Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүн-сайдын “давхар дээл”-ийг ингэж тайлна

2019-6-22
0
ЖИРГЭХ

У.Хүрэлсүхийн танхим 13 яам, 15 сайдтай. Эдгээрээс УИХ-ын гишүүний албыг хавсардаггүй ганц хүн нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө. Энэхүү шалтгаанаа тэрбээр “Би давхар дээлийг эрх ямба гэж харахгүй байгаа. Давхар дээл  ажил хийх боломж хожмоо хүлээх хариуцлагыг эзэнтэй болгож буй шалгуур гэж үзэн сонголтоо хийсэн. Өнөөдрөөс эхлээд манай сайд нар ард түмнийхээ өмнө  УИХ-ын болон Засгийн газрын гишүүн гэсэн давхар хариуцлагыг хүлээх болно. Иймд манай сайд нарыг давхар дээлтэй гэхээсээ давхар хариуцлагатай сайд нар гэж хэлбэл илүү ононо гэж үзэж байна” хэмээн чуулганы нэгдсэн хуралдааны индэрээс хэлж байв. Тийм ч байж болох.

Гэхдээ УИХ гишүүд “давхар дээл” нөмөрсний уршиг өнгөрсөн хугацаа хэдэнтээ тодорсон.

МАН-ын дотоод уур амьсгал өндрөө авч, халууны шилээр дээд цэгтээ хүрсэн нь өнгөрсөн жилийн сүүлч үе. Тэгэхэд тасралтгүй үргэлжлэх ёстой төрийн ажил, ялангуяа парламентын төвшинд 40 гаруй хоногийн турш гацаанд орсон билээ. Шалтгаан нь Засгийн газрын 15 УИХ гишүүн, сайд Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй бойкот хийснээс үүдэлтэй. Тэр хэрээрээ төрийн ажил тэг заах нь энүүхэнд байв. Энэ бол хамгийн ойрын жишээ. Үүнээс өмнөх парламент, Засгийн газрын үед иймэрхүү тохиолдол илээр ч, далдуур ч явдаг л байлаа.

Гагцхүү ийм байдал манайд, Монголын төрд дахин үүсэхгүй гэсэн баталгаа бий гэвэл байхгүй. Тэгэхээр үүнийг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ, гарц бий юу. Ер нь УИХ-ын гишүүн сайдын албан тушаалыг хавсран гүйцэтгэдэг байдлыг халах цаг нь болсон уу?!

Гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барьсан төсөл энэ тухай тодорхой заажээ. Ингэхдээ “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн шинэ заалтыг Үндсэн хуульд тусгахаар оруулжээ. УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр нарын өргөн мэдүүлсэн нэмэлт, өөрчлөлтөөр “Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь УИХ гишүүн байж болно” гэсэн өмнөх  томъёолж байсан удаатай. Шинээр томилсон Ерөнхий сайд танхимын бүтэц, бүрэлдэхүүнээ зурахдаа 18 яамтай байхаар тооцвол үүний зургаа нь “давхар дээл” нөмөрнө гэсэн үг. Харин дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байх буюу тодорхой тоо зааж өгснөөр хязгаар тогтоож буйгаас өөрцгүй юм.

Эндээс нэг асуулт гарч ирнэ. Дөрвөөс илүүгүй нь “давхар” үлдсэн нь “дан дээл”-тэй сайд нар парламентынхаа барьцаанд орох вий гэсэн болгоомжлол. Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ асуудлыг парламент гэхээсээ Ерөнхий сайдад дангаар нь хариуцуулахаар болж байгаа юм.

Нэг үгээр Ерөнхийлөгч тав хоногийн дотор Ерөнхий сайдаар томилох хүний нэрийг УИХ-д санал болгож, Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүдээ томилж, чөлөөлж, огцруулах бүрэн эрхтэй байхаар тусгаад байна. Үүнийгээ дагаад Ерөнхий сайд парламентынхаа барьцаанд орж, сайд нараа томилдог, томилуулдаг байдал үгүй болох давуу талтай. Ерөнхий сайдын нуруун дээр хамаг ачаа очих учраас гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах болов уу.

Ерөнхий сайд ч парламентынхаа барьцаанд орохгүйгээр мэргэжлийн хүнийг томилох магадлал нь өндөр.

Тэгээд ч өнгөрсөн 27 жилийн хугацаанд 15 Засгийн газар байгуулагдаж 300 сайд төржээ. Тоон үзүүлэлтээрээ Монгол Улсыг хэдийнэ Азийн бар болгох хэмжээний.

Гэвч мэргэжлийн гэхээсээ эрх ашиг, хэтэвчээрээ нэгдсэн УИХ-ын гишүүдийн хавсран гүйцэтгэх албан тушаал нь сайдын сэнтий болсоор ирсэнд асуудлын зангилаа оршиж байгаа юм. Өнөөдөр энэхүү байдал, сэтгэхүйг өөрчлөх галт тэрэг нэгэнт хөдөлжээ. Шүүмжлэл, хардлагагүй өөрчлөлт гэж үгүй. Тэглээ гээд түүнээс нь эмээгээд хийхгүй өнгөрөөж болохгүй. Эсрэгээрээ хүчтэй Ерөнхий сайд, мэргэжлийн Засгийн газартай сонгодог парламентын тогтолцоо руу шилжих нь бидэнд чухал. Цаг үеийн шаардлага, хувьсгалын тохироо нь ч хэдийнэ бүрдчихлээ.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Иргэн (59.153.112.220)
    ҮХ-ыг өөрчлөх төсөл их аятайхан болсон байна?! Шуурхай хэлэлцэж батлах нь зүйтэй?! Дэмжиж байна?!
    2019 оны 06 сарын 23 | Хариулах
  • Иргэн (59.153.112.220)
    Одоогийн хэлэлцүүлж буй бүх өөрчлөлтийн саналыг дэмжиж байна?! Шуурхай хуралдаж батлах хэрэгтэй!! Жингийн цуваа явдагаараа явж жингэр ноход хуцдагаараа хуцаж хоцрох нь тодорхойшдээ?! Өарсдөө ажил хийлэггүй өрөөлийг ажил хийлгэдэггүй ноходыг бүү тоо?!

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    7 цаг 37 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    8 цаг 4 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    8 цаг 4 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    8 цаг 32 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    8 цаг 33 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    8 цаг 39 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    10 цаг 28 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    10 цаг 51 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    11 цаг 4 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    11 цаг 9 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    11 цаг 20 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    11 цаг 48 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    12 цаг 15 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    12 цаг 18 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    12 цаг 24 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    12 цаг 45 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    12 цаг 59 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    13 цаг 7 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    13 цаг 19 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    13 цаг 31 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК