Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үзэл бодлоо танилцуулах яах вэ, Үндсэн дүрмийг зассанаа тайлбарла, С.Эрдэнэ дарга аа!

2019-6-14
0
ЖИРГЭХ

АН-ын 7-р Их хурал 2017 оны хоёрдугаар сарын 12-нд хуралдаж намынхаа Үндсэн дүрмийг баталсан юм. АН-ын дарга С.Эрдэнэ энэхүү дүрмийг хуулийн дагуу Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхдээ дур мэдэн засварлаж, эрх дархаа хамгаалсан, өөртөө ашигтай олон заалт оруулжээ. Энэ бол намынхаа удирдах дээд байгууллага болох Их хурлын бүрэн эрхэнд халдсан хэрэг юм. С.Эрдэнэ АН-ын даргаар сонгогдмогцоо ийнхүү намынхаа дүрмэнд гараа лавхан дүржээ. Цаашид энэ дүрмийн дагуу тоглох тул өөртөө ашигтай заалтуудыг ямар ч аргаар хамаагүй оруулах нь түүнд чухал байсан бололтой.

Ц.Нямдорж сайд УИХ-ын дарга байхдаа орондоо хууль засч байгаад огцорсон бол АН-ын дарга С.Эрдэнэ мөн намынхаа дүрмийг “орондоо засч” орхижээ. Их хурлаар хэлэлцүүлэлгүйгээр АН-ын Үндсэн дүрэмд ямар ямар засвар оруулсныг дор танилцуулъя.

Юуны өмнө АН-аас томилогдсон Ажлын хэсгийн боловсруулсан шинэчилсэн дүрэмд намын даргад хоёр жил тутам Намын их хурлаар итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн заалт тусчээ. Уг заалтыг Их хурлаар баталж хүчин төгөлдөр болгосон байна. Гэтэл С.Эрдэнэ Улсын дээд шүүхэд Үндсэн дүрмээ бүртгүүлэхдээ дээрх заалтыг хасжээ. Намын дарга нь хоёр жил тутамд Их хуралдаа ажлаа тайлагнаж, гишүүд дэмжигчдээсээ дахин итгэл үзүүлэх эсэхийг нь   асуучихад юу нь болохгүй гэж. Энэ заалтыг хассанаар С.Эрдэнэ хариуцлагаас зугтах боломжийг өөртөө гаргасан гэж АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөн, Онц их хурал зохион байгуулах хорооныхон үзжээ.

С.Эрдэнэ АН-ын Үндсэн дүрмийн хорооны гишүүд намын Их хурал дээр өөрсдөө нэр дэвшин сонгогдож ажиллана гэсэн дүрмийн заалтыг өөрчилж намын дарга санал болгож байгуулна гэж оруулжээ. Намынхаа Их хуралд хоёр жил тутамд ажлаа тайлагнах заалтыг хассан дээрээ нэмээд ийнхүү Үндсэн дүрмийн хорооны гишүүдийг өөрөө санал болгож томилж байх эрх зүйн үндсийг өөртөө бэлдэж өгсөн байна. Үндсэн дүрмийн хорооны гишүүдийн ийнхүү намын дарга С.Эрдэнэ ганцаар дур мэдэн томилдог, гишүүд нь нэрээ дэвшүүлэх боломжгүй болсноор АН-ын дотоод хяналтын тогтолцоог устжээ. Тиймээс С.Эрдэнэ хүссэн хүнээ намаас хасдаг, гишүүдийнхээ эрхэнд халддаг болсон байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэрээр ихэнх аймаг, дүүргийн намын дарга нарыг огцруулж үүрэг гүйцэтгэгч нэрээр хамаатан садан, хүү, хүргэн, жолооч, туслах, зэрэг тойрон хүрээлэгчдээ таввж, орон нутгийн намуудыг хагалан бутаргаад байгаа. Дүрмээ дур мэдэн өөрчилчихөөд дүрэмгүй тоглолтуудаа хийж байгаа нь энэ ажээ.

Үндсэн дүрмийн хорооны гишүүдийн сонгуулийг ингэж ардчилалгүй, шударга өрсөлдөөнгүйгээр шууд томилдог болгосон шигээ Дотоод сонгуулийн хороог бас намын даргын мэдлийн асуудал болгожээ.

