Монголын гимнастикийн холбоо насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах Гимнастикийн тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Энэ нь манай улсад анх удаа зохиогдох гэж байгаагаараа онцлог юм.
Уг тэмцээнд 19 орны 300 гаруй тамирчин оролцох бөгөөд тамирчдын хувьд ирэх оны Токио 2020 олимпод оролцох эрх авахад чухал юм. Тэмцээнийг дэлхийн 220 гаруй оронд шууд дамжуулах юм байна. Манай улсаас нэг эрэгтэй, эмэгтэй баг тамирчид оролцохоор бэлтгэлээ азаажээ.
Дасгалжуулагч Ц.Алтантөгс манай тамирчдын бэлтгэл хангагдсан сайн хангагдсан гэлээ. Тэмцээн 10 төрлөр явагдах бөгөөд тамирчдын гүйцэтгэж байгаа оноог электрон шүүлтийн системээр явуулна гэсэн юм.
Манай улсын баг тамирчдын хувьд 1974 онд зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа оролцож байжээ. Үүнээс хойш бүрэлдэхүүнээрээ оролцож хоёр дахь тэмцээн аж. Тэмцээн маргааш эхэлнэ.
Б.Лхам