Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: Төр төмөр нүүрээ харуулах болно

2019-6-20
0
ЖИРГЭХ

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн А.Сүхбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон бусад албаныхан өчигдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Шувуун фабрик орчимд хайрга, дайрга олборлож буй компаниудын үйл ажиллагааг газар дээр нь очиж шалган, холбогдох арга хэмжээг авах болсноо мэдэгдлээ.

ХУД-ийн 13 дугаар хорооны Засаг дарга А.Одбаяр “Өмнө нь 100 гаруй машин өдөрт дээд тал нь таван удаа ачилт хийдэг байсан. Сүүлийн өдрүүдэд өдөрт 400 машин доод тал нь таван удаа ачилт хийж байна. Албаныхны шалгалт ирэх сургаар өчигдөр оройноос хойш компаниуд техникүүдээ нуусан. Манай хороонд таван карьер үйл ажиллагаа явуулж байна. Хорооны нутаг дэвсгэрт малын бэлчээр, ундны ус гэж байхгүй болсон. Нөхөн сэргээлт огт хийдэггүй. Хайрга, дайрганы тээвэрлэлт манай хорооны нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг. Тоосжилт маш их. Хорооны нутаг дэвсгэрт урсдаг байсан Бөхөг, Түргэн хэмээх хоёр гол ширгэж, ард иргэд ундны усгүй болсон. Манай энэ хавьд 17 төрлийн эмийн ургамал ургадаг байсан бол сүүлийн жилүүдэд нэг нь ч үзэгдэхээ байсан гэдгийг өндөр настай оршин суугчид хэлж байгаа” хэмээж байлаа.

Нийслэлээс Шувуун фабрик орчимд хайрга, дайрга олборлодог 94 компанийн эрхийг цуцалснаас 54 нь шүүхэд хандсан байна. Үүнээс 38-тай нь өнгөрсөн оны арванхоёрдугар сард эвлэрлийн гэрээ байгуулсан аж. Эвлэрлийн гэрээнд нөхөн сэргээлтээ хийсэн тохиолдолд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болно гэж заасан боловч нэг нь ч өнөөдрийг хүртэл нөхөн сэргээлт хийгээгүй, хууль бусаар олборлолтоо хийсээр байгаа аж. Түүнчлэн Шувуун фабрик орчмоос олборлож байгаа хайрга дайрга нь барилгын материал биш, олон улсын стандартад нийцдэггүй гэнэ. Эндээс олборлосон хайрга, дайргаар барилга барьж болохгүй гэдгийг УИХ-ын гишүүн А.Сүхбат хэлж байв.

Хотын Захирагч С.Амарсайхан “Эвлэрлийн гэрээг цаашид хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй. Асуудлыг нэг тийш нь шийдэх цаг нь болсон. Мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ирээд үйл ажиллагааг нь зогсоодог ч эргээд хулгайгаар ажилладаг байдал бий болоод байна. Эвлэрлийн гэрээ байгуулсан хэдий ч үүргээ биелүүлээгүй 34 ААН, байгууллагын эрхийг сэргээхгүй, үйл ажиллагааг нь ч явуулахгүй. Гэрээг цааш нь сунгахгүй. Харин нөхөн сэргээлтийг нь хийлгэнэ. Туул гол дагуу 1000 га орчим газарт ямар ч нөхөн сэргээлт байхгүй, ийм байдалтай болсон байгаа. Түүнчлэн энэ чиглэлээр стандарт батлах хэрэгтэй байна. Мэргэжлийн байгууллагуудын шинжилгээ дүгнэлтээс авахуулаад олон талаас нь харж байж стандартын асуудлыг нэг тийш нь болгох ёстой. Бид ААН-үүдээ шууд буруутгаж бас болохгүй. Анхнаас нь эрх олгоогүй бол энэ газар ийм болохгүй байсан. Эрх олгосон бол мэргэжлийн байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулж хяналт, шалгалтаа маш сайн хийх хэрэгтэй байсан” хэмээв. Түүнчлэн “Одоо ажиллаж байгаа ААН-үүдийн тоог гаргаад, техник хэрэгслийг нь бүгдийг нь журамлаад нөхөн сэргээлтээ хийсэн тохиолдолд эргүүлээд ажилд нь гарга. Нийслэлийн Цагдаа, Мэргэжлийн хяналтын газрынхан үүнд хатуу хяналт тавь. Нэг ч машин, техник гаргаж болохгүй. Байгаль орчны газар, мэргэжлийн хяналтынхан хамтраад хайрга, дайрга зөөж байгаа машинуудыг хучлага хэрэглэдэг, машин техникийнхээ дугуйны тоос шороогоо хүртэл унагаж, цэвэрлэсний дараа төв зам руу ордог байх гэх зэрэг асуудлуудыг тусгаад журам боловсруул. Машинууд хаагуур орж, гарч байгааг судалж, ариутгал халдваргүйжүүлэлтийн хяналтын пост гарга” хэмээн холбогдох албаныханд үүрэг болголоо.  

УИХ-ын дарга Г.Занданшатар “Мэргэжлийн хяналтын байгууллага хуулийн хэрэгжилтийг хангуулж, байнга хяналт шалгалт хийх үүрэгтэй. Нийслэлийн Цагдаагийн газрынхан мөн хуулийн хэрэгжилтийг хангуулж ажилла. ААН, байгууллагууд нөхөн сэргээлтээ заавал хий. Хийгээгүй, хуулийн дагуу ажиллаагүй бол төр төмөр нүүрээ харуулах болно. Хүн хүч шаардлагатай бол дотоодын цэргээс нэмэлт авч болно гэдгийг ч хэлсэн. Монгол хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Гэтэл энд ямар нөхцөл байдалтай байна. ААН-үүд хариуцлагатай, стандартын шаардлага хангасан хайрга дайргаа олборлож, хуулийн дагуу ажилла” хэмээв.

МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү “Мэргэжлийн хяналтын байгууллага техник тоног төхөөрөмжийг нь лацдаад, зөрчлийн хэрэг үүсгээд прокурорт өгч байна. Хуулийн дагуу авах арга хэмжээнүүдээ авч ажиллаж байгаа. Мэргэжлийн хяналтын газарт геологийн 46 байцаагч ажиллаж байна. 3300 гаруй обьектод хүрч ажиллахад хүндрэлтэй байгаа. Харин өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын шадар сайд уул уурхайн осол, гэмтэл, хууль бус олборлолттой холбоотой тогтоол гаргасан. Засгийн газраас хуулийн дагуу олборлолт, хайгуул явуулаагүй ААН, байгууллагын техник хэрэгслийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн” гэлээ.

УИХ-ын даргааар ахлуулсан албаныхан газар дээр нь ярилцаад бүх ААН, байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, нөхөн сэргээлтээ хийсний дараа үргэлжлүүлэн ажиллуулах үгүйгээ шийднэ гэдгийг зарим компанийн удирдлагуудад мэдэгдсэн юм.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • mixal (202.126.89.168)
    gachuurtas odor shonogvi xairga zooj bna xynalt alga
    2019 оны 06 сарын 23 | Хариулах
  • Маш зөв үйлдэл хийсэн байна.Хужаа санаатай хүмүүс л газар шороог ухаж нөхөн сэргээлт хийхгүй орхиж байгаа.Бүх зөвшөөрлийг нь цуцлаад нөхөн сэргээлтийг нь хийлгэх хэрэгтэй.. (150.129.140.237)
    Төрийн төмөр нүүр.
    2019 оны 06 сарын 21 | Хариулах
  • Хувийн хэвшил (202.55.188.46)
    Барилгын салбарын гол түүхий эдээ ингэж боомилоод гадаад дотоодын хөрөнгө оруулагч нараас мөнгө татах арга...данхар төрийн орон тоог цөөлөөчээ....занданшатар сумъяабазар 2 булаацалдаж байгаад 30 гаран төрлийн бичиг баримт бүрдүүлэх боломжийг компаниудад олгоогүй тэгээд дараа нь ингэж дарамтлах...ямар хорлонтой юм бээ..хотод нэг ч геологи байхгүй шт
    2019 оны 06 сарын 21 | Хариулах
    • Иргэн хашаа
      Газар зөвшөөрөл хоёроороо гачигдуулж иргэдийг орон сууцжуулах ажлыг мөнгө олох хэрэгсэл болгодог нам дарга 2 зайлаасай
      2019 оны 06 сарын 21
  • Keyman (103.10.23.75)
    Usnii undarga. Goliin ai savaa hamgaalah ni zuv hereg. Gehdee ene asuudaliig shiidhed ehleed tomoohon bodlogo zohitsuulalt gargaj ajillah heregtei. Shuud haaj bolohgui salbar shuu. Edgeer kareruudiig haahihaad yuhaaraa barilgaa barih be. Tusuviin turunguur bolon huviin hurunguur heregjij baigaa ene olon barilguudiin tuuhii ediin haanaas avah uu. Hashaagaa umnu ene talaar bodoj odoo buhugiin hundiig belie gej baigaa bol uur haanaas avch barilguudaa yvuulah be gedgee ehleed heleed ugchih. Tegeed ter gazraasaa avch ehleh hugtsgaagaa helchih. Tegj baij ene haah zogsooh asuudalaa yrihgui bol ene salbar chin bas l 300.000 n hun ajillaj baigaa Tom salbar shuu Dee Ehleed Bodlogoo zuv garga. Tegeed buruu ym hiiseniig ni haaj booj surjugne .....
    2019 оны 06 сарын 21 | Хариулах
  • Zok (66.181.161.5)
    Yadardan arduudruugaa dairhaas oor erh medel bh bishde
    2019 оны 06 сарын 21 | Хариулах
    • zok
      fuck you
      2019 оны 06 сарын 21
  • Зочин (119.40.103.37)
    Зөв шийдвэр одоо жижиг гэлтгүй бүгдэд анхаарлаа хандуулах цаг болсон цаашлаад баялагтаа бүрэн эзэн болох алхамуудыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй.
    2019 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.161.90)
    Ядарсан биш задарсан хууль биелүүлдэггүй нөхдүүдэд төмөр нүүр засаг төр байдгийг мэдрүүлэх хэрэгтэй
    2019 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.21.108.168)
    Монгол улс дураар авирлагчдын далайд живчихсэн байсан юм Одоо л нэг төртэй юм шиг сайхан байна
    2019 оны 06 сарын 20 | Хариулах
  • Ззочин (66.181.187.168)
    Зөв дэмжиж байна амарсайхан даргаа жирийн бүх иргэд таны талд баяжихын төлөө төрсөн эхээ зарахаас буцахгүй шуналтай хүмүүс шээс нь гоожиж элдэв үгээр булж л байна тэд цөөхөн бид олуулаа бүгдийг нь хөө 1 сая 300 мянган иргэний эрх чухал уу 34 хүний эрх ашиг чухал уу
    2019 оны 06 сарын 20 | Хариулах
  • hahahaha hahahahahah (185.39.141.4)
    sohor nomin kkkk bafamjunaigiin yejeever gulug ehlerd badamjunaig shorond bortsolood . ingej oriloosoi
    2019 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.229.121.193)
    Ядарсан иргэддээ л арслан бар болж төмөр нүүрээ харуулдаг биз жинхэнэ төмөр нүүрээ харуулах ёстой хүмүүс д харуулж чадахгүй биз улс төрийнхөн чинь тэр чигтэй асуудалтай булхайтай хүмүүс биз дээ нэр цэвэр үйлс нь ариун хүн эдний дотор байгаа юм болов уу бүгд л бие биенээ мэддэг хамааралтай байдаг юм биш үү
    2019 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Төр ТӨМӨР нүүрээ харуулах хэрэгтэй... Тэгж байж цэгцэлж ав...
    2019 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    1072ш хувьцааны дээрмийг зогсооё
    2019 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    1072 ширхэг хувьцааны ногдол ашиг тараагаач ээ. ард түмэний хүлэлт шаардлага их байна
    2019 оны 06 сарын 20 | Хариулах
    • Соёлсайхан
      Харгис хатуу ард түмнээсээ авах эрхтэй зүйлийг нь булаасан шийдвэр гаргачихаад одоо бантсандаа хөлсний гэмээр хүмүүсээр янз бүрийн аргаар иргэдийнхээ эсрэг дайралт хийхээ зогсоох хэрэгтэй!!! Төрөөс, эрх мэдэл сандал суудлаа ашиглаад хулгай, луйвар хийсэн хувалзнуудынхаа нуусан, завшсан, зувчуулсан хөрөнгө, мөнгийг ил болгож хурааж авчихаад, энэ хөрөнгө хүрэхгүй ийм хэмжээнд дутаад байна гэсэн бол арай дээр хүмүүс итгэх байсан юм.
      2019 оны 06 сарын 20
    • Эрэмбэ дараа
      Эхлээд нүүрс тээвэрлэх төмөр зам, дараа нь нүүрс угаах үйлдвэр, дараа нь хувьцааны ашиг
      2019 оны 06 сарын 20
  • b (66.181.168.8)
    tumur nuur harya
    2019 оны 06 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    9 цаг 24 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    9 цаг 50 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    9 цаг 51 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    10 цаг 18 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    10 цаг 20 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    10 цаг 26 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    12 цаг 15 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    12 цаг 37 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    12 цаг 51 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    12 цаг 56 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    13 цаг 6 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    13 цаг 35 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    14 цаг 2 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    14 цаг 4 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    14 цаг 11 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    14 цаг 32 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    14 цаг 46 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    14 цаг 54 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    15 цаг 6 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    15 цаг 18 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК