Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Нямбаатар: ИТХ-ын төлөөлөгчид 5-20 сая төгрөгийн “урамшуулал” авдаг

2019-6-19
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.


 

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сумаас сонгогдсон төлөөлөл сум, аймгаа төлөөлөхөөр зохицуулсан. Олон сумтай аймгуудыг хэрхэн зохицуулах юм бэ?

-Хүн амын тоо, газар нутгийн хэмжээнээс хамаарч орон нутгийн сонгуулийн тухай хуулийг баталдаг. Одоогийн хуулиар ингэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл, хоёр сумтай гээд ИТХ-ын хоёр  төлөөлөгч сонгогддоггүй. Хүн амын тооноос хамаарч 21-41 төлөөлөгчийн хооронд одоогийн органик хууль зохицуулагдаж байна. Аймаг, нийслэл юунаас бүрддэг юм бэ. Гэтэл өнөөдөр орон нутгийн сонгуулийн тогтолцоо нь дүүргийн ИТХ, нийслэлийн ИТХ-ын сонгууль зэргээр давхардсан бүтэцтэй. Хэдий чинээ сонгууль олон байна тэр хэрээр ард иргэд улстөрждөг. Зөв оновчтой ИТХ бий болгох үүднээс ийм зохицуулалт оруулсан. Дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч бүр улиралд таван сая төгрөгийн урамшуулал авдаг. Харин нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч 10-20 орчим сая төгрөгийн урамшуулал авдаг. Орон нутагт хуваарилагдаж байгаа төсвийн ихэнх нь ИТХ-ын урамшуулал, сонгуулийн зардалд зарцуулагддаг. Мөн тухайн орон нутагтай уялдаагүй төсвийн хуваарилалт хийгдэж байна. Дүүрэг нь төсвөө хуваарилж байна. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн ИТХ нь дөрвөн тэрбум төгрөгийн төсөв хуваарилна, тодотгол хийнэ гэж ярьж байна. Үүний талыг нь орон нутгийн хууль хяналтын байгууллагуудад хуваарилж өгнө гэсэн. Түүнчлэн НИТХ хүртэл төсөв, тодотголын асуудал ярьж байна. Ийм хоорондоо уялдаагүй асуудал их бий.

-Хэрэв Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдвал нэлээд хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй болно. Хуулийн өөрчлөлтөөр орон нутаг өөрөө татварын эрх мэдэлтэй болж байгаа. Эндээс иргэд сард хоёр удаа татвар төлж магадгүй гэсэн болгоомжлол байна?

-Зарим төрлийн татварыг тогтоох эрх одоо ч орон нутагт бий. Бид суурин соёл иргэншилтэй. Хот, нийтийн аж ахуйн маш их зардал төлөвлөгддөг. Гэхдээ хэн нэгэн хүнд татвар давхардуулж оногдуулдаг тогтолцоо байх учиргүй. Учир нь Үндсэн хуулийн I бүлэгт “Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна” гэж заасан тул татварын нэгдсэн бодлого явагдана. Мөн төлбөр хураамжийн нэгдсэн бодлого явагдана. Манай улсын татварын тогтолцоо татвар, төлбөр, хураамжаас бүрддэг. Бид асуудалд судалгаа, тооцоогүй хандаагүй. Тиймээс суурин соёл иргэншилд нийцсэн хот нийтийн аж ахуйн төлөвлөлтүүд хийх шаардлагатай байна. Тухайлбал, төвлөрсөн суурин газар бүр агаарын бохирдолтой болчихлоо. Цэвэрлэх байгууламж зөвхөн Улаанбаатарын асуудал биш бүх аймгуудад ийм асуудал тулгарч байна. Мөн хогоо хэрхэн устгах бэ гэдэг нь асуудал болоод байна. Тиймээс эдгээр асуудал руу чиглэсэн зохицуулалтыг оруулж ирэх хэрэгтэй.

-Нийслэл болон аймгийн ИТХ-ыг байхгүй болгоё. Сумаас төлөөлүүлье гэдэг саналыг орон нутгийн иргэдээс оруулж ирсэн. Тухайлбал, аль аль аймгийн иргэд ийм санал гаргасан юм бэ?

-Давхардсан тоогоор 5.5 сая санал иргэнээс ирсэн. Тиймээс тэр аймгийн иргэнээс, тийм санал гэж хэлэх боломжгүй. ИТХ гэж давхардсан төлөөлөл байгаад байгаа учраас дан төлөөлөл болгоё. Анхан шатанд суурилсан төлөөлөл нь дүүргээ удирдана. Дүүргийн нутгийн өөрөө удирдах байгууллага, нийслэлийн нутгийн өөрөө удирдах байгууллагыг байгуулна гэж байна. Энэ нь Европын орнуудад хэрэглэгдэж байгаа бэлэн загвар шүү дээ.

-Намын санхүүжилтийг төсвөөс гаргах асуудал тусгагдсан байсан. УИХ-д суудал аваагүй нам гэж тодорхой зааж өгөөгүй байна. Тэгэхээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх намыг улсын төсвөөр санхүүжүүлнэ гэсэн үг үү. Төсвийн зардал нэмэгдэх юм биш үү?

-Улс төрийн намын санхүүжилтийг ил тод болго гэсэн иргэдийн санал дээр улбаалан ийм заалт оруулсан хэрэг. Өнөөдөр улс төрийн намуудын санхүүжилт далд хэлбэртэй байна. Үүнийг дагаад авлига, албан тушаалын асуудал хэтэрч байна. Тиймээс сонгуульд тодорхой босго давсан намуудын санхүүжилтийг төсвөөс шийдэж, сурталчилгааны ижил материал гаргахыг төр хариуцъя. Бусад санхүүжилтийг ил тод болгоё гэдэг агуулгатай юм. Миний хувьд Үндсэн хуулийг УИХ дангаараа батлах ёсгүй гэсэн байр суурьтай байна. Нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг нь хийгээд ард нийтийн санал асуулгаар иргэдээр шийдүүлэх ёстой. 1945 оны аравдугаар сарын 21-ий өдөр Монгол Улс төрт ёсныхоо түүхэнд анх удаа ард нийтийн санал асуулгыг явуулж байсан. Үүнээс хойш 70 гаруй жилийн хугацаанд манай улс нэг ч удаа ард нийтийн санал асуулга явуулаагүй. Тиймээс ард нийтийн санал асуулгаар шийдэх ёстой.  

 Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.4.248.67)
    Юун урамшуулал вэ? Энэ хотын байж байгаа царай ямар байгаа билээ. Урамшуулал энэ тэр өгдөг байдлыг халъя. Үнэхээр хотын төлөө ажиллах хүсэлтэй хүмүүсийг НИТХ -д ажиллуулъя. Тийм хүмүүст урамшуулал энэ тэр хэрэггүй. Өөрсдөө татгалзана.
    2019 оны 06 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    9 цаг 24 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    9 цаг 50 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    9 цаг 51 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    10 цаг 18 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    10 цаг 20 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    10 цаг 26 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    12 цаг 15 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    12 цаг 37 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    12 цаг 51 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    12 цаг 56 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    13 цаг 6 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    13 цаг 35 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    14 цаг 2 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    14 цаг 4 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    14 цаг 11 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    14 цаг 32 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    14 цаг 46 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    14 цаг 54 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    15 цаг 6 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    15 цаг 18 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК