зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН О.Баасанхүүгээр "хүч" сэлбэсэн ч чуулганы хуралдааныг орхин гарсан долоо хоног

2019-6-16
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногт улстөрд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


УИХ дахь АН-ын зөвлөлийн даваа гарагийн хуралдаанаар, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Г.Батхүүгийн амь хохирсон хэргийн талаар ОУПХ-нд хандсан талаар хэлэлцжээ.

Тодруулбал, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг энэ баасан гарагт хэлэлцэх болсонтой холбогдуулж, ямар байр суурьтай байхаа хэлэлцсэн. Мөн Монгол Улсад ажилласан ОУПХ-ны Хүний эрхийн хорооны төлөөлөгчтэй уулзаж, төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг, Г.Батхүү нарын амь хохирсон хэргүүдийг анхаарахыг хүсэж, байр сууриа илэрхийлсэн тухай ярилцсан хэмээн УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэв. Тэрбээр, “Ардчилсан шинэ үндсэн хууль нь 25 жил Монгол Улсын ардчиллын замаар хөтөлж, парламентыг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн” хэмээн тодотгоод, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг үеийн шаардлага байгааг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн. Харин Үндсэн хуулийн өөрчлөлт сөрөг хүчингүйгээр батлагдах эрсдэл байгаа тул ардчилсан үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулахгүй байхад анхаарч, өөрчлөлт орсон өгүүлбэр, үг, цэг, таслал бүрийг нягталж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн ажлын баг гарах үед Ардчилсан намаас гурван шаардлага бүхий мэдэгдэл гарсныг тэрээр дурдаад, тэрхүү байр суурьтаа хэвээр байгааг онцолсон. Тодруулбал, хуульд өөрчлөлт оруулахдаа, бүх ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхээс өмнө УИХ-ын нэр хүндийг унагааж байгаа асуудлыг цэгцлэхийг шаардсан.

Мөн хэлэлцүүлгийн үеэр, ажлын багт байр сууриа тодорхой илэрхийлж, санал дүгнэлтээ тусгахаа мэдэгдэж байжээ. “Г.Батхүү агсны амь хохирсон хэрэгт ОУПХ-ны төлөөлөл хамтран ажиллахаар болсон. Үүнд албан ёсоор өргөдөл бичиж өгөх шаардлагатайг ОУПХ-ны хүний эрхийн хорооноос мэдэгдсэн. Энэ асуудлаар ажлын баг гаргасан бөгөөд АН-ын гишүүн Х.Тэмүүжин ахлаж байна” гэж УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээллээ. УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан 10.45 цагт 58 хувийн ирцтэй эхэлэв. Чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхдээ, гишүүд нэгдсэн ойлголттой болох, Ерөнхийлөгчийн байр суурийг сонсох хэрэгтэйг хэлсэн. Тэрээр, Сум, аймгийн түвшинд хэт намчирхаж, улс төрждөг зүйлийг өөрчлөхөд хуулийн төслийг дэмжсэн гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийн талаарх ажлын багийн дүгнэлтийг хэлэлцүүлгийн завсрын үеэр хэлэлцэхийг хүссэн юм. Мөн тэрээр, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа, ажил муудсан газар "лидер"-үүдийг томилдог байх чиглэлийг тусгах хэрэгтэйг онцолсон юм. Харин УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Нэмэлт өөрчлөлтийн төсөлд оновчтой зүйл байгаа ч эргэж харах зүйл байгааг хэлсэн. Мөн хуулийн төслийг хэлэлцэхээс өмнө хуульд нийцсэн эсэхийг нягтлах хэрэгтэйг зөвлөлөө. Тэрээр, Ерөнхийлөгчийн саналыг тусгаагүй, хуульд нийцүүлэн өргөн бариагүй, хуучин дэгийн хуулиар хэлэлцэж байгааг эсэргүүцсэн. Хэрвээ эдгээрийг засахгүй бол цөөнх сөрөг хүчин чуулганы танхимыг орхин гарахаас өөр аргагүй болно гэдгийг хэлж байлаа.

Ийнхүү чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг төслийн нэг дэх хэлэлцүүлэг хийсэн юм. УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үеэр АН-ын Зөвлөлийн гишүүд хуралдааныг орхин гарсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ товч мэдээлэл хийсэн юм. Тэрбээр, “УИХ-ын гишүүд ЖДҮХС-гийн зээл, “60 тэрбум”-ын хэргээс эхлээд олон гэмт хэргийн шинжтэй үйлдэлд нэр холбогдсон. Ийм байдалд байгаа УИХ, улс төрийн нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёсгүй. Түүнчлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахдаа Ерөнхийлөгчөөс санал аваагүй. Улмаар өргөн барих гэж буй төслөө Ерөнхийлөгчид хүргүүлэхгүйгээр шууд УИХ-аар хэлэлцэж байна. Энэ бол Үндсэн хуулийн зөрчил юм. Түүнчлэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг эхлээд ард түмний саналыг авч байж шийдэх ёстой. Гэтэл УИХ эхлээд хэлэлцэх эсэхээ шийдсэний ардаа ард түмний саналыг авна гэдэг буруу. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хүч түрэн батлах оролдого хийсэн тохиолдолд бид бусад улс төрийн намтай нэгдэж, бүхий л хэлбэрээр эсэргүүцлээ илэрхийлнэ гэдгээ мэдэгдэж байна” гэсэн юм.


УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-тай хамтрав

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлд орох хүсэлтээ албан ёсоор хүргүүлсэн талаар мэдээлсэн. Тэрбээр, “Миний бие өнөөдөр УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад тус намын зөвлөлд нэгдэж, улмаар хүчтэй сөрөг хүчин байгуулахад хамтран ажиллах утга бүхий албан бичиг хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, МАХН-аас гаралгүйгээр, намаа төлөөлж АН-ыг УИХ-д бүлэгтэй, хүчтэй сөрөг хүчин болгоход нэгдэж байгаа юм. УИХ-д Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд хүчтэй сөрөг хүчин байх шаардлагатай. Үүнтэй холбогдуулан УИХ-д суудалгүй намууд Ерөнхийлөгчид үндэсний зөвшилцөх зөвлөл байгуулах хүсэлт ирүүлсэн байна. Энэ нь сөрөг хүчин сул байгааг илэрхийлж байгаа юм. 2016 онд МАН-д 65 суудал буюу Үндсэн хууль өөрчлөх эрхийг, АН-д 9 гишүүнтэй бүлэг байгуулах эрх, МАХН-д нэг суудал буюу Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийг сонгогчид олгосон. Гэвч МАН Үндсэн хуулийг өөрчлөхдөө, ард түмнийхээ саналыг сонсохгүй, эрх дураараа хандаж байна гэсэн шүүмжлэл их байна. АН-ын бүлэг сөрөг хүчин болж, ард түмний өмнөөс байр сууриа илэрхийлэх ёстой” гэсэн юм.

Тэгвэл УИХ дахь АН-ын зөвлөлтэй хамтран ажиллах О.Баасанхүү гишүүний өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн хүсэлтийг тус зөвлөлийн гишүүд хүлээн авч, хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлж хариу бичиг гаргалаа. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат тус хариу бичгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүүд гардуулж өгсөн юм. Тус хариу бичигт, "УИХ дахь АН-ын зөвлөлтэй хамтран ажиллах таны 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 6407 тоот албан бичигтэй танилцлаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын зөвлөл тодорхой зарчмын байр суурийг илэрхийлсээр ирсэн билээ. Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн болон бусад УИХ-аар хэлэлцэгдэж буй хууль, эрх зүйн асуудлын хүрээнд УИХ дахь АН-ын зөвлөлтэй хамтран ажиллах таны хүсэлтийг хүлээн авч байгааг үүгээр мэдэгдэж байна” хэмээсэн юм. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, С.Бямбацогт нарыг байнгын хороодын даргаар томилов УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны даргаар Х.Нямбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Бямбацогт нарыг томиллоо. УИХ-ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ”, мөн 22.4 дэх хэсэгт “Байнгын хорооны даргыг тухайн хорооны гишүүдээс сонгох, улираан сонгож болно” хэмээн заасан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Хууль зүйн байнгын хороог, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Төрийн байгуулалтын байнгын хороог даргалсан бөгөөд бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон юм. Тиймээс МАН-ын бүлгээс Хууль зүйн байнгын хорооны даргаар Х.Нямбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Бямбацогт нарыг нэр дэвшүүлснийг чуулганд оролцсон гишүүдийн олонх дэмжив.


Ерөнхийлөгч Х.Баттулга Киргиз улсад албан ёсны айлчлал хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцлоо. Төрийн тэргүүн айлчлалынхаа хүрээнд, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтой албан ёсны хэлэлцээ хийж, зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Мөн ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэлсэн юм. ШХАБ-ын уулзалтын дараа Монгол-Орос-Хятадын Төрийн тэргүүн нарын гурван талт V уулзалт оролцсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол-Киргизийн парламентын бүлгийн дарга Ж.Энхбаяр, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын албан ёсны төлөөлөгчид дагалдаж явлаа.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
Үе үеийн УИХ-ын даргууд
УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Иргэн (103.26.194.88)
    Баянголчууд минь 2020 онд энэ хүнийг төрөөс бүрэн мөсөн хөөгөөд өгөөрэй.
    2019 оны 06 сарын 19 | Хариулах
  • зочин (43.228.129.20)
    сэтгэгдэл бичихээр алга болчихдог ийм сайт хэрэггүй энэ сайтад зөвхөн МАН-г л магтдаг АН-г байхгүй болтол нь муулдаг хөлсний бичээч гнар ажилладаг юм байна ийм зорилготой сайт бол зөвхөн авлигачдыг хамгаалдаг тэдний бохир мөнгөөр боссон байж таарна
    2019 оны 06 сарын 17 | Хариулах
  • Иргэн (66.181.176.20)
    Баасанхvv С. Эрдэнэ нар ороо ороогоороо жороо жороогоороо гэдэг болжээ. Мен лам олдохгvй бол буцахдаа зална гэдэг дээ. Аргагvй нэг ашиг сонирхол харагдаад байна. Баасанхvvгийнхээ эрvvл мэндэд жаахан анхаараарай цаад хvнд чинь сэтгэцийн бага сага юм байгаа нь анзаарагдаад байдаг юм.
    2019 оны 06 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    10 цаг 28 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    12 цаг 8 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    12 цаг 13 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    12 цаг 18 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    12 цаг 22 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    Өчигдөр 19 цаг 36 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    Өчигдөр 16 цаг 57 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Өчигдөр 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК