Монголын хөлбөмбөгийн холбооны VIII сонгуульт их хурал өнөөдөр болж байна. Энэ удаагийн хуралд 52 төлөөлөгч болон ажиглагч нар оролцсон бөгөөд хурлаар холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар дахин сонгогдсон байна. Холбооны ерөнхийлөгчид өрсөлдөх инэ өрсөлдөгч тодроогүй учир тэрбээр ийн улиран сонгогдсон нь энэ юм.
Монголын хөлбөмбөгийн холбоог А.Ганбаатар 2023 оныг хүртэл удирдахаар болсон тэрбээр өнгөрөгч дөрөвдүгээр сард Малайзын Куала-Лумпур хотод болсон Азийн хөлбөмбөгийн холбооны 29 дүгээр их хурлаар Азийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.
Мөн тус холбооны дэд ерөнхийлөгчөөр Г.Дашням сонгогдлоо.