АН-ын Дотоод сонгуулийн хорооны гишүүд намын Их хурал дээр өөрсдөө нэр дэвшин сонгогдож бие даасан хараат бус байдлаар ажиллана гэсэн дүрмийн заалтыг “намын дарга нэрсийг санал болгож байгуулна” гэж өөрчилжээ. Ийнхүү АН-ын дарга С.Эрдэнэ Дотоод сонгуулийн хороог өөрийн хүсэл тааллаар байгуулж, тэд намын даргынхаа захиалгыг биелүүлдэг тоглоомын байгууллага болсон байна. Тиймээс АН-ын бүх шатны дотоод сонгуульд С.Эрдэнэ шууд оролцож хэнийг дэвшүүлэх, хэнийг хасах гэдгээ өөрийн үзэмжээр шийддэг болжээ. АН-ын дотоод ардчилал, эрүүл өрсөлдөөнийг устгаж ротацийн сонгуулийг мөнгөний сонгууль болгож хувиргасан аж.

Тухайлбал, С.Эрдэнэ МАН-ын “60 тэрбум”-ын схемийг АН-д оруулан намын бүхий л удирдах албан тушаалыг мөнгөөр үнэлэн зарсан байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгаанд ороход 250 сая төгрөг, Нийслэлийн намын даргад нэр дэвшихэд 90 сая төгрөг, дунд шатны намын даргад нэр дэвшихэд 20 сая төгрөг, Залуучуудын Холбооны даргад нэр дэвшихэд 125 сая төгрөг гэх мэтээр АН-ын бүх шатны дотоод сонгуулийг мөнгөөр үнэлжээ.

Энэ бол С.Эрдэнэ Их хурлаар баталсан Үндсэн дүрмээс таалагдаагүйг нь дур мэдэн засч, хасч, өөртөө ашигтайгаар өөрчилсний шууд үр дагавар юм. Харин дараагийн, илүү хортой үр дагавар нь АН-ын Үндсэн дүрмийн зөрчилтэй зарим заалтыг МАН ашиглан шүүхэд нөлөөлж, АН-ыг сонгуульд орох эрхгүй болгох эрсдэлтэй. АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний залуус энэ эрсдэл, завхралыг олж харж, үл тэвчин намынхаа Онц их хурлыг зарлан хуралдуулах шаардлагыг тавиад буй юм.

АН-ын дарга С.Эрдэнийн хувьд намынхаа үзэл баримтлалыг танилцуулах аяныг орон даяар зохион байгуулж яваа. Уг нь тэрээр эхлээд Үндсэн дүрэмдээ хууль бусаар засвар хийснээ тайлбарлах ёстой юм  гэдгийг АН-ын гишүүд хэлж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • zochin (202.9.42.74)
    ukhekhdee ukher buugaar gekh ch bolj b.kh shiv...
    2019 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.33.175)
    АЛУУРЧИН БАС ХУЛГАЙЧ . ӨШӨӨ ЮУ ХЭРЭТЭЙ ЮМ БЭ?
    2019 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.177.205)
    Ийм л ясны хулгайч шүү дээ
    2019 оны 06 сарын 15 | Хариулах
  • иргэн (59.153.114.76)
    зайлуулья шоронд нь явуулья эхнэрээ алсан хун шуудээ АН ын ачаар яваад бгаа юм одоо явах цаг нь болсон ершеел бгуй явуулья
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
  • иргэн (59.153.114.76)
    энэ мэлхийг яаралтай их хурлаа хийж зайлуулья еер арга алга энэ хэвээрээ 20оны сонгуульд очвол АН юуч биш болнт шуу гишуудээ
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
  • MAN (202.21.100.210)
    kkk ta nar oorsdoo ene xuniig songochixood odoo xoxi chin. baabaryn xelsneer yorooldoo xurtel unachixaad ergeed bosox tenxel bna uu ugui yu xa xa xa
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (43.242.243.8)
    энэ мэлхийг яах вэ?
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    11 цаг 24 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    11 цаг 50 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    11 цаг 51 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    12 цаг 18 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    12 цаг 20 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    12 цаг 26 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    14 цаг 15 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    14 цаг 37 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    14 цаг 51 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    14 цаг 56 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    15 цаг 6 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    15 цаг 35 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    16 цаг 2 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    16 цаг 4 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    16 цаг 11 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    16 цаг 32 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    16 цаг 46 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    16 цаг 54 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    17 цаг 6 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    17 цаг 17 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК