Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

1000 багш сургалтын үйл ажиллагаандаа хэрэглэх зөөврийн компьютертэй боллоо

2019-6-20
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Монгол-Солонгосын политехник коллежид зочилж, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарын төлөөлөлтэй уулзлаа. 

Хот, хөдөөгийн МСҮТ, ПТК-ийн багш нарын төлөөлөл оролцсон уулзалтыг  УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нээж хэлсэн үгэндээ улсын хэмжээнд мэргэжлийн болон техникийн боловсролын түвшинд сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн болон төрийн бус өмчийн 84 МСҮТ, Политехник коллежид 4624 багш, ажиллагсад ажиллаж байгаагаас 2469 нь багш, 38,5 мянган суралцагч 16 салбарын 200 гаруй мэргэжлээр суралцаж,  төгсөгчдийн 72,3 хувь нь төгсөнгүүтээ шууд ажлын байранд очиж, дараагийн шатны сургалтад хамрагдаж буй болон Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын тогтолцоог хөгжүүлэх, боловсронгуй болгох зорилгоор Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж байгаа зэрэг мэдээллийг өглөө. Тэрбээр мөн Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багшийн техник мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах, багшийн нэр хүнд, ёс зүй, шаардлага, хариуцлагыг өндөржүүлэн, хөдөлмөрийг бодитой үнэлэх тогтолцоог бүрдүүлэх үүднээс “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж энэ хүрээнд мэргэжлийн багш нарыг мэргэшүүлэх, шинэ техник технологийг эзэмшүүлэх давтан сургах сургалтыг төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэгтэйгээр 2.600 гаруй багш, ажилтны мэргэжил ур чадварыг дээшлүүлээд ажиллах орчныг нь сайжруулахад анхааран ажиллаж байгааг дуулгалаа. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтад оролцож буй багш нарт талархал илэрхийлээд Монгол Улсын Засгийн газраас бүх шатны боловсролын байгууллага тэр дундаа мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг дэмжих талаар тодорхой арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байгаа талаар тодорхой танилцуулсан. Тухайлбал:

  • 2017-2018 онд эмч,багш нарын ажлын байрны үнэлгээ хийсний үндсэн дээр цалингийн тогтолцоог шинэчлэх арга хэмжээг эхлүүлээд байна. Багшийн ажлын байрны үнэлгээг үндэслэн 2018 оны Засгийн газрын “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 263 дугаар тогтоол, 2019 оны “Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын зэрэглэлийг шинэчлэх тухай” 25 дугаар тогтоолоор сургуулийн өмнөх, бага, дунд боловсрол эзэмшүүлэх болон мэргэжлийн боловсрол олгох сургалтын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг тус тус шинэчлэн тогтоосон.

Ингэснээр мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нар өмнөх түвшнээс 1-3 зэрэглэл ахисан бөгөөд энэ хэмжээгээр цалин хөлс нь нэмэгдсэн байна.Түүнчлэн “Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багш, албан хаагчдад улирлын ажлын мөнгөн урамшуулал олгох журам”-ыг шинэчилж МСҮТ, Политехник коллежийн багш, албан хаагчдын үр дүнгийн мөнгөн урамшууллыг 10% болгон нэмэгдүүллээ.

Цаашид үр дүнгийн мөнгөн урамшууллыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа.

  • Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж батлуулснаар бүх шатны боловсролын байгууллагууд Багшийн ёс зүйн хороотой байх, Багш хөгжлийн төвтэй болж, үйл ажиллагаанд нь нийт хувьсах зардлын 2,0 хүртэлх хувийг зарцуулах эрх зүйн орчинг бүрдүүлсэн.

 

  • Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 19 дүгээр тогтоолоор Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлгийг олгох шийдвэр гаргаж, шаардагдах 41.0 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусган хэрэгжүүлж байна. Тэтгэлгийн хэмжээг ирэх оноос нэмэгдүүлэх чиглэлийг салбарын сайдад өгсөн зэрэг арга хэмжээ нь багшийн хөдөлмөрийн үнэлэмж, амьжиргааны түвшинг дээшлүүлэх сайн мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцож байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлоод “Цаашид багш нарын амьдрах орчинг сайжруулах нь манай Засгийн газрын нэг гол зорилт  байх болно” хэмээсэн.

Уулзалтад оролцсон багш, сурагчдын төлөөлөл Ерөнхий сайдад хандан үг хэлж санал бодлоо илэрхийллээ. Тэд МСҮТ, Политехник коллежид 2018-2019 оны хичээлийн жилд  24.9 мянган суралцагч шинээр элссэн нь өмнөх жилийнхээс 28.1 хувиар өссөн төдийгүй энэ үзүүлэлт гурван жилийн өмнөхөөс даруй 5000 гаруйгаар өссөн дүн гэдгийг хэлж, залуус өөрийн сонирхол, авьяас чадвараа хөгжүүлж баялаг бүтээгч байхыг эрмэлзэх болсныг мэргэжлийн боловсролын салбарт суралцаж байгаа залуусын сонголтоос харж болохоор байгааг ярьж байлаа.

Ерөнхий сайдын уулзалтын үеэр төлөвлөсөн нэг арга хэмжээ нь багш нарт компьютер гардуулах байлаа. Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг Багшийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, хэрэгжүүлэх зарим арга хэмжээг баталсан юм. Энэ хүрээнд Засгийн газрын 145 дугаар тогтоол гарч Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн хөгжлийг дэмжих төв байгуулах, “Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд багш нарыг компьютержуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжид 1000 багш сургалтын үйл ажиллагаандаа хэрэглэх зөөврийн компьютертэй болж буй юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт жил бүр “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа”-г хийж байна. Энэ судалгаагаар, Хөдөлмөрийн зах зээлийн богино хугацааны ажиллах хүчний эрэлтийг ажил мэргэжил, эдийн засгийн үйл ажиллагааны салбараар тодорхойлж, бодлого боловсруулагчид, судлаачид болон хэрэглэгчдэд хүргэдэг.  Энэ судалгаанаас харахад, 2019 онд хөдөлмөрийн зах зээлд 69.4 мянган ажлын байр бий болох хүлээлттэй байна. Ажиллах хүчний эрэлтийг салбараар тодруулбал барилга, бөөний болон жижиглэн худалдаа, боловсруулах үйлдвэрлэлийн салбаруудад хамгийн их эрэлт бий болох хандлагатай байгаа аж.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    8 цаг 27 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    8 цаг 53 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    8 цаг 54 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    9 цаг 21 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    9 цаг 22 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    9 цаг 28 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    11 цаг 18 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    11 цаг 40 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    11 цаг 53 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    11 цаг 58 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    12 цаг 9 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    12 цаг 37 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    13 цаг 4 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    13 цаг 7 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    13 цаг 14 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    13 цаг 34 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    13 цаг 48 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    13 цаг 56 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    14 цаг 8 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    14 цаг 20 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК