл агуулсан мэдээ, хөтөлбөртэй байх;

-Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, бусдын бүтээлийг албан ёсны зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй нэвтрүүлж, дамжуулах;

-Гамшгийн аюул болон гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ, нэвтрүүлгийг үнэ төлбөргүй, шуурхай нэвтрүүлэх;

-Хуулиар хориглоогүй боловч хүүхэд, залуучуудын оюун санаа, зан суртахуунд сөргөөр нөлөөлж болохуйц агуулгатай нэвтрүүлэг, баримтат болон уран сайхны киног дамжуулахдаа нэвтрүүлэх цагийн зохицуулалт хийх, эсхүл техникийн бусад арга хэмжээг ашиглах замаар хязгаарлалт тогтоох;

-Нэвтрүүлгийг бэлтгэх, нэвтрүүлэх, дамжуулах техник, тоног төхөөрөмж нь сүлжээний найдвартай ажиллагаа, олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангасан байх; хөтөлбөр дэх нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа тодорхой байх;

-Дамжуулж байгаа гадаад улсын нэвтрүүлэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эрх ашигт харшлахгүй байх зэрэг шаардлагыг хуулийн төсөлд тусгажээ.

Мөн хуулийн төсөлд төрийн байгууллага, албан хаагч, улс төрийн нам, эвслийн удирдах болон гүйцэтгэх ажилтан, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч мэдээ, нэвтрүүлгийг ивээн тэтгэхийг хориглохоор зохицуулсан байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд хуулийн төслүүдийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Төлбөрийн хэмжээ нь тухайн үйлчилгээ эрхлэгчийн телевизийн үйлчилгээний хураамжийг 20 хувиар нэмэгдүүлснээс хэтрэхгүй байна

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Б.Энх-Амгалан, О.Баасанхүү, М.Оюунчимэг, Х.Баделхан, Н.Учрал нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс хууль батлагдсанаар мэдээллийн сувгийн тоо цөөрөх, телевизийн төлбөр, хураамж 20 хувиар нэмэгдэх эсэх, цаашлаад контентын чанарыг хэрхэн сайжруулах талаар тодруулсан. Мөн хүчирхийлэл болон зохисгүй агуулгатай нэвтрүүлгийг  хэрхэн хязгаарлах талаар төсөлд тусгагдсаныг лавлав.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хариултдаа, хуулийн төсөл нь үйл ажиллагаа явуулж байгаа 140 гаруй телевизийн тоог цөөлөх бус нэвтрүүлгийн чанарыг сайжруулах, сайн контентыг үнэлэхэд чиглэсэн. Ингэснээр телевизүүд гадаадын бэлэн контентыг худалдаж авах бус өөрсдөө сайн нэвтрүүлэг хийж, үзэгчдийг татдаг энэ хэрээр санхүүждэг олон улсын жишигт нийцүүлнэ гэдгийг онцолсон.

Ажлын хэсгийн зүгээс хуулийн төсөлд 20.3-т Энэ хуулийн 20.2.2-т заасан төлбөрийн хэмжээ нь тухайн үйлчилгээ эрхлэгчийн телевизийн үйлчилгээний хураамжийг 20 хувиар нэмэгдүүлснээс хэтрэхгүй байна гэж заасан байгаа. 

Шаардлагагүй сувгаа хэрэглэгч нь өөрөө хасдаг болох, телевизүүдийн санхүүжилтийн схемийг зөв болгох санал гаргав

Мөн Сангийн хөрөнгө нь улсын төсөв, чанар, стандартын шаардлагыг хангасан өргөн нэвтрүүлгийн төрөл бүрийн оюуны бүтээлийн дамжуулж байгаа үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээг авч байгаа хэрэглэгчийн төлбөрөөс бүрдэнэ гэж тусгасан байгаа. Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжвэл Ажлын хэсэг төлбөрийн зохицуулалтыг дахин ярилцана гэж байлаа. Түүнчлэн өргөн нэвтрүүлгийн стандартад +6,+12,+18 гэж нас заасан байдгийг дурдаад хүчирхийлэл, гэмт хэргийг сурталчилсан нэвтрүүлэг цацахыг өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд хориглосон гэж байв.

Гишүүдийн зүгээс хуулийн төслийг дэмжиж байгаа илэрхийлэхийн зэрэгцээ үзэх шаардлагагүй сувгаа хэрэглэгч нь өөрөө хасдаг болох, телевизүүдийн санхүүжилтийн схемийг зөв болгох, үзэгчдийн төлөх төлбөрийг нэмэгдүүлэхгүйгээр асуудлыг шийдэх шаардлагатай гэж байлаа.

Түүнчлэн үндэсний контент бэлтгэж байгаа телевизүүдийг эрэмбэлдэг болох, түүх, ёс заншил, боловсрол, эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэхэд чиглэсэн үндэсний контентын бодлоготой байх, энэ асуудалд төрөөс тодорхой хэмжээгээр дэмжих нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байв.

Ингээд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн  70.8 хувь нь  дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлжээ.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (202.179.27.39)
    Өөрт хэрэггүй сувгаа хасдаг болмоор байна. Дэмий олон хэрэггүй сувгаас рж сууна гэж хар төвөг. Хэрэгтэй суваг нэмүүлээд, мөнгийг нь нэмж төлж болж байна
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (172.58.136.122)
    Sander TV cabliiig mongoloos zailuul huzaa avilgach bayr badamjununai nariin mungu ugaadag subag
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.212.116.204)
    Техникийн болоод менежментийн боломжгүй санаа одоо ч гэсэн кабелийн бокс үздэггүй сувгаа хасах боломжтой гол нь тэглээ гээд хураамжийг өөрчлөх боломжгүй, иймэрхүү хэнээрхэл маягийн зүйл яваандаа телевтзийн үйлчилгээ маш үнэтэй болох нөхцлийг л бүрдүүлнэ. Японд гэхэд зуугаад сувагтай кабель бараг зуун долларын сарбн хураамжтай байдаг. Одоогийн монголын үйлчтлгээ бол айпи тв гээс бусад нь маш хямд байгаа. Зүгээр байгаа болж бүтэж байгаа юмаа оролдох нь дараагийн бүтэлгүй зүйлийг бий болгоно
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • иргэн (202.179.27.89)
    Мөн үзье гэсэн сувгийг нэмэх боломжтой байх хэрэгтэй
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • зөв (66.181.171.26)
    зөв
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.191.59)
    шаардлагагүй сувгуудыг хэрэглэгч өөрөө хасч төлбөрөө зохицуулдаг болгох хэрэгтэй
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • bat (202.21.114.139)
    zuvshdee
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • You (64.119.19.210)
    Zov sanaa bna. Ene sanaa ni demjigdeesei
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    12 цаг 23 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    12 цаг 49 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    12 цаг 50 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    13 цаг 17 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    13 цаг 19 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    13 цаг 25 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    15 цаг 14 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    15 цаг 36 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    15 цаг 50 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    15 цаг 55 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    16 цаг 5 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    16 цаг 34 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    17 цаг 1 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    17 цаг 3 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    17 цаг 10 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    17 цаг 31 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    17 цаг 45 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    17 цаг 53 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    18 цаг 5 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    18 цаг 16 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК