Мьянмар улсын Мандалая хотод шатрын Зүүн Өмнөд Азийн АШТ-нд Монгол Улсын тамирчин, шатрын их мастер А.Энхтуул түргэн тоглолтын төрөлд түрүүлэв.
Ингэснээр А.Энхтуул түргэн тоглолтын олон улсын чансаагаа +11,7 оноогоор ахиулж байна. Тэрээр өнгөрсөн жил Саудын Араб улсад болсон эмэгтэйчүүдийн түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн "шилдэг-30" шатарчдын шагнал авч байлаа.
Б.Жаргал