Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Уг хэвлэлийн хуралд тус дүүргийн 24-р хорооны иргэн, АН-ын гишүүн н.Ганчимэг, 12 дугаар хорооны иргэн Э.Бямбацэрэн, 29 дүгээр хорооны иргэн Г.Энхсайхан, 27 дугаар хорооны иргэн н.Мөнхгэрэл, н.Гэрэлмаа, н.Төрмхөнх нар болон АН-ийн үүрийн гишүүд оролцсон юм.
Тэд “АН-ын удирдлага өнөөдөр буруу бодлого гаргаснаас болж намын рейтинг маш их унаж байна. Одоогоос зургаан сарын өмнө намын нэр хүнд 20 хувьтай байсан бол өнөөдөр 7 хувь хүртэл буурлаа. Энэ нь АН-ын удирдлагын буруу шийдвэрээс болсон. АН бол Монгол Улсад хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй нам. Тэр дундаа АН-ыг удирдаж байгаа С.Эрдэнэ гэдэг хүний гаргасан үг үйлдэл, бодлого бүрээс АН-ын рейтинг унаж байгааг бид зүгээр хараад сууж, тэвчиж чадахгүй. Тиймээс СХД-ийн АН-ын гишүүд нэгдэж болохгүй, бүтэхгүй байгаа шийдвэрүүдээ зогсоохыг шаардаж байна.
С.Эрдэнийн гаргасан шийдвэрүүд өнөөдөр дунд шатны болон анхан шатны нам руу орох боллоо. Тэр тусмаа СХД дээр АН-ын гишүүн Бямбацогтын баз хүргэн Батцогт гэдэг хүнийг дүрэм зөрчин томилж, уг дүүргийг самрах ажилд ханцуй шамлан оруулсан. Батцогт оо, та СХД-т орох эрх байхгүй. С.Эрдэнэ та АН-ыг удирдах эрх ёсзүй байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Үүний талаар бид үзэл бодлоо илэрхийлэхээр ирсэн” гэлээ.
Г.Алимаа
Сэтгэгдэл (1)