АНУ-ын цэргийн командлалын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга” хөтөлбөртэй хамтран зохион байгуулж буй "Хааны Эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна.
Тавантолгой дахь Зэвсэгт хүчний нэгдсэн төвд зохиогдож буй сургуулилалтын зорилго нь энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийг зохион байгуулж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны газар оронд шаардагдаж буй тусгай чадавхийг дээшлүүлэхэд орших юм Олон улсын сургуулилалтад 37 орны 1400 гаруй цэргийн албан хаагчид оролцох юм.
Түүний дотор Бүгд Найрамдах Бенин улс, Бүгд Найрамдах Замби улс, Молдова улс, Руанда улс, Того улс, Изрейл улс, Йорданы Хашимитын хаант улс зэрэг долоон улс анх удаагаа оролцож байна. Мөн АНУ-ын цэргийн командлалын сургуулийн удирдагч хурандаа Уайн Бодлайн, АНУ-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга” хөтөлбөрийн удирдагч Скотт Вейд нар голлож оролцох юм.
Г.Эрдэнэ