Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гурван баавгайн УЛС

2019-6-17
0
ЖИРГЭХ

Түүх ингэж эхэлдэг, Орос, Монгол, Хятад гурав гэж. Хүн бүрийн мэддэг магадгүй заримынх нь амны уншлага болтлоо хэвшсэн ийм нэгэн онигоо дандаа монголчуудын ялалтаар төгсдөг. Учир нь, монголчуудын яс маханд шингэсэн гэмээр адтай, авхаалжтай зан нь голлох байр суурийг эзэлж явсаар эцэстээ Орос, Хятад хоёроосоо төө илүү гэдгийг илтгэснээр тэдгээр онигоо дуусах нь бий. Гэхдээ онигоо бол эрт үеэс хүн төрөлхтний дунд үүссэн хошин шог ярианаас үүдэж явсаар бидний үед уламжлагдан ирсэн болохоор Орос, Монгол, Хятад гурвын тухай хошигнолыг бодит амьдралд нийцүүлж харах нь өрөөсгөл. Харин дээрх онигооны сэдвээс хазайж олон зууны турш дөрөө харшиж ирсэн Орос, Монгол, Хятад хэмээх мөнхийн хөршийг гурван баавгайгаар төлөөлүүлж харах нь бодит үнэнд илүү нийцэх болов уу.

МАЗААЛАЙ ХИЙГЭЭД МОНГОЛ

Хүрэн баавгайн дэд зүйлд хамаардаг дэлхийд ганцхан амьтан Монголын говь цөлд бий. Ерөнхий төрхөөрөө ойн хүрэн баавгайтай адилхан боловч биеэр бага тэрхүү амьтныг мазаалай гэдэг. Сонор соргог, харьцангуй шалмаг хөдөлгөөнтэй ч бүрэг ичимхий зантай, нуугдмал амьдралтай энэ амьтан монголчуудтай их төстэй. Зөвхөн Монголын говь цөлд амьдардаг мазаалайн тоо толгой бусад төрөл зүйлээ бодоход харьцангуй цөөн, ердөө л 22-25 орчим үлдсэн нь устах аюултай амьтны тоонд оруулаад буй. 5.3 сая га талбайг эзэлж, үүгээрээ дэлхийд тавдугаарт ордог Говийн их дархан цаазат газарт ийм тооны мазаалай нутагшиж байгаа нь 1.6 сая км квадрат газар нутгийг хамарч, түүгээрээ 200 гаруй орноос 19-д эрэмбэлэгддэг гурван сая цөөхөн монголчуудыг илтгэх мэт. Ааш зангийн хувьд ч мазаалай хийгээд монголчууд ижил төстэй. Мазаалайн идэш тэжээлийн нэг хармагийн жимс намар исэн архи шиг болдог учир түүнийг идсэн даруйдаа уурсаж, догширдогтой адил сархад хөнтөрсөн монголчууд цээжээ дэлдэн агсрах нь бишгүй олонтаа. Хэдийгээр мазаалай бусад төрөл зүйлээ бодоход харьцангуй ухаалаг амьтан ч орооныхоо үед эрүүд нь хоорондоо зодолдож дийлсэн нь өрсөлдөгчөө заавал алдаг нь хэн нэгнийгээ дээш гаргадаггүй, үргэлж доош татаж чангаадаг бидний гэм биш занг харуулсан гэлтэй. Гэхдээ гарын арван хуруунд багтах хэмжээнд хүртлээ цөөрсөн мазаалайг хамгаалах, тоо толгойг нь өсгөж үржүүлэх талаар гадаад дотоодын олон арван төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж буй ч төдийлөн үр дүн гарахгүй байгаатай адил хэвлий дэх баялгийнхаа ашиг шимээр дэлхийн өрөг дээр нүүх монголчуудын мөрөөдөл биеллээ хараахан олоогүй л байна.

ХҮРЭН БААВГАЙ ХИЙГЭЭД ОРОС

Мазаалайг бодвол дэлхийд хамгийн ихээр тархсан, том биетэй төрөл зүйл нь хүрэн баавгай. Ихэвчлэн АНУ (ялангуяа Аляска), Финланд, Канадаар тархсан хүрэн баавгайг манай хойд хөрш Орос улс үндэсний бэлгэ тэмдгээ болгоод олон арван жилийг үдэж байна. Магадгүй газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээрт ордог, цэрэг зэвсэг, эдийн засгийн чадамжаараа тэргүүлэх хэмжээнд хүрсэн Орос улс үеийн үед хүрэн баавгай шигээ хүчирхэг, сүрдэм гүрэн болохоо тодотгосон нь энэ байж болох. Нөгөө талаар нас бие гүйцсэн хүрэн баавгай зарим тохиолдолд чонын сүргийн хоолыг булааж иддэг нь Орос хэмээх том гүрний бусад

жижиг улсад үзүүлдэг бодлоготой агаар нэг гэлтэй.

ХУЛСНЫ БААВГАЙ ХИЙГЭЭД ХЯТАД

Мазаалайгаас биеэр том хүрэн баавгайтай харьцуулахад ойролцоо энэ амьтан Хятад төдийгүй Дэлхийн Байгаль хамгаалах сангийн үндсэн бэлгэ тэмдэг болдог. Одоогийн байдлаар нэн ховордсон амьтны тоонд

ороод буй хулсны баавгай Хятадад 240, дэлхийд 1700 орчим гэсэн тоо бий ч хүүхэлдэйн кино, компьютер тоглоом, сурталчилгааны баатар болж, бусад орны амьтны хүрээлэнд олон мянган үзэгчийн дараалалд дарагдаж байна. Хятад улсын үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүн нийлүүлэлт дэлхий нийтийг аалзны тор мэт хэрж буйтай адил хулсны баавгайн бусдыг татах, тэдэнд үзүүлэх нөлөөлөл нь ч өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа нь энэ. Амьдралын хэв маягийн хувьд хулсны баавгай хоёр зулзага төрүүлбэл зөвхөн нэгийг нь сонгож өсгөдөг. Яг л Хятад даяар саяхныг хүртэл хэрэгжүүлж байгаад халсан “Нэг гэр бүл-нэг хүүхэд” гэсэн бодлого шиг. Ялгаатай нь, эхдээ гологдсон зулзагыг амьтны хүрээлэнгийн ажилтнууд өсгөдөг бол хоёр дахь хүүхдээ тээсэн эмэгтэй үр хөндүүлэх замыг сонгохоос өөр аргагүйд хүрдэг байсныг “Эхнэр, нөхрийн аль нэг нь айлын ганц хүүхэд бол тухайн гэр бүл хоёр хүүхэдтэй байж болно” гэсэн асар хатуу болзолтойгоор иргэддээ боломж олгох шийдвэрийг эрх баригч Коммунист намаас гаргасан юм.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    11 цаг 22 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    11 цаг 49 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    11 цаг 49 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    12 цаг 17 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    12 цаг 18 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    12 цаг 24 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    14 цаг 13 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    14 цаг 36 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    14 цаг 49 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    14 цаг 54 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    15 цаг 5 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    15 цаг 33 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    16 цаг 0 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    16 цаг 3 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    16 цаг 9 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    16 цаг 30 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    16 цаг 44 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    16 цаг 52 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    17 цаг 4 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    17 цаг 16 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК