Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран Тамхины хяналтын тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийг үнэлэх зорилгоор уралдаан зарлалаа.
Тухайлбал, өнгөрсөн оноос эхлэн тамхины талаарх туршилт, судалгааг явуулж эхэлсэн. Энэ хүрээд тамхины хяналтыг сайжруулах, мөн тамхидалт аль орчинд их байгаа талаар иргэдийн оролцоотой судалгаа явуулах зорилгоор “Tobaco Spotter” аппликейшнийг гаргасан юм.
Тэмцээнд оролцоход тун хялбар. 20 хүн нэг болон тус аппликейшнийг татан авч судалгааны асуумжийг бөглөхөд л хангалттай. Уралдаан энэ сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд тэргүүн байрт шалгарсан оролцогчдыг нэг сая төгрөг, удаах байрыг 500 мянган төгрөгөөр тус тус шагнана. Дэлгэрэнгүй мэдээллийг СЭМҮТ-ийн цахим хаягнаас аваарай.
СЭМҮТ
Сэтгэгдэл (1)