Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Концесстэй холбоотой эрх зүйн орчин дутмаг байгааг онцолсон сайдын мэдэгдэл

2019-6-23
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногт улс төрд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тойргийн сонгогчдодоо танилцуулж байна. Уг төслийн нэг дэхь хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ сарын 18-нд хэлэлцэж, дэмжсэн юм. Төслийн хоёр дугаар хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн дундуур хийж эхлэнэ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд, хэлэлцүүлэг хоорондын хугацаанд олон нийтийн санаа бодлыг сонсох ёстой. Энэ хүрээнд хоёрдугаар хэлэлцүүлэг эхлэхээс өмнө буюу энэ сарын 26-ныг хүртэл УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тойргийн сонгогчдодоо танилцуулж, санал бодлыг нь сонсож буй юм.

Тэгвэл энэ долоо хоногийн дуулиан тарьсан нэгэн мэдэгдлийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хийсэн юм. Тэрбээр барих-шилжүүлэх нөхцөлтэй зарим концессын гэрээг цуцалсан бол, стратегийн чухал ач холбогдолтой концессын гэрээг барих-ашиглах-шилжүүлэх болгож өөрчилсөн талаар мэдэгдсэн.

Уг мэдэгдлээр “Барих-шилжүүлэх буюу Засгийн газарт өрийн дарамт болохоор 20 гаруй концессын гэрээг өмнөх Засгийн газар хийсэн. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар стратегийн чухал ач холбогдолтой, зайлшгүй хэрэгжүүлэх концессын гэрээг авч үлдээд бусдыг нь цуцлах шийдвэр гаргалаа. Тухайлбал, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто зам барих концессын гэрээг цуцалсан. Мөн Дорноговь аймгийн Сайншанд, Дэлгэрэх сумыг холбох авто замын концессын гэрээг цуцаллаа. Түүнчлэн сургууль болон цэцэрлэгийн цогцолбор барих багц концессын гэрээг цуцлах нь зүйтэй гэж үзсэн. Цаашид концессын гэрээгээр ажиллаж буй гангийн үйлдвэр барих төсөл, Хөтлийн цемент, шохойны үйлдвэртэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Засгийн газраас дээрх үйлдвэрийн ажлыг судлах чиглэлийг Үндэсний хөгжлийн газарт өгсөн. Учир нь, тухайн үйлдвэр концессын гэрээний заалтаар биш, төмрийн хүдэр олборлох зэргээр өөр ажил эрхэлж байна гэж Засгийн газар үзэж байна. Стратегийн ач холбогдолтой гэрээг цаашид үргэлжлүүлэн авч явах шийдвэр гаргасан.

Тодруулбал, Говийн бүс нутгийн уул уурхайн төсөлд үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх төсөл, Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн авто замын төсөл зэрэг нь концессын гэрээгээр цааш үргэлжилнэ. Ингэхдээ ААН-үүдтэй хамтран ажиллах ч гэрээний нөхцөлийг барих-ашиглах-шилжүүлэх болгож өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, Засгийн газар санхүүжилт болон санхүүгийн батлан даалт гаргахгүй болно. ААН-үүд ч үүнийг зөвшөөрч байна. Сэлэнгэ аймгийн Шаамар, Цагаан нуур, Зэлтэрийн боомтыг холбосон 120 км хатуу хучилттай замын концессын гэрээг мөн дээрх нөхцөлтэй ижил байхаар шийдвэрлэлээ. Засгийн газар цаашдаа барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээний санал авна. Одоогоор ийм саналтай таван концессын гэрээ бий. Бусад нөхцөлд барих-ашиглах концессын гэрээ хийхгүй байхаар тогтсон” гэв.

 

Концессын гэрээ байгуулсан ААН-үүд ажлаа хийхгүй Монгол Улсын хөгжлийг хойш татаж буйг сайд ийнхүү мэдээлэлдээ онцолсон. Нөгөө талаар концесстой холбоотой, ААН-үүдэд өндөр шаардлага тавих эрх зүйн орчин дутмаг байгаа гэв. Тиймээс Засгийн газраас ажлын баг гарч, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах маягаар эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатайг хэлсэн юм.

 

Мөн ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганбатыг томилсон талаар мэдээллээ. Тодруулбал, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгалан Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Ганбатыг ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон талаар мэдээлсэн юм. Мөн "Өмнөх Засгийн газрын гаргасан буруу шийдвэр Монголын нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг бид бодитойгоор туулж байна. Бусдад буруу тохох, ялархах гэсэндээ биш цаашид энэ алдаа битгий давтагдаасай гэж хүсэж байна. Тэг хувийн эдийн засагтай байсан бол одоо сэргэх шатандаа орж найман хувь болсон. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал эмзэг хэвээрээ байна. Барилгын кранууд олноороо угсрагдаж, царцсан байсан обьектууд сэргэж, хаягдаж байсан малын түүхийн эдийн үнэ нэмэгдэж, хүнгүй байсан ресторанууд үйлчлүүлэгчээр дүүрэх энэ нөхцөлийг бүрдүүлэхэд Засгийн газарт амаргүй олон сорилт тулгарсан.

 

Олон нийт 2016 оны эхэн үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг мартаж болохгүй. Тиймээс Засгийн газар ил тод ажиллах хэрэгтэй. 2015 оноос банкны салбар улс төр, бизнесийн салбартай хутгалдаж, Монгол Улс олон улсад саарал жагсаалтад орох нөхцөл үүссэн. Одоо ч энэхүү эрсдэл хэвээр байгаа. Хэрвээ манай улс саарал жагсаалтад орсон бол та бидний ам.долларын карт гадаадад ашиглах боломжгүй болж, Монгол төгрөгийн ханш 2-3 дахин нэмэгдэж, ААН-үүд олон улсын хэмжээнд бизнес эрхлэх боломжгүй болох байсан. Тиймээс бид ил тод байдлаа харуулж, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Стандарт банктай холбоотой асуудлыг хурцаар гаргаж байна. Манай улс хувийн хэвшилтэйгээ нийлээд 29 тэрбум ам.долларын гадаад өртэй байсан. Үүнийг үе шаттайгаар төлж байна. Хөгжлийн банк, Эрдэнэтийн 49 хувийг худалдан авах асуудлаар Арбитрын шүүхэд ялагдаж Стандарт банканд манай улс 129 сая ам. доллартын төлбөр төлөх нөхцөл байдал үүссэн. Улаанбаатар хотод үүсээд буй газрын эмх замбараагүй зохион байгуулалт, түүнийг банкинд барьцаалсан зэрэг асуудал нь Засгийн газарт амаргүй сорилт болж байна" гэсэн юм.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Ёс зүйн дэд хорооны даргаар томилов

 

Өнгөрөгч долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдааны дараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэг сонгосон юм. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаар ажиллаж байсан гишүүн С.Бямбацогт Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болсон тул Дэд хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна.

Энэ хүсэлтийн дагуу түүнийг чөлөөлж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Ёс зүйн дэд хорооны даргаар нэр дэвшүүлж буйг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан юм. Тэрбээр "Б.Бат-Эрдэнэ гишүүн нь 2004 оноос хойш дөрөв дэх удаа парламентад сууж байгаа туршлагатайн хувьд, Ёс зүйн дэд хороог удирдах чадвартай хэмээн үзэж нэрийг нь дэвшүүлсэн" гэв. Танилцуулгатай холбогдуулан нэр дэвшигчээс асуулт асуух шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн. Хуралдааны үеэр, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ёс зүйн дэд хорооны чиг үүргийн талаар онцлон дурдаад, нэг үетэй харьцуулахад, УИХ-ын хуралдааны ажилд дэвшил гарсан гэдгийг хэлсэн юм. Цаашид сахилга хариуцлага, ёс суртахууныг сайжруулах, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах шаардлага бий гэдгийг хэлж, амжилт хүсэв. УИХ-ын дарга Г.Занданшатар, “Төрийн нэр хүндийг өргөх үүднээс ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллах шаардлагатай. Цаашид УИХ-ын ажлыг сайжруулах, хуралдааны ирцийг бүрдүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулахад Ёс зүйн дэд хорооны даргын үүрэг ихээхэн чухал. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн боловсруулаад харъяалах Дэд хороонд хүргүүлсэн.

 

Мөн Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулаад хүргүүлсэн байгаа. Эдгээрийг ойрын хугацаанд хэлэлцэн батлахаас Дэд хорооны даргын ажил эхлэх учиртай” гэсэн юм. Ийнхүү санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Ёс зүйн дэд хорооны даргаар сонгохыг дэмжсэн юм.

Р.Хишигээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (185.39.141.208)
    kontses bol shuud deerem ... tusuv tonoj uls oron deeremdsen huljsun opshorchid . hussan tonsonooroo huduu sumdad . hyatadiin hogoor balgas bosgoj tird shahaj zardag ariun yavdal uu ?????? . boliulaach .. 65 yanhan chin vvgeer l huljij bn shvvdee . mongol banknii bayrtsaihan deeremchintei vgsen huivaldaj . kontsesiin mungiig balgas bosgoson xxk ruu yaaraltai shiljvvlen tuslaj ... tender olgoj ugsun gishvvn huvia .shagnaliin munguu beleneer avaad butsdag ... iim baihad eh oron hugjluu yu ?? 3 ter bumaar 2 davhar jorlon bosgoor 1 ter bum 500 sayiig ni halaasaldag .
    2019 оны 06 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    7 цаг 38 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    8 цаг 5 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    8 цаг 5 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    8 цаг 33 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    8 цаг 34 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    8 цаг 40 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    10 цаг 30 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    10 цаг 52 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    11 цаг 5 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    11 цаг 10 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    11 цаг 21 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    11 цаг 49 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    12 цаг 16 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    12 цаг 19 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    12 цаг 25 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    12 цаг 46 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    13 цаг 0 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    13 цаг 8 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    13 цаг 20 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    13 цаг 32 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК