Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Сүнжид: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар жалга, довны улстөржилт буурна

2019-6-20
0
ЖИРГЭХ

 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Ажлын хэсгийн гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидтэй ярилцлаа.

-Нутгийн өөрөө удирдах тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой заалтуудыг Үндсэн хуульд тусгаснаар иргэдэд ямар ач холбогдолтой юм бэ?  

-Хуулийн төсөлд нутгийн өөрөө удирдах ёстой холбоотой гурван багц өөрчлөлт орж байгаа. Эхнийх нь хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох үүднээс оруулсан заалт. Энэ нь “Улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрхзүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно” гэж заасан. Үүнтэй холбоотой гол асуудал нь Эрдэнэт, Дархан аймгийг хот болгомоор байна гэдгийг оршин суугчид болоод УИХ-д сонгогдсон гишүүд нь хэлдэг. Тухайн оршин суугчид аймаг нь хотын статустай болвол илүү эрх дархтай болно гэдэг ойлголт, хүлээлттэй байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн томьёоллоор хот, тосгон гэж нэрлэснээр бүх асуудал шийдэгдэхгүй. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт хот гэж нэрлэснээр Орхон аймгийн эдийн засаг сайжрахгүй гэсэн үг.

Уламжлалт утгаараа хот гэдэг нь төвлөрсөн хүн амтай, инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц, эдийн засгийн нөөц төвлөрсөн аж ахуй нэгжтэй, үйлчилгээ төвлөрсөн газрыг хот гэнэ. Хот ямар байх ёстой вэ гэхээр удирдлага нь иргэдээсээ сонгогддог. Тиймээс хотын болоод засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж гэдэг уламжлалт ойлголттой шүү дээ.

Тэгвэл хотын чиг үүрэг нь ондоо. Жишээлбэл, Улаанбаатар хотын захирагч гэж тусдаа сонгох ёстой. Сонгогдсон хотын захирагч нь зөвхөн хотын асуудлаа шийддэг. Зам, шуудуу нь бороо зайлуулах сувагтай юу, гэрэлтүүлэг байна уу, траншейны нүх бөглөрсөн үү гэдэг хотын асуудлыг аж ахуйн хувьд шийдэх ёстой. Түүнээс биш хотын хаана нь газар өгөх, өгөхгүй байх, хотын иргэний бүртгэл зэрэг нь хотын захирагчид хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, хүүхдийн парк хаана байх юм бэ, ногоон байгууламжийг хаана байгуулах бэ, зам талбайгаа яаж засах вэ гэдгийг хариуцах чиг үүрэгтэй албан тушаалтан.

Энэ сонгодог утгаар нь хот, тосгоны эрхзүйн байдлыг хуулиар тодорхойлсон ч салбар хууль нь нарийн салгаж зохицуулж чадаагүй, давхардуулсан. Жишээлбэл, Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга гээд нэг ойлголт юм шиг явж ирсэн. Бид ч гэсэн салгаж ойлгохоо больсон. Нэг хүн энэ хоёр албан тушаалыг хамтад нь хашдаг мэтээр ойлголттой байдаг. Тиймээс үүнийг нь засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн эрх зүйн үндсийг хуулиар тогтоож, тодорхой болгох хэрэгтэй. Тэгж байж л Орхон, Дархан-Уул аймаг нь тодорхой статусаа авах боломжтой болно.

Үндсэн хуульд нэмэлт оруулах хуулийн төсөлд хот байгуулж, удирдлагаа өөрсдөө сонгоно. Хотын чиг үүрэг нь тусдаа байх ёстойг заасан. Өөрөөр хэлбэл хотын чиг үүрэг аймгийн чиг үүрэгтэй давхцахгүй гэсэн үг. Харин нэг нутаг дэвсгэр дээр хот нь ч, аймаг нь ч давхцаж байгаа бол энэ чиг үүргийг нэг нэгэндээ шилжүүлэх үүргийг хуулиар зохицуулна гэсэн учиртай заалт бий.

-Хуулийн төсөлд сумын иргэд Засаг даргаа өөрсдөө сонгоно. Харин чөлөөлөх, орных нь хүнийг томилохыг аймаг, нийслэлийн засаг дарга шийдвэрлэнэ гэж заасан. Энэ заалт нь иргэдийн сонголтод нөлөөлж байна гэх шүүмжлэлд их өртөж байна. Аймаг нийслэлийн Засаг даргыг ингэж чөлөөлж, огцруулах эрхийг олгосон нь ямар учиртай юм бэ?

-Аймгийн ИТХ-аас санал болгосноор аймаг, нийслэлийн засаг даргыг Ерөнхий сайд томилно. Харин анхан шатны буюу баг, хорооны Засаг даргыг сумын Засаг дарга томилно. Ингэхдээ ИТХ-аас санал авахгүй. Харин сум, дүүргийн Засаг даргыг иргэд өөрсдөө сонгоно гэж хуульчилсан.

Хуулийн төслийн 60.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар чөлөөлж, огцруулна. Сум, дүүргийн Засаг даргыг огцруулсан бол бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилно” гэж заасан. Үүний учир нь иргэдээс сонгогдсон Засаг дарга нь “Би иргэдээс сонгогдсон юм чинь” гээд дорвитой ажиллахгүй, хууль бус зүйл хийх вий болгоомжлолтой холбоотой. Хуулиар тухайн Засаг дарга хууль бус зүйл хийхгүй байх, шийдвэр гаргахдаа нэгдмэл байр суурьтай дээд шатныхаа байгууллага төрийн шийдвэрийг харах ёстой болж байгаа юм. Үүнийг зөрчвөл огцруулна. Ингээд огцруулсан тохиолдолд “удирдлагаар хурдан шуурхай хангах” үүднээс дээд шатны удирдлага нь орны хүнийг томилж болох юм гэж үзэж оруулсан.

Ингэснээр дахин сонгууль явуулахгүй. Дахин хэдэн хүнийг нэр дэвшүүлж, мөрийн хөтөлбөр гэж цаг алдахгүй сайн талтай.

Энэ заалтыг сөрөг талаас нь харах хүмүүс цөөнгүй бий. Энэ нь дээд шатны Засаг дарга өөрийн хүнээ тавихын тулд ямар нэг шалтгаанаар сумын Засаг даргыг чөлөөлж, өөрийн хүнээ томилох вий гэсэн болгоомжлол. Энд өөрийн хүн гэдэг нь хамаатан садан, ашиг сонирхол нэгтэй бүлгийн гишүүн, намын хүнийг хэлнэ. Үүнийг бодох ёстой үндэслэл мөн үү гэвэл мөн.

-Хууль санаачлагчдын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах нь орон нутгийн хэт улстөржилтийг сааруулна гэж тайлбарласан. Хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор орон нутаг дахь улстөржилт үнэхээр буурах боломжтой юу?

-Нутгийн өөрөө удирдлагын үндсэн байгууллага нь сум, дүүргийн иргэдийн хурал гэж заасан. Ингэхдээ өмчийн болон татвар тогтоох эрх өгсөн. Улстөржилт багасах боломжтой гэж үзэж байна. Учир нь аймаг нийслэл, сум дүүргийн хувьд давхацдаг байсан. Аймаг нийслэл, сум, дүүрэг дараах бүрэн эрхтэй гэж заасан хэрнээ аймаг, нийслэл, сум, дүүргийг салгаж авч үздэг. Аймаг, сум хоёрт хамтад нь олгосон эрх байвал аймаг хэрэгжүүлдэг байсан. Дээрх дөрвөн нэгжид адил эрх олгосон атлаа аль нь шийдвэрлэх нь мэдэгддэггүй байсан. Аймаг нь дээд шатны байгууллага учраас татаад авчихдаг. Энэ байдлыг засахын тулд зарим зүйл заалт оруулсан. Гэхдээ татвар, өмчийн эрх орж ирнэ гэсэн үг. Татвар, өмчийн эрхээс хүмүүс мэдээж болгоомжилж байна. Хуульд заасан хязгаарын хүрээнд гэж тусгасан учраас тодорхой хязгаартай.

Мөн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар дүүрэг, нийслэлийн гэж хоёр иргэдийн хурал сонгодог байсан бол зөвхөн дүүргийн иргэдийн хурлыг сонгохоор зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, хоёр сонгууль явауулахаа болино гэсэн үг. Харин сонгуулийн мандат авсан төлөөлөгч дундаасаа нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөө сонгоно. Ингэснээр эдийн засгийн хувьд ч зардал хэмнэнэ. Мөн дүүргүүдэд төлөөлөгчид тэнцүү хуваарилагдаж нийслэлийн тулгамдсан үндсэн асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана. Улстөржилт ийм байдлаар буурах болов уу гэж найдаж байна.

-Дүүргээс сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчөөс нийслэлийн төлөөлөгчийг томилно, сонгууль явуулахгүй гэдэг нь хэр зөв шийдэл юм бэ. 76 төсөв гэдэг шиг дүүргээс сонгогдсон төлөөлөгчид нь нийслэлийн төсвөө есөн дүүрэг рүүгээ чангаагаад байх асуудал үүсэх болов уу гэж харж байна?

-ИТХ-д ахин нэг өөрчлөлт хийх зүйл нь сум, дүүрэгт өмч, татвар, төсөв төвлөрөхтэй холбоотой асуудал. Сум, дүүргийн удирдлагууд энэ жилийн бидний төсөв ямар байгаа билээ, алинг нь нэн тэргүүнд шийдэх вэ гэдгийг өөрсдөө шийдэхийг хүсдэг. Тэгвэл хуулийн зохицуулалтаар нийслэл энэ асуудал руу орох хэрэггүй болно. Одоогийн зохицуулалтаар нийслэл дундын үүрэгтэй байгаа шүү дээ. Нийслэлийн хэмжээнд бодлого, төлөвлөлт, хөгжил хэрэгжиж байна уу гэдгийг НИТХ хянана. Дээрээс өгсөн тушаал, шийдвэр, тогтоол дүүрэгт бууж чадаж байна уу, гажиж байна уу гэдгийг хянадаг. Хэрвээ гажиж байвал залруулна гэдэг дундын институц маягтай болж байгаа юм. Өөрөөр хэлбэл аймаг, нийслэл “би татвар, төсвөө мэднэ” гээд ханцуй шамлаж ороод байхгүй. Сум, дүүрэгт эрхийг нь өгч байна гэж ойлгож болно.

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Төрийн удирдлага нь төрөөрөө явах ёстой (85.159.213.14)
    Харинч энэ явж байгаа өөрчлөлтөөр сум дүүргийн Засаг даргыг сонгуулиар өрсөлдүүлэн сонгож баг хорооны Засаг даргыг Сонгогдсон сум дүүргийн Засаг дарга томилох юм бол сум, дүүрэг, хороо нь хэн нэг хөрөнгө мөнгөтэй нөхрийн эсвэл томоохон олигархи бизнесмэний компани, өмч болж хувирна бүр ч дордоно...Иргэдээс сонгогдсон сум дүүргийн Засаг дарга төрийн ажил гэхээсээ илүү өөрт таалагдаагүй хүнийг халж солих байдал ихэсэнэ Нэгэнт төрийн удирдлага нутгийн удирдлага хоёрын бие даасан байдлыг хангая гэж байгаа бол бүх шатны Засаг даргыг төрөөс томилдог болох хэрэгтэй төрийн ажлыг гүйцэтгэж байгаа хүнийг сонгуулиар сонгох юм бол төрийн хариуцлага хүлээлгэх чөлөөлөх боломжгүй байдал үүснэ тийм учраас сум дүүрэг аймаг нийслэлийн Засаг дарга нарыг хорооныхтой адил бүгдийг нь томилох хэрэгтэй тэгж байж улс төржилт нутгийн удирдлагын байгууллагуудаас салах магадлал өндөр болно
    2019 оны 06 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    9 цаг 25 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    9 цаг 51 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    9 цаг 52 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    10 цаг 19 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    10 цаг 20 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    10 цаг 27 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    12 цаг 16 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    12 цаг 38 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    12 цаг 52 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    12 цаг 57 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    13 цаг 7 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    13 цаг 36 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    14 цаг 3 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    14 цаг 5 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    14 цаг 12 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    14 цаг 33 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    14 цаг 47 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    14 цаг 55 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    15 цаг 7 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    15 цаг 18 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК